Талийгаач Н.Байгалмаагаас 237 сая төгрөг нэхэмжилсэн Рой Страйдер гомдлоосоо татгалзжээ

Өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 16-нд “тэмээчин бүсгүй” нэрээрээ монголчуудын танил болсон Н.Байгалмаа гэртээ унтаж байхад гал гарч, харамсалтайгаар амиа алдсан билээ. Түүнээс хойш бараг жилийн нүүр үзэх нь.
Тэгвэл түүнийг амьд сэрүүн байхад 57500 еврогоо залилуулсан гэж шүүхэд өгсөн Эстони улсын иргэн Рой Страйдер түүний эсрэг шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзжээ.
Түүний гомдлын дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хурал 2020 оны зургаа болон намдугаар сард болсон. Улмаар түүний нэхэмжилсэн 237 сая төгрөгийн тодорхой хэсгийг буюу 144 саяыг нь Н.Байгалмаа агснаас гаргуулж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байв. Тиймээс эл шүүхийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч, Рой Страйдер Дээд шүүхэд гомдол гаргаад байжээ.
Харин Дээд шүүхийн товлосон шүүх хурал 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдөр болох байсан ч Рой Страйдер гомдлоо буцааж авсан байна.
-ЦААТАН ҮНДЭСТНИЙГ СУДЛАХ ТҮҮНИЙ АЯЛАЛЫГ Н.БАЙГАЛМААГИЙН АЯЛАЛЫН КОМПАНИ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ-
57500 еврогоо залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер 2011 онд Н.Байгалмаа гэх хүнтэй хамгийн анх гэр бүлийнхээ гишүүнээр дамжуулан Цэрэнгийн гэрт маш богино хугацаанд танилцаж дараа нь 2014 онд дахин уулзаж, 2016 онд Н.Байгалмаагийн “Offroad Mongolia” компанийн бизнесийн үйл дэмжих зорилгоор ахин уулзсан хэмээн ярьж байжээ.
Энэ үед тэрбээр Монголд цаатан үндэстнийг судалж, баримтат кино хийх зорилгоор Эстони улсаас баг бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд энэ аяллын үйл ажиллагааг нь талийгаач Н.Байгалмаагийн компани зохион байгуулсан аж. Түүнийг тэмээчин бүсгүйн аялалд саад болох зорилготой гэж зарим хэсэг нь үзэж байсан бол цэнхэр үст Цэрэнгийн явуулгаар ийм юм хийж байна гэх хэсэг ч байсан билээ.
Б.ЦЭЛМЭГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нас барсан хүнээс юуг яаж авах вэ дээ ? Ойлгомжтой !
Бандаашик, оймс хараад сэтгэл хөдөллөө. Хэрэгцээт зүйлийг нь авч өгсөнд. Хөөрхий амьтад шууд бичиг баримтаа, нэг цүнхээ аваад гарсан л улс.
Тэнэг залуу ! You must learn to differentiate between the job and the private life !
Манай монгол хүүхнүүд үхсэн ч хар мөрөө татуулсаар явдаг