Өчигдөр /2022.04.07/ “Эдийн засгийн форум-2022” төрийн ордонд эхэлсэн. Гэтэл үүнтэй зэрэгцэн үнийн өсөлтийг эсэргүүцсэн, Монголдоо сайхан амьдрахыг хүссэн залуус төв талбайг дүүргэж, жагсаал хийлээ. Бид үүнтэй холбоотойгоор форумд оролцсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цөөн хором ярилцсан юм.
-Монгол Улс мах, гурилаар хомстох эрсдэлд үнэхээр орчихсон юм уу?
-Мах, гурилаараа хомстоод ирвэл ямар ч алт байгаад хэрэг байхгүй. Махаараа ч, гурилаараа ч, талх тариагаараа ч гадны хараат биш, Монгол Улс бие дааж өөрсдийгөө хангах чадамжтай байх ёстой. Ийм бодлого барих ёстой. Улаанбуудайныхаа 70-80 хувийг дотроосоо хангачихаад 20-30 хувийг гаднаас хангаж байна. Цаашдаа ковид ч юм уу дайн байлдаанаас үүдэлтэй ОХУ ч юм уу экспорт хийхгүй болсон нөхцөлд Монгол Улс яах вэ. Тиймээс л дотооддоо бүгдийг нь хангахын тулд ажиллах ёстой.
-Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийн төслөөр яг ямар зохицуулалт хийхээр болчихов?
-Гурил, шатахууны импортын татварыг хөнгөлөх, гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хуулинд тусгаж байна. Миний хувьд үйлдвэрлэсэн гурилд нь, импортоор авсан гурилд хөнгөлөлттэй зээл олгох биш дотоодын газар тариалангаа дэмжиж, дотоодоос будаа аваад гурил хийсэн үйлдвэрт нь зээл олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.
-Та өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанд хэлсэн үг тань нэлээд шүүмжлэл дагуулсан. Манай монголчууд хамгийн хямдхан мах, гурил идэж байгаа гэж ярьсан байсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мах, гурилны үнэ өссөн энэ үед таны энэ үг олныг бухимдуулчихлаа?
-Миний үгийг гуйвуулаад тасдаад явуулсан байна билээ. Миний ярьсан гол зүйл бол Монголд өнөөдөр цалин бага байгаа нь үнэн. Бүгд ойлгож байна. Юмны үнэ өсөлттэй байгаа. Гэхдээ ийм хүнд хэцүү үед хөдөө аж ахуйн салбар Монгол Улсыгаа авч явж, тэжээж байгаа шүү гэдгийг хэлсэн юм. Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох талх, гурил, махны үнэ бусад улс оронтой харьцуулахад хямд байгаа шүү гэдгийг хэлсэн. Гэтэл яг тэр хэсгийг нь тасдаж аваад баахан тараасан.
-Ер нь бусад улс оронтой харьцуулахад мах, гурил, талх хямдхан байгаа нь үнэн. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэтэй байгааг мэдэж байгаа шүү дээ. Энэ хүнд хэцүү үед биднийг хөдөө аж ахуйн салбар л авч явж байна. Тиймээс энэ салбараа дэмжих ёстой. Хөдөө аж ахуй байхгүй бол хөнгөн хүнсний үйлдвэр, аж үйлдвэр хөгждөггүй. Тэгэхээр хөдөө аж ахуйг хөгжүүлж байж туслах аж ахуй, гахай, шувуу, тахианаас авахуулаад хөнгөн аж үйлдвэр хөгжинө. Аж үйлдвэрийн хөгжлийн суурь бол хөдөө аж ахуйн салбар. Ийм л асуудал ярьсан.
-Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Мах, гурил маш хямд байгаа юм бол энэ хууль хэрэг байна уу. Таны хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юм уу?
-Үнэ тогтворжуулах асуудлыг олон жил ярьж байна. Зах зээлд шилжсэн боловч төрийн оролцоо орж байна. Хөдөө аж ахуйдаа бүх улс орон татаас өгдөг, дэмждэг. Одоо ковид, дайн гарснаас шалтгаалаад нефтийн бүтээгдэхүүн хомдох эрсдэл үүсэж магадгүй байна. Мах, гурил ч хомстож болзошгүй гэж сэргийлэх үүднээс энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнийг дэмжиж байгаа. Энэ цаг үед зайлшгүй авах ёстой арга хэмжээ.
-Төр оролцохгүй л бол мах, гурил, шатахууны үнэ тэгж их өсөх аюул нүүрлээд байгаа юм уу?
-Манайх шатахуун үйлдвэрлэдэггүй шүү дээ. Дайн байлдаанд оролцож байгаа ОХУ-аас бид шатахуунаа авдаг. Гэнэт бидэнд өгөхгүй болчихвол яах вэ. Шатахууны үнэ бүх юмны суурь үнэд нөлөөлчихнө. Тэгэхээр үнийн зохицуулалт хийхээс өөр аргагүй.

-ЦУВЖ ЯВСАН БАРНААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР-
-Дарга нар энд тэнд цуглаад хурал, форум хийгээд л байна. Ерөөсөө ажлаа хийхгүй байна, ажлаа хий гээд гадна залуучууд жагсаж байна шүү дээ?
-Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэж монголчууд ярьдаг шүү дээ. Ингэж хурал, форум хийсний буруу гэж байхгүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг. Ярилцах ёстой. Одоо үндэсний үйлдвэрлэлээ ойлгодог болж байна. Ковид, улс төрийн янз бүрийн нөхцөл байдлаас болоод гол нэр төрлийн бүтээгдэхүүний хомстол, үнийн хэт өсөлт болж магадгүй гэсэн болгоомжлол байна. Тиймээс л хэлэлцэж, зөвшилцөж, ярилцаж байна.
-Гэхдээ энэ арга хэмжээнүүдэд тодорхой төсөв зарцуулж байгаа шүү дээ. Гэтэл дарга нар иргэдийг хэмнэлтийн горимд шилж гээд байдаг. Өөрсдөө ингэж төсөв үрж байгаа нь авцалдахгүй байна гэж иргэд шүүмжилж байна?
-Ардчилсан нийгэмд шүүмжлэл байх шүү дээ. Хурал цуглаан хийсний төсөв гэж айхтар тийм их зүйл гарахгүй шүү дээ. Харин ч энэ хурал, цуглаанаас гарсан үр дүнгээр цаашдаа гарах үр дүн их, ажил хийхэд дөхөм болно.
-Монголчуудын амьдрал үнэхээр хүнд болоод, ахуйн бараа бүтээгдэхүүнээ ч авч хүч хүрэхгүй болохоороо талбай дээр гарч ирж байна шүү дээ?
-Яагаад иргэдийн амьдрал хүнд байна вэ. Яагаад гэвэл Монгол Улс дотооддоо юу ч үйлдвэрлэж чадахаа больчихсон. Уул уурхайн бүтээгдэхүүнээ л экспортод гаргадаг, нэг туульт эдийн засагтай. Аж үйлдвэр үндсэндээ нурчихсан. Бид дотоодын үйлдвэрээ хөгжүүлэх ёстой. Тэгж байж ажилтай, орлоготой байна. Ажил, орлоготой хүн юмны үнэ тав, арван төгрөгөөр нэмэгдсэн ч ажрахгүй шүү дээ. тэгэхээр хийж чадаж байсан зүйлээ дахиж дотооддоо хийхийн төлөө ажиллах ёстой.
-Харин тэгээд дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж, аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй байна шүү дээ?
-Хийх бодлого хэрэгтэй. Импортын тавхан хувийн татвартай байхад дотоодын үйлдвэр хөгжиж чадахгүй шүү дээ. Хятад, оросоос чөлөөтэй бараа орж ирж байна. Гэтэл манайх энэ хоёр хөрш рүү юмаа гаргах гэхээр 30-60 хувийн татвартай. Гаргаж чадахгүй. Дэлхийн худалдааны байгууллагад элссэн орны хувьд манайх хөрш зэргэлдээ орнуудтайгаа ойролцоо экспортын татвартай байх ёстой. Тэгэхээр аж үйлдвэрээ, улс орноо хөгжүүлье гэвэл дотоодын хүнсний үйлдвэрүүдээ л сайн дэмжих ёстой. Импортын татварыг үечлээд нэмэгдүүлэх ёстой. Импортын татвар нь бага байхад ямар ч аж үйлдвэр хөгжих үндэс байхгүй. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Борлуулах гэдэг хамгийн хэцүү байхгүй юу. Тиймээс гадны улс оронд үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн Монгол Улс руу орж ирэхэд өндөр босго тавих ёстой. Гэнэтхэн нэг жил өндөр тавих биш үечлээд өсгөх ёстой юм. Энэ хооронд үйлдвэрээ хөгжүүлэх ажлаа урагшлуулах ёстой л доо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүү дагз минь тэгэх ёстой ингэх ёстой гээд л хуцаад байх юм хэнд хэлээд байгаа юм та нар танай МАНгар нам засаглаад 6 жил болж байхад юу хийсэн юм. Ард түмний амьдр�##� улам доройтлоо өөрсдөө дэлхий даахгүй болтлоо баяжлаа. Та нар УИХ, ЗГ, Ерөнхийлөгч гээд бүх засагл�##�ыг барьж байгаа биз дээ. Хэн чиний яриад байгаа тэгэх ёстой ингэх ёстой тэгэх хэрэгтэйг хийж юм
Алхам тутам 5 10 төгрөг нэмэгдэж байгаа нь улам дарамт учруулж байна Та нар шиг луйвардсан нуусан хулгайлсан хөрөнгөгүй учраас хүнд бна
Ажил орлотой хүмүүст ч хүнд байна!!!!Бусад улс оронтой бүтээгдэхүүний үнээ харьцуулж байгаа бол ц�##�ингаа ч бас харьцуул!!!!
Сайн цадсан бололтой
АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ХАЛАМЖААР АМЬДАРДАГ ХҮН МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭНЭ МЭДДЭГГҮЙ ЮМ АА .ТЭДЭНД 1000 ТӨГРӨГ ӨГСӨН Ч 1САЯ ТӨГРӨГ ӨГСӨН Ч НЭГ ӨДРИЙН ДОТОР ДУУСГАЧИХДАГ ЮМ. ХАРИН АЖИЛ ХИЙЖ ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ АМЬДАРДАГ ХҮМҮҮС МӨНГИЙГ ЯАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛДОГ ,ТҮҮНИЙГЭЭ ЯАЖ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ ТАЛААР БОДДОГ ЮМ..БҮТЭН САР АЖИЛЛАЧИХААД АВСАН ХЭД НЬ 10 ХОНООД ДУУСЧИХВАЛ ХӨДӨЛМӨРЧИН ХҮН ХОХИРЧ БАЙГАА НЬ ТЭР . БҮР 1 АЖИЛЛАЧИХААД ЦАЛИН ХӨЛСӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЯАХАВ . ТЭГЭХЭЭР БОЛОРЧУЛУУН АМЬДРАЛААС ТАСАРЧИХСАН ХҮН ЮМ .ТЭНГЭРТ ГАРЧИХСАН ХҮН ЮМ ДАА.ПОПУЛИЗМЫГ БОЛ САЙН ХИЙЖ Л ЧАДНА. ТҮРҮҮН МОНГОЛЧУУД ХАМГИЙН ХЯМД ГУРИЛ ИДДЭГ Ш ДЭЭ ГЭЭД ШУРГААД БАЙСАН ДАА.
ЖДҮХСын мөнгийг МАН та нар хусчихдаг биз дээ.ЕРӨНХИЙЛӨГЧ Ч БАЙ ЕРӨНХИЙ САЙД Ч БАЙ , УИХ ын ДАРГА Ч БАЙ ,УИХын гишүүд та нар одоо ХУДАЛ ЯРЬДАГ , ХУЛГАЙ ХИЙДЭГ , ПОПУЛИЗМ ХИЙДГЭЭ БОЛЬЖ ҮЗМЭЭР ЮМ . ДЭЭРЭЭСЭЭ ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭМЭЭР БАЙНА ЯДАРСАН АРДАА ТАТВАР , ЗӨРЧИЛИЙН ХУУЛИАР ДАРАМТЛАХАА БОЛИОЧ ЭЭ
Davartsan piz daag dornod iin m#luud songoson
Тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй гэж 30 жил ярилаа. Танай нам ч АН ч �##�ь нь ярихаас хэтэрсэнгүй. Энэ хооронд ард түмэн тартагтаа тулж танай 2 намын хув�##�знууд хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгөтэй болсон. Тэгээд одоо бидний буруу юу?
Хуц�##�гүй �######�ж д�##�д ор. Гэр бүлээрээ өлөн царайтууд. Тэр Болор-Эрдэнэ гээд дүү нь гэж бас нэг өлөн царайт. Болоогүй тэрийгээ ЭТТ-ийн ТУЗ-д хэдэн жил шахаж байгаа билээ чи. Нөгөөх нь ангайдаг ам, тэндээс гардаг хийгээ зарж амьдардаг новш.
yu gn veee ajil orlogotoi ch shudargaar amidardag ard irged xund bn za. xarin ch hyamdxsn bga gn uu