НИЙГЭМ

Эрхийнхээ өдрийг утга агуулга дүүрэн тэмдэглэсэн тэдэнд БРАВО

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Мартын 8 гэдгээр монголчууд энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэнэ. Ингэхдээ цэцэг, бялуу, чихэр, жимсээр бялхуулж, баярын өдөр болгож тэмдэглэдэг уламжлалтай.

Уг нь Мартын 8-ны түүх тэмцэгч эмэгтэйчүүдээс эхлэлтэй. Эрчүүдийн адил тэгш эрх шаардаж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэгш боломжийг нэхэж жагссан эмэгтэйчүүд амжилт олсон. Үүнээс хойш жендерийн эрх тэгш байдлыг дэлхий нийтээр авч үздэг болсон. Эмэгтэй хүн ч бас хүн гэдгийг ойлгодог болсон.

Ийм агуулгатай тэмдэглэлт өдрийг харин монголчууд идэж уух, бэлэг сэлт өгөх төдийгөөр баярлан өнгөрүүлдэг нь нэг талдаа буруу биш ч нөгөө талдаа учир дудагдалтай байсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр худалдааны бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд Сүхбаатарын талбай дээр "Бидэнд баярлах эрх байхгүй" хэмээн жагслаа.

Зээлээс зээлийн хооронд амьдардаг, өрх толгойлсон, өнгө өнгийн төрхтэй энэ эмэгтэйчүүд "Бидний хөрөнгийг эрх баригчид хүүлж байна" хэмээн жагсаж байна. Ингэхдээ нэгэн эрэгтэйг мөнгө хүүлэгч даргаар төлөөлүүлж, тэд мөрөн дээрээ дамжлан өргөөд талбай тойрон алхлаа.

Үүнээс утга агуулга, тэмүүлэл, тэмцэгч шинж чанар үнэртэнэ. Эрхийнэхэ өдрийг утга агуулга дүүрэг тэмдэглэсэн тэдэнд браво.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon

Umhii unerteed bsan a l aa ugaagaagui irsen bh

Холбоотой мэдээ

Back to top button