Нийгмийн

Б.Очирбат: Иргэд хаалттай хэсэгт тулж ирээд машинаа гарц, зүлгэн дээр тавиад орхиж байна

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатаас автомашингүй өдрийн хүрээнд замын аюулгүй байдлыг тойрсон асуудлаар тодрууллаа.

-Автомашингүй өдрийг зохион байгуулж буй бүсээс гадна ямар замуудад ачаалал, түгжрэл их байна вэ?

-НЗД-ын захирамжын хүрээнд жил бүр автомашингүй өдрийг зохион байгуулдаг. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах тал дээр анхааран ажиллаж байна. Хоёрдугаарт, замын хөдөлгөөний зохицуулалтыг хийж, ачааллыг бууруулах, түгжрэл сааталгүй зорчуулах тал дээр анхааран ажиллаж байна. Зуслангийн зам харьцангуй ачаалалтай байна. 32-ын тойрог гэхчлэн. Хаалттай бүс рүү чиглэсэн, хорооллуудын доторх замууд нилээдгүй ачаалал авсан байна.

-Хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт юуг анхааруулах вэ?

-Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх, жолооч нарыг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Мөн орон сууц, гэр хорооллын хөдөлгөөнд соёлгүй оролцох, явган хүний гарц гарам дээр тээврийн хэрэгслээ байрлуулсанаас нилээдгүй уур бухимдал, стрессийг бий болгох явлууд гардаг. Аль хэсгээр зам хаасныг Тээврийн цагдаагийн албаны цахим хуудас болон мэдээлллийн сайтуудаас зураглал болон видео дүрс хэлбэрээр бэлтгэсэн мэдээлэл авах бүрэн боломжтой.

-Нийслэлийн хэмжээнд хичнээн цагдаагийн алба хаагч хэв журам сахиулан ажиллаж байгаа вэ. Журам зөрчсөн асуудлууд хэр их гарч байна вэ?

-Хаалттай хэсэг рүү орж гүйлтийн тамирчдад ус ундаа оруулах гэсэн иргэдийн болон цагдаагийн алба хаагчдын, эмнэлгийн байгууллагын машин нэвтэрсэн. Одоогийн байдлаар хамгаалалттай бүс рүү журам зөрчиж орж ирсэн машин байхгүй. Харин хаалттай бүс рүү ирээд эргэж буцахдаа цагдаагийн алба хаагч руу уур бухимдлаа гаргадаг, явган хүний гарц, зүлэг ногоон байгууламж дээр машинаа тавьдаг асуудлууд гарч байгаа.

-Хязгаарлалт хэдэн цагаас дуусах вэ. Дуусахад хөдөлгөөн огцом нэмэгдэх эрсдэлд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Энэхүү арга хэмжээ 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Автомашингүй өдөр, марафон тэмцээн дууссаны дараа автомашины зорчих хөдөлгөөнүүд нээгдэнэ. Энэ үеэр иргэдийг зорчих хэсгээр биш явган хүний зориулалтын замаар явахын анхааруулж байна. Мөн жолооч нарт хурдаа хэтрүүлэхгүй өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

-Цаг гарган мэдээлэл өгсөнд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon

Super avilgachin bn

Zochin
Zochin

Ooriin gesen chadvar muu, dandaa yaam tamgiin darga naraar gyilgaj yariulj yavdag, khov yarikh durtai tun sul zaluu shyy..Yaandaa surch bolovsrokh kheregtei dee...

Зочин
Зочин

Хууль дүрэм зөрчсөн танхай этгээдүүд төрийн цагдаагийн шаардлага биелүүлээгүй тохиолдол бүрд шууд буудаж шийтгэдэг хууль одоогийн зэрлэг хар амиа бодож нийгэм бусдыг хохироож хорлосон монгол улсад туйлын чухал болсон байна.

Холбоотой мэдээ

Back to top button