Х.Нямбаатар: Залуусын шаардлагын дагуу Засгийн газар ажлын хэсэг байгууллаа

Сүхбаатарын талбай дээр өдөр, оройн турш үргэлжилсэн залуусын жагсаал одоо шингэрч, тэд гэртээ харьж эхлээд байна. Тэгвэл дөнгөж сая ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүр хуудсаараа лайв хийж, өөрийн байр суурийг дахин илэрхийллээ.
Тэрбээр "Залуусын зүгээс долоон ерөнхий шаардлага тавьсан, бид танилцсан. Ерөнхий сайд эдгээр шаардлагатай танилцаад, салбар салбарын сайд нарыг оролцуулсан ажлын хэсэг шинээр байгууллаа. Энэ хүрээнд залуусын шаардлагыг биелүүлэх гарц, шийдлийг боловсруулж, эргээд олон нийтэд мэдээлнэ.
Залуусын органикаар үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо өргөж байгааг хүндэтгэн хүлээж авлаа. Бас хөндөн тавьж буй асуудлуудтай нь санал нэг байна. Харин, зарим нэг улс төрчдийг залуусын жагсаалыг битгий өдөөн турхираасай гэж хүсэж, гуйж байна.
Жагсаалын үеэр том машинаас залууст согтууруулах ундаа тараасан үйлдэл ч гарсан байна. Хуурамч гал нээж, олны анхаарлыг татах үйлдэл ч гаргалаа. Тийм учраас залуусын зоригтой сэтгэлээс сувдаг шунахай зангаа татаарай гэж зарим улс төрчдөд хэлмээр байна" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.