Нийгмийн

"Novotel" зочид буудлын галд угаартсан иргэний бие хэвийн байна

Өчигдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах Новотел зочид буудлын хоёр давхарт байрлах ресторанд гал гарч, гал тогооны өрөөнд агааржуулалтын систем шатсаныг тус байгууллагын ажилтнууд унтраасан юм. Галын үеэр дотор үйлчлүүлж байсан иргэд яарч сандралдан гарахад ухаан алдаж унасан байдалтай бусдаар өргүүлэн гарч ирсэн нэгэн иргэнийг цэргийн төв эмнэлэгт хүргэсэн байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газарээс мэдээлэхдээ "Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан. Уг гал түймэрт рестораны тогооч Э /24 настай, эрэгтэй/ ухаан алдаж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал хэвийн байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button