УЛС ТӨР

Х.БАТТУЛГААС АЙСАН МАН: Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ҮХЦ-ээр "айлгаж", С.Эрдэнийн дүрмийг батламжлуулах

С.Эрдэнэ нарын өргөн барьсан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгээд байна. Ингэснээр Х.Баттулга, Ж.Батсуурь нарын өрсөлдөж буй, нөгөө талын сонгууль хүчин төгөлдөр биш болох нөхцөл үүсээд буй.

УДШ-ИЙН ХҮЧИНТЭЙ ГЭЖ ҮЗСЭН ТАМГААР С.ЭРДЭНЭ Х.БАТТУЛГЫГ БАТЛАМЖЛАХГҮЙ

Тодруулбал, С.Эрдэнэ Үндсэн дүрмийн өөрчлөлтөө өргөн барихдаа тамга дарсан байж таарна. АН хоёр талд тамга, тэмдгийн маргаантай явсаар ирсэн. Гэтэл Улсын дээд шүүх С.Эрдэнийн дарсан тамгатай материалыг хүлээж аваад, бүртгэж байна гэдэг нэгэн логик. Өөрөөр хэлбэл Х.Баттулга, Ж.Батсуурь нарын хэн нь ч ялсан намын даргаар Улсын дээд шүүхэд батламжлагдахын тулд С.Эрдэнийн тал дахь тэр хүчинтэй даргаар тамга даруулах ёстой болно гэсэн үг. Харин С.Эрдэнэ ил тод илэрхийлсээр буй байр сууриараа бол Х.Баттулга дээр гүрийнэ, дарахгүй.

Х.Баттулгын хувьд яг ийм хаалт тавигдчихлаа гэдгийг түүний дэмжигчид сошиал хэлэмжээрээ илэрхийлж байна. Тэр сунгааг зохион байгуулж буй Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалаас тодруулах гэсэн ч боломжгүй хариу өгсөн.

Тэгвэл, Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаан өмнө нь С.Эрдэнийн өргөн барьсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй, буцааж байсан удаа бий. Тэр нь тун саяхан буюу энэ оны хоёрдугаар сарын 9. Тэгэхээр, тун саяхан шахуу бүртгэхгүй гэж байсан УДШ гэнэтхэн л бүртгэжээ.

Д.ГАНЗОРИГТ ҮҮССЭН ОЙЛГОМЖГҮЙ ХЭРГИЙГ ЦЭЦ ХЭЛЭЛЦЭВ

Үүнээс, Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааныг даргалдаг, Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн нэр холбогдсон асуудал яах аргагүй анхаарал татна. Өнгөрсөн долоо хоногт түүнд холбогдох асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцсэн. Улмаар Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзээд "өршөөсөн".

Үнэндээ гэнэт яагаад УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хэрэг үүсчихэв, ҮХЦ-ээр хэлэлцэхээр болов гэдэг нь анхаарал татаж байлаа.

Хэвлэлээр гарсан мэдээллүүдээр бол: Тэр өөрт нь ирсэн гомдлуудад ажлын албаараа дамжуулж хариу өгөөд 16 жил болж буй гэх. Иргэн Т-гийн гаргасан гомдлоор түүнд хэрэг үүсгэсэн нь энэ хэмээж буй. Гэтэл Т нь Д.Ганзоригийг томилогдохоос өмнө, хуучин Ерөнхий шүүгч Х.Батсүрэнгийн үед анх гомдлоо гаргаж байсан гэх. Энэ нь Д.Ганзоригийн үед маргаан болж хэлэлцэгдэж байгаа нь ихээхэн анхаарал татсан.

Улмаар Д.Ганзоригийг зориуд огцруулах оролдлого гэнэтхэн явагдаж эхэлсэн үү гэж хардах үндэслэл бий болсон. Яах ийхийн зуургүй л дэгдчихсэн, хууль зүйн үндэслэл нь ч анхаарал татмаар хөнгөн, ийм үйл явц. Түүхэндээ УДШ-ийн Ерөнхий шүүгчийн асуудал ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар орж буй анхны удаа энэ болсон юм.

Их суудлын хуралдаан даваа гарагт болж, түүнд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.

Үүнээс, эрх баригчид УДШ-ийн Ерөнхий шүүгчийг ийм хэлбэрээр "айлгаж" байгаад шийдвэрт нөлөөлүүлэв үү гэсэн логик гарч ирэх юм. Засаглаж буй МАН-ынхан Үндсэн хуулийн цэцэд нөлөөлдөг, тоглоомын байгууллага болгосон нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө харагдаж байлаа. Тэгвэл одоо Улсын дээд шүүхийг ч мөн тийм болгож эхлэв үү гэсэн харамсал, хардлага төрж буй.

Х.Баттулга хэрэв АН-ын даргаар сонгогдох юм бол яаж ийгээд УИХ-д орж ирнэ гэсэн харизматик логикоос МАН-ынхан ихэд айж, ингэсэндээ эсрэг талынх нь тамгыг хүчинтэй гэсэн агуулгаар УДШ-ээр шийдвэр гаргууллаа л гэлтэй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Анхнаасаа энэ намаар тоглож байгаа хүн бол Эрдэнэ биш Женко. МАН харин энэ дээр нь гоё тоглолтууд хийж чадаж байгаа. Хэн ч ямар ч улс төрийн хүчин өөрт ашигтай нүүдлээ хийх нь тодорхой.

Зочин
Зочин

Анхлан хэн Мантай нийлж намаа нугаслах намын лидерүүдээ намнаж хорооны сонгуульд ч гарч чадахааргүй нэр хүндтэй болгох ажиллагааг хийсэн билээ мань таны шүтээн женко шүү дээ

ИРГЭН ГАНАА
ИРГЭН ГАНАА
Reply to  Зочин

Тиимээ үнэн ХҮРЭЛСҮХ ЕС БОЛХООР ЖЕНКО ӨӨРӨӨ ЕӨК БОЛОХООР САНААРХАЖ БАЙХ ТЭР ЦАГ ҮЕДЭЭ ЭД ХӨЛ ХЭРЭЭТЭЙ ХҮЗҮҮ ХОЛБООТОЙ БАЙСАН ДАРАА НЬ ХЕРО БААТАР ОЮУНЭРДЭНЭ ЭНЭ ТЭРТЭЙ СҮЖИРЭЭД Л ЁСТОЙ НЭГ ИЧИХ БУЛЧИРХАЙ ГҮЙ НОВШ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Элбэгдорж

Их мянган засагтханы хөх хар
Их мянган засагтханы хөх хар

Баттулгаас айсан нам бүү хэл нохойч байхгүй одоо нэгэнт орох газаргүй болсон бол хэргээ хүээгээд шорондоо орсон дээр,

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тамгаар л орсон биздээ. Цогтэрдэнэ тэргүүтэнгүүд тамга гэрчилгээ байхгүй болоод ерөнхийлөгчийн сонгуульд орж чадаагүй. Тэгвэл Женког Дээд шүүх бүртэглээ гэхэд Ерөнхийлөгийн сонгуулийн процесс юу болж таарах вэ? Харин тэр жагсаал хийж намаа хувааж шинэ нам байгуулна гэдэг л ортой зүйл болох байх

Зочин ВТ
Зочин ВТ

БАТТУЛГА САНАЛ ӨГӨХ ХҮМҮҮСТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ӨӨР НАМ БАЙГУУЛЖ СОНГУУЛЬД ОР. ОДОО ӨӨР ЗАМГҮЙ. ЭНЭ ХУЛГАЙЧ ЭРДЭНЭ ХОЛ ЯВАХГҮЙ ХАЯ. ШИНЭ НАМ Л ХЭРЭГТЭЙ. АН БОЛ БҮР ӨНГӨРСӨН ХОРВОО

Зочин ВТ
Зочин ВТ

ШИНЭ ЭРИН ГЭСЭН АНМ БАЙГУУЛ БАТТУЛГА. НААД АН-АА ХАЯ. 24 ОНД 20 СУУДАЛ, 28 ОНД 50 -ИАС ДЭЭШ ХУВИЙН САНАЛ МАГАД АВНА. ХИЙСЭН АЖЛЫН ЧИНЬ НЭРЛСЭН 10 БАГЦААС ХАРАХАД БҮТЭЭЛЧ ШҮҮ ЧИ

Zochin
Zochin

Battulga chine hulgaich luivarchin geed barimttai yum yriad baihiin Getel Namiin darga bolhoos ailaa gehiin hiisen hergiig ne medeed baigaa yum bol yagaad nuguu aaviin haalgaar chireed oruuldaggyi yum be Esvel tom nuutsiig ne Battulga meddege baih

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат

МАН хоёр хүваагдсан АН-аар тоглож, үлс төрөөс холдүүлж, сөрөг хүчингүй байх нь эрх барьж бүй намд ашигтай. МАН-ын тоглоом болоод, сүйрч бүй нь АН-ын үрагшгүйнх ... Олон жил АН-ыг дэмжлээ!

Зочин
Зочин

battulga idej hanadaggui yum bhdaa hogjlijn bankaar sahal erdenebilegtei niileed toglood hayatsan bn lee shd ter hutuliin nas bardag ezen n nz n gee bizdee yamar idej hanadaggui yum odoo taiavan gertee amarahad yaanaa ene ih mongoor yah ged bdiin avsaa altaar burehgeegui l yum bol odoo saihan amar!

Сүрэн
Сүрэн

Танай тагжгар Төвд гаралтнаас айж харагд Зүгээр л оффшор мөнгөө оруулж ир гэж зөвлөе Зайлчих

Зочин
Зочин

МАН-ын эрх баригчид Баттулгаас айсандаа өөрийн тавиул Эрдэнэ луйварчныг ашиглан УДШ-д нөлөөлж Эрдэнэ гэгчийн хуурамч дүрмийн төслийг батлуулж АН-ыг 2024 он хүртэл үймүүлж бусниулахаар болж байгаа хэрэг юм.

Зочин
Зочин

Түвдийн хараалын сүүлчинхэнэ Женкогийн АН р тоголсон тоглолт байгаасай билээ ккк

Зочин
Зочин

МАНыхан өөрсдөө чадвараа мэдэхгүй байж бузар булай бүхнийг хутгах юмаа Улс орноо авч явж чадахгүйгээс хойш зайгаа тавиад өгчихөөч

Зочин
Зочин

МАН 2024 ОНД АРЧУУЛНА АА.

Зочин
Зочин

МАН ын троллууд баярлах болоогүй.

МоАХ
МоАХ

Үнэнд ойрхон логик гаргалгаа бна.

Зочин
Зочин

MAN-iin trolluud bayrlah boloogui

Зочин
Зочин

АН : ардчилсан нам биш болохоо амьдрал дээр олон баталчихсан. Одоо жүжгээ зогсоож шинэ нам байгуулваас зохилтой

Холбоотой мэдээ

Back to top button