Монгол төр сошиал дүйвээнээр МАХАА ТҮГЖИВ

Өнөөдрийн /2022.06.08/ Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь "Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүний экспортоо 2023 он хүртэл зогсоосон" явдал байв.
Цогцос хадгалах бодистой махны дүйвээн өдгөө цахим орчинд давалгаалаад өндөр авсан хэвээр байгаа билээ.
Эл дүйвээний хариулт болгож Монголын төр ХАГАС ЖИЛЭЭР махны экспортоо түгжчихлээ.
Аливаа асуудлыг цэгцлэхэд цаг хугацаа шаардагдах нь зүй ёсных. Гэтэл Засгийн газар нийгмийн сүлжээгээ дагаад хэт популист буюу хааж, боосон шийдвэрийг гаргачихлаа гэсэн эмзэглэл гарч ирж байна. Хамгийн гол нь энэ шийдвэрийн цаана эдийн засагт ирэх сөрөг нөлөө юу байх вэ гэдэг АГУУЛГА хариулт нэхэх нь.
"Дулааны аргаар мах боловсруулж БНХАУ руу гаргадаг 15 ААН-ийн 11 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Дөрөв нь дотоодынх. Хуулийн дагуу хэн ч Монгол Улсад бизнес эрхлэх нь нээлттэй, чөлөөтэй" хэмээн З.Мэндсайхан сайд ярив.
Гэвч нээлттэй, чөлөөтэй гэсэн хэрнээ хаах, боох шийдвэр гаргасан нь гайхшрал төрүүлэхээр. Эдгээр 11 компани гадаадын хөрөнгө оруулалттай хэдий ч ажил олгогч аж ахуй нэгжүүд. Гадаадын хөрөнгө оруулалттай гэдгээр нь хааж боож байгаа юу гэдэг нь сонин.
70 сая толгой малтай Монгол Улс 3-хан сая хүн амаа эрүүл цэвэр махаар бүрэн хангаж, экспортод гаргаж эдийн засгаа тэлэх мөрөөдөл бий. Гэхдээ шүлхий, түүнийг дагасан вакцины наймаанаас болж гаднын улс орнуудаас үргэлж татгалзсан хариу авдаг. Өмнөд хөрш рүү экспортолдог өчүүхэн жаахан жим ийнхүү бүдгэрэх нь.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан иргэдэээ боомоор санагдааад унасан уу? Булхайг чинь мэдчихсэн чинь
Арай дэндүү популист
70 сая толгой малтай Монгол Улс 3-хан сая хүн амаа эрүүл цэвэр махаар бүрэн хангаж, экспортод гаргаж эдийн засгаа тэлэх мөрөөдөл бий. Гэхдээ шүлхий, түүнийг дагасан вакцины наймаанаас болж гаднын улс орнуудаас үргэлж татгалзсан хариу авдаг. Өмнөд хөрш рүү экспортолдог өчүүхэн жаахан жим ийнхүү бүдгэрэх нь.
Сэтгүүлч зөв л бичжээ
Та бид нарыг нэг удааа хуурсан ч ахиж хуурч чадахгүй шүү. Бас юу төлөвлөж суугаа бол бузартай новшнууд
Дарааа иргэдэээ шахий гэж бодсон уу үгүй л байхгүй юу
Та нарын дурааарааа тоглох цаг дууссан шүү. Ингэлээ ард иргэд бүр айна гэж бодоо юу үгүй шүү
Үнэхээр хийсэний чинь дараа л итгэж ажил болгож дээ гэж харий. Тэр тусмаа шинжилгээний хариугааа бариад зогсож бна шүү
Учрааа олохоо байсан улс төрчид
Зөв шийдэлд хүрч хүн шиг сэтгэлгээ, сэтгэл гаргахыг хүсий улс төрчидөөөө
Бантсан царай, Холимог хуурга болсон уос төрчид минь одоо юу бодож сууна дааа
Mahaa ch uursduu zohitsuulj chadahgui archaagui ard tumen