Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны зээл олгосон зарим баримт бичгүүд дутуу, устгасан байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар тус банкны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хөгжлийн банкны Дэд захирал Ж.Эрхэмбаатар:
"Би ажлаа аваад 14 хоног болж байна. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлох, засах чиглэлд ажиллаж байна. Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх үүрэг чиглэл өгсөн.
Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргүүд шүүхийн шатан дээр ямар явцтай байгааг танилцуулах нь зүйтэй.
Анхан шатны шүүхэд 16 хэрэг гацсан. Нийт 750 орчим тэрбум төгрөгийн хэрэг.
Хамгийн удаан хүлээгдэж буй нь "Монгол Драй Милк" ХХК, 886 хоног анхан шатны шүүх дээр хугацаа алдаад явж байна. Хоёрдугаарт "Эрэл" ХХК, 497 хоног удаа дараа хойшилж байна. "Монгема" компани 365 хоног хойшилсон.
Сүхбаатар дүүргийн шүүх дээр зориуд гацааж байсан нь тогтоогдсон н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон байгаа.
Давж заалдах шатны шүүхэд ннэг, Хяналтын шатны шүүх дээр зургаан хэрэг хүлээгдэж байна. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүх дээр явж байна.
Үүний зэрэгцээ боловсон хүчний асуудал байна. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс ажилд томилогдож байж. Шүүх дээр Хөгжлийн банкны эрх ашгийг өмгөөлөх ёстой хоёр хуульчийн нэг нь хэлтсийн даргын чиглэлээр очоогүй, оролцсон нэг нь дуугүй шахуу суусан байна. Иймд эхнээс нь зарим албан тушаалтнуудыг чөлөөлөөд явж байна.
Мөн зээл олгосон баримт бичгүүдийн 66 хувь нь зөрчилтэй, нотлох баримт дутуу, ямар нэгэн байдлаар устсан онцлогтой байна" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ чинь нөгөө хуульч гэсэн мөртөө илэрхий МАН-ын улаан хамгаалагч нөхөр мөн байна.Одоо Хөгжлийн банкны орлогч захирал болчихсон цохиж явдаг.Шагналын томилгоо цадигаа алджээ ийм байхад хөгжлийн банкны хэрэг шударгаар шийдэгдэхүү.Эрч нь суларсан дээс шиг болоод бүү замхарчихаасай буруутай хүмүүсээр өр зээл нэрээр авсан мөнгийг буцаан төлүүлж ял зэмийг нь үүрүүлнэ гэж найдахаас.
сайн хуульч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хэрэгтэй дээ зээлийн асуудал дээр маргаад байх юу байхав дээ авасан нь үнэн өгөх нь үнэн л биз дээ өчигдөр Даваасүрэн гишүүн ТВ 9 телевизийн ярилцлагад ороод буруу ярих юмаа доллараар авсан лб ол зах зээлийн ханшаар төлна гэсэн хууль байгаа шүү битгий худлаа мэдэхгүй байж рекламдаад байхаа болимоор одоо улс төрөөс явбал яасан юм вэ
Ха ха энэ нөхөр өөрөө МАН-ын гишүүн, зөвлөх. Өөрөө Амарбаясгалангийн суганы үс байж улс төрийн нөлөө бүхий хүмүүс ажилд томилогдож байна гээд өөрөө өөрийгөө шүүмжлээд наасан
Яг үнэн. Зүүдээ ярих гээд хулгайгаа гэдэг нь л энэ байхдаа. Ккк
ЖДҮ сан , хөгжлийн банк гээд эдийн засгийн террорист гэмт хэрэг монголд моод болоод байна. Одоо койны асуудал босож ирнэ
Ясыг нь цайтал суулгахад үг элж л таарна