Нийгмийн

Үйлдвэрт гал гарч 25 настай эрэгтэйн дух, сарвуу нь түлэгджээ

Цахилгааны утас, шүүгээ шатаж түймэрт өртсөн 25 настай эрэгтэйн дух, баруун сарвуу нь түлэгдсэн байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Үйлдвэрийн тойрогт өчигдөр гал гарчээ. Гал сөнөөгчдийг дуудлагын дагуу очих үед “Эс Жи Эс” ХХК-ийн 6х10 метрийн хэмжээтэй өрөөнд цахилгааны утас, шүүгээ шатаж байсан аж. Тэдний хэлж байгаагаар түймэрт өртсөн иргэн тус байгууллагын ажилтан байжээ.

Онцгой байдлын алба хаагчид галд өртсөн иргэнийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БГД -ийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр галын асуудлыг тих тодорхой ярьсан, сануулсан бсан. ААН-үүд галын болзошгүй байдалдаа анхаарч, мөн ГАЛЫН ДҮГНЭЛТ өгч байгаа дүүргийн ОБХ хэлтэс тухайн объектийн хянасны дараа УБайцаагч дүгнэлтээ гардуулж өгдөг байх хэрэгтэй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button