ЗАНГИЛАА: Хөгжлийн банкийг татан буулгахгүй гэх гүрийлтийн цаадах 20 том төсөл

ОУВС манайд “Хөгжлийн банкийг татан буулгах хэрэгтэй” гэдэг зөвлөмжийг өгөөд сарын нүүрийг үзчихлээ.
Гэхдээ “Татан буулгахгүй, харин чанаргүй зээлийг шахаж төлүүлнэ” гэдэг байр суурийг Сангийн сайд болоод Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Мандуул нарын аль аль нь илэрхийлсэн.
- Тэгэхээр эл асуудал өдгөө чухам юу болж байгаа вэ?
- үнэхээр татан буулгах уу?
- манайхны хэлснээр татан буулгахгүй байж болох нөхцөл шалтгаан бий юу?
- цаашид яг хэрхэх вэ?
гэх зэрэг сонирхолтой логикууд зүй ёсоор гарч ирж буй юм.
Эдгээрийн зангилаа чухам ямар вэ гэдэгт жаахан өнгийж үзье.
-ЗАНГИЛАА 1: АНХНААСАА ЗОХИОЛЫН ДАГУУ ЯВЖ БУЙ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ШҮГЭЛ ҮЛЭЭЛТ-
Хөгжлийн банкийг бүр анхнаасаа улстөрчдийн эх орноо тонон дээрэмдэх, баяжих, хувь компанийнхаа хүчийг тэлэх, мөнгө угаах, хамаарал бүхий этгээдүүдээ дэмжих зорилготой гүн холбоотой явж ирсэн. Гэтэл Гүйцэтгэх захирал нь Засгийн газартайгаа нийлж байгаад, муу зээлдэгчдээ шууд ил гаргаж цацах акц хийв. Төрөөс хэвлэлтэйгээ хамтарч хийсэн, өөрсдөө эх сурвалж болсон нийгмийн шинжтэй акц манайд өмнө нь гарч байсангүй.
Акцынхаа гол зорилгыг “Муу зээлүүдээ төлүүлж, цаашдаа Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 20 том төслийг санхүүжүүлэх явдал” гэж Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул тухайн үед тайлбарлаж байв.
Тэгэхээр:
- Цаашид тус банкнаас идэх хөрөнгө үлдээгүй тул
- Энэ Засгийн газар Хөгжлийн банкийг “дампууруулсан” гэх муу нэрд орохгүй байхын тулд
- Ах нарынхаа идсэн уусан түүхийг нийгэмд гаргахын тулд
- Ирэх жил Хөгжлийн банкны төлөх учиртай 2.2 их наядын зээлийг давахын тулд
зэрэг зайлшгүй шаардлагуудын улмаас ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ШҮГЭЛ ҮЛЭЭЛТ анхнаасаа яг зохион байгуулалтын дагуу явсан.
Тэгэхээр Хөгжлийн банкны цаашдын хувь заяа хэдийн зурагдчихсан ч байж мэдэхээр. Харин чухам ямар өрнөлөөр явж, зангилаа цааш хэрхэн хөврөх вэ гэдэг нь одоо анхаарал татах гол асуудал болчхоод байна.
-ЗАНГИЛАА 2: ОУВС-ГИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ДАГААД ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ТАТАН БУУЛГАЧИХГҮЙ БАЙХ ШАЛТГААН-
ОУВС-гийн зөвлөмжийг дагаад Хөгжлийн банкийг шууд татан буулгачих уу? гэдэг нэгдүгээр асуулт.
Шууд татан буулгачихаж БОЛОХГҮЙ шалтгаан одоогийн Засгийн газар болоод Хөгжлийн банкны удирдлагуудад байгаад байна. Тодруулбал,
НААНАА: Шууд татан буулгаж, дампуурлыг нь зарлах нь олон улс, гадаад хөрөнгө оруулалт талдаа асар муу нөлөөтэй гэх маш товч тодорхой агуулга.
ЦААНАА: Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 20 том төслийг санхүүжүүлж чадахгүй болчих бодит эрсдэл байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн хэрүүл хийж буй 3.2 их наяд юу ч биш. 100-120 их наядаар яригдах том төслүүдээр тоглох боломжоо алдахыг хүсэхгүйд байгаа юм.
Нөгөөтээгүүр: Хөгжлийн банкийг түшиглэн Засгийн газрын дэргэд Актив удирдлагын компани байгуулах том зорилго тээгдэж буй.
-ЗАНГИЛАА 3: ЖИЖИГ ЗЭЭЛЭЭ ТӨЛҮҮЛЖ, БАНКАА ЦЭВЭРЛЭХ ЗАМААР АУК БАЙГУУЛАХ МАРТАГДСАН ЗОРИЛГО-
Одоогоос хэдэн жилийн өмнө Актив удирдлагын компани байгуулах тухай хуулийн төсөл боловсруулагдах шатандаа яваад өргөн баригдаж амжилгүй замхарсан.
Өөрөөр хэлбэл хэсэг бусаг улстөрчид дэмжээгүй. Ийн дэмжээгүй хагарал, бэтгэ өнөөдрийн чанаргүй зээлийн шүгэл үлээх гол суурь болсон гэхэд болно. Тодорхой хэлбэл, ингэж идэж ууснаас тань болж Хөгжлийн банк болохоо байлаа, тиймээс одоо Аквит удилдлагын компани байгуулах замаар банкаа цэвэрлэнэ гэх дэглэлт явагдах юм.
Ингэж одоогийн 2, 3-хан их наядаар яригдах чанаргүй зээлүүдээ төлүүлж, банкаа цэвэрлэчхээд дараагийн бүр илүү том мөнгөний, том төсөл рүү орох.
-ЗАНГИЛАА 4: АУК-ИАР ДАМЖУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ 100-120 ИХ НАЯДЫН ТӨСӨВ НЬ ТОДОРХОЙГҮЙ 20 ТӨСӨЛ-
Ингэхдээ одоогийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 20 төслийг хэрэгжүүлэхээр ярьж байгаа билээ. Эл 20 төслийг санхүүжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг шаардлагатай гэгдэж буй.
Гэтэл Хөгжлийн банкны нийт актив ердөө 3.2 их наяд. Нийт зээлийн активын 55.3 хувь нь чанаргүй үзүүлэлттэй. Дөрвөн зээл тутмын нэг нь ирэйдүйгээ барьцаалсан. Ирэх 2023 оны сүүлээр 800 сая ам.доллар буюу 2.2 их наядын зээлийн төлбөрийг гадагш төлөх хүлээгдэлтэй. Хөгжлийн банк ийм чадамжгүй, амь голгүй шахам атлаа дор хаяж 57 их наядаар хэрэгжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол түшиц болно гэдэг нь хачирхал төрүүлнэ.
3.2 их наяд нь дээрх дүнгээс даруй 18 дахин их дүн юм. Ийм байхад 100-120 их наядыг бүр саналтгүй баймаар. Энэ мөнгөө чухам ХААНААС, ХЭРХЭН босгох вэ гэдэг нь ч бүрхэг байна, өнөөдрийн нөхцөлд.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
буулга2
Том толгойтой жижигхээн сэтгэхүйтэй баньдад хэт өндөр ачаа үүрэлснээс болж монгол түмэн мөхөл рүү мөлхөж байна. Тэрийг зайлуулаачээ
Угаасаа улс төрийн жүжиг
Татан буулгачихаар энэ хэдэн эрх баригчдын хувийн бизнес ганхахгүй яах вэ дээ'
Татан буулгачихаар энэ хэдэн эрх баригчдын хувийн бизнес ганхалгүй яах вэ дээ
үнэн байна уу
ОУВСан бол маш аюултай байгуулга
Татан буулгах хэрэгтэй л гэж бодож байна. Тэгэхгүй бол дараа дараагийнх нь хүмүүс бас л идэж уусаар байгаа л таарна.
МАН ын үнэн нүүр царай. Нэг их ажил хийж буй жүжиг тавиад цаана улс орон ард иргэдээр тоглож байна дөө
Улс төрчид яагаад яагаад ичих бульчирхайгүй төрдөг юм бол бүгд яагаад шуналын тип бдаг юм бол төрүүлсэн эх эцгээс нь асууя үр үндэсээ зөв хүн болго
Tatan buulga geed baigaa nuxduud osoltoi xymyys baigaa baix daa. Butsaaj tuluulnu gedeg bol zuv.
Татан буулгах болоогзй ээ. Шуналтангууд бирднүүдиййн идсэн уусныг илрүүлж төлүүлэх хэрэгтэй. Татан буулгачихвал эзэнгүй болж хаягдана биз.
Хөгжлийн банкийг эхэлж идэх тонох суурийг тавьж идсэн хүмүүс бол АН засаг барьж байхад үүссэн эзэд нь Элбэгдорж Алтанхуяг Дорлигжав Батбаяр нөгөө бүлгийн дарга байсан замын компанитай нэг муу бирд г.м. тэхдээ өөрсдөө идэхн тулд МАН- наа хамт идэлцье гэж оролцуулсан. Иймээс тэд хэргээс мултарна гэж найдацгаан барьцан зууралдсаар хууль шүүх прокурор нь шал утгагүй юмаар буюу хэрэг батлагдахгүй юмаар шалгасан болж аргацааж байна. Тухайлбал Алтанхуягыг төрд зам шилжүүлж авсан гэх шиг.
Хөгжлийн банкааа татан буулгах хэрэгтэй
Татан буулгах хэрэгтэй