ХӨШИГНИЙ АРД: Л.Оюун-Эрдэнэ түдгэлзүүлэх гишүүдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, кнопны найраанд гарчээ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн нь батлагдав.
Тэднийг түдгэлзүүлэх бичиг өчигдөр /2022.04.25/ ирсэн байна. Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банкны, Ё.Баатарбилэгийг авлигын асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргасан гэгдэж байна.
Прокурорын байгууллагын уг саналыг УИХ-ын тухай хуулийн 9.3-т зааснаар ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
Түдгэлзүүлэх гишүүд кнопдоо найдаад орохоос өөр гарцгүй болж байна.
-"ГИШҮҮДИЙН ОЛОНХ ДЭМЖВЭЛ" ГЭДЭГ БӨӨРӨНХИЙ ЗААЛТААРАА ШИЙДВЭР ГАРГАНА-
Ингээд ороход тэднийг ямар нөхцөл байдал, хуулийн зохицуулалт угтах вэ.
ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ:
Ингэхдээ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ.
Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцох аж.
Харин 9.6-д зааснаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана” гэх заалтууд бий.
-НАМЫН ДАРГЫНХАА УРИАЛГААР МАН БҮЛЭГ ДЭЭРЭЭ ЗАДГАЙ САНАЛТАЙГААР ОРНО-
Ямартай ч эл асуудлыг бүлгээр оруулж хэлэлцэхээр болбол, намын даргын уриалгаар задгай саналтайгаар орох аж. Өөрөөр хэлбэл эдгээр гишүүдийг ДЭМЖИНЭ, ДЭМЖИХГҮЙ гэдэг шийдвэрийг бүлэг дээр гаргахгүй гэсэн үг.
Энэ ч утгаараа МАН 65-уулаа буюу өнөөдрийн нөхцөлд олонх байдлаараа гурван гишүүнээ хамгаалаад үлдэх магадлал хамгийн өндөр. Намын даргаасаа айхдаа МАН-ынхан өөрийн ГУРАВ дээрээ СӨРӨГ дарж мэдэхээр.
Ямартай ч сандралдсан гишүүд кнопны найраандаа хэдийн гарч намын даргаасаа эхлээд үүдийг нь сахиад эхэлчихсэн. Өчигдөр гэхэд л үдээс хойших Байнгын хорооны хуралдаанд харагдаагүй. Х.Ганхуяг машиндаа суугаад Төрийн ордоноос яаравчлан хөдөлсөн. Түдгэлзүүлэх бичгийн сургаар саарал ордонд үйл явдлууд бужигнаж, хөдөлгөөн оржээ.
-АРДЧИЛСАН НАМЫН ЗАРИМ ГИШҮҮД МАН-ТАЙ НИЙЛЖ Н.АЛТАНХУЯГЫГАА ЯВУУЛАХ КНОП ДАРНА-
Харин бүлэггүй болсон Ардчилсан нам сөрөг хүчний үүргээр оролцох боломжгүй. Өөрийн гишүүнээ хамгаалах ямар ч чадамжгүй. МАН-ынхан сөрөг хүчнийхээ ганц гишүүн Н.Алтанхуягыг түдгэлзүүлээд явуулахаас сийхгүй нөхцөл байдал үүсчихлээ.
Үүн дээр нэрмээс болж Д.Ганбат, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Д.Ганибал нарын гишүүд МАН-ынхантай нийлээд Н.Алтанхуягийн эсрэг дарж мэдэхээр.
Ерөнхийдөө Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдсон МАН-ын бусад гишүүдийг оруулж ирээгүй байж, Н.Алтанхуягаар туг тахиад өнгөрөх нь гэдэг хардлага үүсчихлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hun bolgon chmg harj baihad bitgii iim azaarnii yum hiigeed bgaachee
uuriinhuu 3-g awch uldeed A-g yawuulah yum bol ard tumen shudraga baidliig gishuudees neheh heregtei shd dawartsn yum be
АЛТАНХУЯГААР АМ ХААЖ БУСАД ХУЛГАЙЧДАА ХААЦАЙЛАХ АРГА МАН ОЛЖЭЭ
Oyuk odoo l uuriiguu haruulah heregtei
Togtoj ydaj bga zasgiin gazraa nuuraah geed bgag l boliulah gej bn
Ene danhan tolgoit odoo bolio zugeer
Oyunerdened altanhuygiig hamgaalah yamar hereg bgan boldoo
Hereg hiisen bol hergiig ni huleelge hiigeegui bol zugeer shalguulchihaldaa yaval gejdee
Оюукаа чи ийм арчаагүй амьтан байсан юм уу
Хэрэг хийгээгүй бол зүгээр шалгаруулах хэрэгтэй
Хүн үрээ гэдэг шиг л муу хэдэн ах нарыга үхчих гээд хамгаалаад баых юм ард түмнээ ингэж өмөөрдөг болоосой
Шалгуулах хэрэгтэй бүрэн эрх гэж бүүр байхгүй болно
Gaiguimu geheer inged tenegteed bdgiin
Монгол төр ч арай ч ийм сульдаатай бол байгаагүй... дээ..хөө
Arai gants Altankhuyagaar tug tahihgui blgui dee,tegj shivshigee hutgahgui blgui MAN han
засгаа авч үлдэхийн тулд муусайн хулгайчуудаа авч үлдэх нь дээ
Хэн нь хэн.
Хэн нь хэн бэ гэдгийг энэ санал хураалтаар харах нь дээ.
deedsuud shiree sandaltaigaa zuuraldsaar baigaad 4 jil duuslaa
шалгуулахгүй гэвэл ирэх сонгуулиар бүгд шалгуулж шоронд орох биз
Чингэсийн "Их засаг" хууль дэлхийг засаглаж эхэлсэн цагаас л Монгол улс анхны хууль засагладаг төрт ёсыг дээдэлж ирсэн улс орон. Тийм ч учраас эртнээс нааш эдүгээ хүртэл эрхэм дээдэс эрдэмт өвгөд маань хүмүүн хэмээх бодьгаль "Наран дор төрж, хуулийн дор амьдардаг" хэмээсэн буй. Тиймээс эрхэм гишүүд эрхтэн дархтан хэн бэ гуай ч хууль бус асуудалд нэр дурдагдсан л бол эрх дархаасаа татгалзаад шалгуулдаг, үнэн худал, зөв буруугаа түмэн олонд ил тод зарлуулдаг, залруулдаг байх хэрэгтэй.
Оюун Эрдэнэ ын зөвшдээ