ФОТО: Улсын комисс ороогүй замд осол гарч, Л.Халтар сайд "нуусан" уу

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд вагон замаасаа унасан ослын талаар өнөөдөр /2022.03.28/ мэдээлэгдсэн. Уг ослын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл өгөхдөө,
"Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг вагон унаагүй. Тавантолгой өртөөний бусад замд барилгын ажлыг эхлүүлж байгаа бөгөөд осол нь барилгын ажил хийх үед гарсан. Иймд тээвэрлэлтээс шалтгаалаагүй. Ажлын хэсгээс осол гарсан газарт эвдрэлийн хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд 14:00 цагийн орчимд засварлаж, дуусгана" гэж мэдээлсэн юм.
Бид мэдээллийг нягтлан харуулах зорилгоор уг ослын үеийн зургийг нийтэлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг ослын талаарх бодит мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас асууж, анхааруулга өгсөн гэх мэдээлэл байна. Салбарын яамнаас "Техникийн комисс орсон. Стандартынхаа дагуу зүгшрүүлэлтийн тээвэр эхлүүлээд байгаа. Барилгын ажил бүрэн дууссаны дараа улсын комисс орох ёстой" гэх агуулгаар мэдээллээ өгсөн.
Тэгэхээр улсын комисс бүрэн хүлээж аваагүй, зүгшрүүлэлтийн тээвэр хийж буй замд дээрх осол гарсан байна. Мөн "Вагон унаагүй" гэх агуулгаар салбарын яамнаас нь мэдээлсэн ч ослын бодит зургаар замын ноцтой осол болсон гэх дүрс харагдаж буй нь анхаарал татав.
Г.ИТГЭЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Осол гэх үү дугуй гарсан гэх үү
Замынхаан үүнийг осол гэх үү хэлэээд өгөөч халтарт
Haltar pizdu 2 dugui garsan ch geh shig dandaa haltaisan yum yarina
ХАЛТАР НУУЧИХСАНУУ ТҮҮНИЙГ ОДОО ЯАХАВ БУУДАХ УУ ОГЦОРУУЛАХУУ
Зурагнаас харахад өглөө мэдээлсэн шиг тээвэрлэлт хийж байхад осол гарч, чингэлэг унаагүй л бна даа. Харин зам барихтай холбоотой балласт зөөж байсан хоппер вагон засаас гарсан байна.
Осол мөн биш гээд хүмүүсийн толгой тархийг ихээхэн эргүүлэх юм. Төмөр замын салбарт хууль эрх зүйн орчныг маш тодорхой болгох шаардлагатай нь харагдаж байна. ТЗ-ын хөдөлгөөний аюулгүй байдлыг, процессыг яаралтай хуульчлах ёстой. Энэ чухал үед МТЗ ТӨХК-ийг юу ч мэдэхгүй бага ангийн багшаар удирдуулах ч гэж дээ.