Намын хагарал: Улс төрчид нь зай барьж, эгэл гишүүд нь 120 мянган санал өгөв

Хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээ дагуулсаар байсан АН-ын даргын сонгууль өчигдөр болж, өндөрлөлөө. Үүгээр нийт сонгогчдын 96.3 хувийн саналаар, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ялалт байгуулжээ. Энэ сонгуулийн хамгийн ойлгомжтой зүйл нь энэ л байв.
Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч нэр дэвшигч нь нэрээ татчихсан, тэгээд ч карьерын хувьд хавь илүү, сайд, Ерөнхийлөгчийн албыг хашиж байснаараа хөдөө орон нутгийн гишүүдээс тэр илүү дэмжлэг авах нь тодорхой байлаа.
Дараагийн тодорхой байгаа зүйл нь, улс төрч болон эгэл гишүүдийн итгэлийн тэнцвэр АН-д хоёр өөр талд очиж, хуралджээ. Өөрөөр хэлбэл, хэрвээ сонгууль үнэн шударга явагдсан гэж үзвэл, нийт 120 мянга орчим гишүүн улс даяар Х.Баттулгад санал өгсөн байна. Энэ бол том тоо. Жагсаалтад нийт 150 гаруй гишүүдийн нэр бичигдсэн байсан. АН-ыг 200 мянган гишүүнтэй гэдэг.
Харин АН-ын лидер улс төрчид нь нөгөө талдаа гарчихсан. С.Эрдэнээс эхлээд М.Энхсайхан, Х.Тэмүүжин хүртлээ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ч, сүүлд Ж.Батсуурь ч тэр талд нэгдсэн. Энд Л.Гантөмөрөөс эхлээд үе үеийн амжилттай ардчилагчид багтаж байгаа нь анхаарал татна. Тэд ерөөс "Х.Баттулгын эсрэг" гэсэн нэг талд гарч зогсов. Ингэснээр Х.Баттулга нам дотроо З.Энхболдоос өөр түших хүнгүй шахуу, улс төрийн лидерүүдийн хувьд ганцаар орхигдов.
Энэ үүднээс нь харвал, 200 мянган гишүүнтэй АН-ын гишүүд, дэмжигчид нь улс төрийн лидерүүдээсээ ус тос шиг ялгарч, хоёр өөр тавцанд гарч зогссон гэлтэй.
За, ойлгомжгүй зүйл гэвэл Х.Баттулга ялалтаа батламжлуулж чадах уу гэдэг асуудал. Сонгуулийн дүнг намын Их хурлаар хэлэлцүүлж, дараа нь УДШ-д бүртгүүлдэг. Нэг талдаа ялгарч нэгдсэн АН-ын лидерүүд нь Их хуралд оролцох уу, Х.Баттулгыг батламжлах уу гэдэг нь өнөөдөр эргэлзээтэй байна. Түүнчлэн, УДШ С.Эрдэнэ талаас өргөн барьсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүлээж авсан учраас, С.Эрдэнийн тамгыг хүчин төгөлдөр гэж үзсэн логик бий. Энэ үүднээс, С.Эрдэнэ талынхан тамга дарахгүй бол Х.Баттулга УДШ-д зөвшөөрүүлж чадахгүй.
Иймд, ус тос шиг ялгарсан АН-ынхантайгаа тэр ойлголцолд хүрэх, эсвэл УДШ-д өөрийн хуучин нөлөөллөө ашиглах гэж үзэх гэсэн хоёр сонголт бий. Ямартай ч Х.Баттулга хэзээ ч замын дундаас ухардаггүй. Аль болох удаан засаглахаа тооцон, өрсөлдөгч намуудыг халаасалсаар буй МАН-ын эсрэг тоглож чадахаараа тэр хэчнээн "муу" хүн ч хүчирхэг харизма юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнээ минь дээ Эрдэнээ минь намын чинь гишүүдийг 90 гаруй хувь нь Баттулгыг дэмжиж бна. Чамайг гитадын шар даавуутнууд болох хэдхэн урвагч дэмжиж бна. Одоо тэгээд яахуу хаха
Teneg sedeb...uy bodoj..bichee bol
Battulga ard tumende eeltei hunshuu
Энэ Баттулга яасан аймаар хүн бэ. Бөхчүүд бүгд хулгай луяварчид гэдэг үнэн л юм даа. Аймаар. Шунал тулам болоод бархгүй ээ. Аймаар аймаар, хэлэх үг алга. АРдчилал нэг бүхэл бүрэн арми байна. Лидерүүд байна. Эрдэнэ ээ бол тэднийхээ төлөө явж байна. Гэтэл энэ луйварчин хулгай хийх боломж, нуух боломжоо бүрдүүлэх гээд гүйнэ. З. Энхболд бол бас луйварчин, хятад гарлын хүн.
Хүчтэй бна шүү
Баттулга минь одоо наад хуучирсан үзэл баримтлалаасаа татгалц нийгэм өөр болсон.
ЭГЭЛ ГИШҮҮДИЙН САНАЛ ЭРДЭНЭ МЭТИЙН ХУЛГАЧДААС 100 ХУВЬ ХҮЧТЭЙ
гишүүд нь Баттулгаас зай бариагүй харин удирдагч хэмээх хэдэн хүн зай барьсан нь үнэнд гүйцэгдэж хэн нь хэн бэ гэдгээ харууллаа. Эрх мэдэл, хулгай луйвар, албан тушаалын хэнээрхлээ хадгалахын тулд тэр хэдэн удирдлаг хэмээх цөөн этгээд айж зай бариад буй нь илт
Шинээр намаа байгуулаад сонгуулд саналаа өгсөн хүмүүсээ нэгтгээд ажилдаа орох нь цаг хугацааны хувьд. чухал би элсмээр байна
Ялгарлыг тодруулж чадсан нь ТОМ АМЖИЛТ . Ямарч гэсэн 2024 - сонгуульд одоогийн АН - ын 200 мянган гишүүний 2 \3 буюу 150 мянган гишүүд дэмжигчид ямар нэртэй байх нь хамаагүй - хэн гэдэг даргатай байх нь хамаагүй ямар нэг НАМ нэрээр оролцох нь тодорхой боллоо ... Үлдсэн 50 мянга орчим сонгогчид бол нөгөө алдарт 30 гэр бүлийн 1\3 орчим нь гэсэн үг ш дээ ...
Эрдэнэ тэргүүтнүүд гүн шоконд ороод даралт маралт нь ихсээд баларсан байхдаа . Нэр хүнд нь намдаа ийм байгаа юм бол ард түмний дунд шалны алчуур , хөлийн дэвсгэр хавьцаа байгаа гэдгээ ойлгож байгаа боловуу
Хүчирхэг харизмтай Муу хүн учир яаж ч хичээгээд сайн хүн огт болохгүй л гэсэн үг, мууг дагавал могойн хорлол гэж эртнээс нааш сургаж ирсэн ард түмэн билээ бид.
Заваарсын
баттулга үнэндээ 4 жилд үзэгдэх юм хийсэн бүтээлч хүн. лав л Элбэгдорж шигнохой адил хий хоосон хуцаад байгаагүй
Хүчэрхэг хуучин үзэл гэж байхгүй... байвал ямар болдог тухай тодорхой харж байна.
АН-ын гишүүд дийлэнхээрээ дэмжсэн хүнийг энэ хэдэн юмнууд яах юм. гишүүдийн саналгүы ардчилал гэж юу байх билээдээ. тэмцэл ялалт Баттулга аа