УЛС ТӨР

ХААЛТТАЙ ХУРАЛ: Аль нэг улсын талд орохгүй "төвийг сахина" гэж ҮАБЗ үзжээ

УИХ-ын 2022 оны хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/ 10.00 цагт нээлтээ хийлээ. Харин чуулганы нээлтийн дараа ҮАБЗ-ийн гишүүд УИХ-ын гишүүдэд ХААЛТТАЙГААР мэдээлэл өгсөн юм. Өчигдөр ҮАБЗ хуралдсан бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр ийн УИХ-д тайлагнах журмаар мэдээлэл өгчээ.

Эх сурвалжийн мэдээллээр, эл хаалттай хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотой буюу Орос-Украины асуудал тэргүүтэй олон улсын нөхцөл байдал, түүнээс шалтгаалах гадаад-дотоод аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн байна.

Улмаар “төвийг сахих байр суурьтай байх”-ыг генералууд болоод төрийн өндөрлүүд, ҮАБЗ-ийнхөн эрхэмлэсэн нь зөв гэдэг дээр байр суурь нэгдсэн гэгдэж байна.

Гэтэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтнүүд ОХУ-ын эрх баригчдыг буруушааж, Украйны талд байгаагаа удаа дараа илэрхийлж хандивын данс хүртэл нээх гэж байгаа билээ. Иймд өнөөдрийн эл хаалттай хуралдаанаар сөрөг хүчнийхэнд зарим гишүүд сануулга өгсөн гэх мэдээлэл байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button