М.Оюунчимэг: Ээжүүдийг биш "Байнгын хорооны хуралдааныг битгий улс төржүүлээрэй" гэж хэлсэн
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЯВААД ЭХ ХҮНИЙ СЭТГЭЛЭЭР ЖАГСААЛД ШУУД ОЧСОН-
-Уржигдар /2022.06.08/ Төрийн ордны гадаа гарч ирээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэвэрсан ээжүүдийн асуудлыг сонсохоор анхлан гарч ирсэн гурван гишүүний нэг нь уг нь та. Гэвч буруу зөрүү үгнээс тань асуудал үүсчихэв үү?
Тархины саажилттай болон хорт хавдраар өвчилсөн, Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийн асуудал үнэхээр хүнд сэдэв. Үүний үр дагавар хаана байна, юу хэрэгтэй байна вэ гэдгийг бид цогцоор нь авч үзэх ёстой. Тухайлбал, 2022 онд Эрүүл мэндийн гүйцэтгэлтэй холбоотой хэд хэдэн хууль гарсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмийн жагсаалт ч гаргасан. Тухайн үед таталт, саажилттай хүүхдүүдийн хэрэглэдэг эмүүд хасагдсан тухай эцэг эхчүүд орж ирж хэлж, “Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын тань хувьд хэлж байна” гэж байсан. Улмаар би энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хөндөж, ЭМДЕГ-ын дарга, Эрүүл мэндийн сайдтай ярьж байгаад хөнгөлөлттэй эмийн жагсаалтад есөн төрлийн эмийг оруулж байлаа. 50-70 хувийн хөнгөлөлтэйгээр.
-Эцэг, эхчүүдийн шаардлагын тухайд?
-Тархины саажилттай, таталттай хүүхдүүдийн ээж аавууд “Монголд үйлдвэрлэж буй эмүүд чанаргүй байна. Гаднаас орж ирдэг импортын эмүүд тасраад байна. Хувийн хэвшлүүд өндөр үнээр оруулж ирж байна. Төр үүнийг яагаад 100 хувь даачхаж болдоггүй юм бэ” гэх асуудлуудыг хэлж байгаа. Үүнтэй үнэхээр санал нэг байна. Манай байнгын хороо “эмийн асуудлыг шийдвэрлэж өгөөч” гэсэн тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл хүртэл өгчихсөн байгаа.
-Байнгын хороон дээр таныг буруу зүйл ярьсан гэх ойлголттой байгаа нь анзаарагдсан. "Залруулга хий" гэж ч дайрч байна лээ?
-Тойрогтоо ажиллаж явахдаа ээжүүд гадаа жагсаж байгааг сонсоод шууд очсон. Эрүүл мэндийн сайд, Эм эмнэлгийн хэрэгслийн газрын даргыг “ээжүүд дээр яваад очооч ээ” гэж дуудсан. “Ямар арга хэмжээ авах гэж байгаагаа нэн даруй хэл” гэдэг зүйлийг хэлсэн. Миний хувьд ч эмэгтэй хүн, эх хүн гэдэг утгаараа очсон юм л даа. Гэтэл тэнд жагсагчдаас өөр хүн “Байнгын хороон дээ та яагаад С.Энхболд сайдыг өмөөрөөд байсан юм бэ” гэдэг асуудал гарсан. Байнгын хороон дээр огт өөр зүйл яригдсан. Түүнийг тайлбарлах явцад зарим хүнд буруу ойлголт төрүүлсэн явдал гарсан.
-Хүүхдээ тэвэрсэн ээжүүдэд тэгээд чухам яагаад буруу ойлголт төрчихөв?
-Түрүүн хэлсэнчлэн хүүхдээ тэвэрсэн аав, ээжүүд биш хөндлөнгийн хүн "Байнгын хорооны хуралдааныг битгий улс төржүүлээрэй" гэж хэлснийг зориуд тасдаж тарааж харагдсан. Эцэг эхчүүдэд жагсаалыг битгий улс төржүүлээрэй гэж хэлсэн мэт буруу ойлголтыг зориуд явуулаад байна. Ямар зорилготойг нь би мэдэхгүй. Гэхдээ эцэг, эхчүүд, хэвлэл мэдээллийнхэн "хэн юу хийгээд байна, түүний үр дүн хэрхэн гарав, чухам ямар шатанд асуудал гацав, шийдэл нь юу байх вэ гэх мэт асуудлуудыг бүгд ойлгож харж байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд хүлээж авч уулзаад бодит байдлыг ярилцлаа. Ямар ч байсан төр үүрэг хариуцлагаа үүрье гэдэг шийдэлд хүрч байна.
-Б.БАЯРСАЙХАН ГИШҮҮНИЙ МИКРОФОНЫГ ХААСАН АСУУДАЛ БАЙХГҮЙ. ТУХАЙН ГИШҮҮН ҮГ ХЭЛЭХ ЗЭРЭГ БҮХ ЭРХЭЭ ЭДЭЛСЭН-

-Мөн Баярсайхан гишүүний микрофоныг хаасан гэж буруутгаж байна лээ. Гэтэл Б.Баярсайхан гишүүн тойргийнхоо дарга нарын гүзээг арилгахын тулд 60 сая нэхэж уурласан асуудал гарсан юм билээ, тийм үү?
-Байнгын хороон дээр микрофон хаасан зүйл бахгүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу үг хэлэх, асуулт тавих хугацаа гэж бий. Хугацаандаа багтаагүй тохиолдол нэмж нэг минут өгдөг. Энэ бүх эрхээ Б.Баярсайхан гишүүн эдэлсэн л дээ.
-Хүүхдүүдийн асуудал яригдаж байхад тойрогтоо 60 сая төгрөг нэхсэн гэх асуудлын тухайд?
-Өөрийнх тойрогтой холбоотой өөрийн чин ярьж буй санхүүжилтийн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд сайд хоёрын хооронд асуудал үүссэн. Миний бие Байнгын хорооны даргын хувьд дэг сахиулах үүрэгтэй тул "Яг хэлэлцэх асуудлаа хэлэлцье. Бусад асуудлаа та нар өөр газар очиж ярьцгаа" гэдэг л зүйл болсон. Тэрнээс биш Б.Баярсайхан гишүүн бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй л дээ.
-Ээжүүд жагсахаас өмнө танай байнгын хороо хүүхдүүдийн эмийн асуудлыг хэлэлцэх үеэрх хэд хэдэн асуудал хэрүүлийн алим тарьчих шиг боллоо?
-Ээжүүдийн тавьж буй асуудал хамтдаа шийдвэрлэх бүрэн бололцоотой асуудал. 2020 оноос л саажилт, таталтын эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах асуудал яригдаж бид хамтарч ажиллаж байгаа. 2021 онд давхардсан тоогоор 366 хүүхдэд уналт таталтын 18 нэршлийн 456 эмд 234 сая төгрөгийг бид Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон байдаг. Өнөөдөр гэхэд 25 тун хэмжээгээр 182 ширхэг эмд 96 сая төгрөгийн хөнгөлөлтийг ЭМДС-гаас гаргаад байгаа.
Нийгмийн бодлогын байнгын хороо ч чадал чинээгээрээ ажиллаад л байгаа. Үг, үйлдэл, агуулгаас илүүтэй дундуур нь юм гүйгээд л байх шиг байна. Манай байнгын хороогоор хорт хавдраар өвчилсөн хүүхдүүд маш олон. Тэдэнд бид хэрхэн яаж туслах уу, ЭМДС-аас эмийг нь яаж даах уу, гадаад дотоодод хэрхэн эмчилдэг болох вэ зэрэг маш чухал асуудлууд яригдаж байна шүү дээ.
-МАНАЙ БАЙНГЫН ХОРОО БҮХ ТАЛААС НЬ АНХААРСАН. ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН-

-Танай байнгын хороо чухам энэ эмийн асуудалд яаж анхаарсан юм бэ?
-"Ковид-19" цар тахалтай буюу хатуу хөл хорионы 2 жил өвчтэй зовлонтой гэр бүлүүдэд хүнд туслаа. Үндсэн эмчилгээ үйлчилгээ, эм тариа нь нь тасалдчихсан байхад үнэхээр хэцүү шүү дээ. Чухам тэр хил гааль хаалттай үед эм тарианы татан авалт тасалдсан асуудлууд гарсан. Тийм учраас энэ асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороо Засгийн газарт хандаад, хамтарч ажиллахаар шахаж шаардаж, асуудлуудаа шат дараатайгаар тавьсан. Та нар анзаарсан байх. Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдыг эдгээр эмүүд рүү анхаарлаа хандуулаад өгөөч гэдэг шахалт шаардлагыг хэлж байсан. Тэдэнд “Татан авах санхүүжилтэд боломжоороо анхаарлаа хандуулаад, улс орнууд руу урьдчилгааг нь шилжүүлээд өгөөч, эм импортлогч компаниудтайгаа тулж ажиллаач. Үгүй бол хариуцлага тооц” гэхчлэн хандаж байсан.
-Эцэг эхчүүд "Арван жил хууль бус эмээр хүүхдүүдээ торгоолоо. Саажилт таталтын эмийг оруулж ирсэн хувь хүн ял авсан асуудал ч гарсан" гэж хэлж байна. Өөрсдөө 29 эмийн жасаалт гаргачихсан байна. Цаашид хичнээнийг нь төр оруулж ирдэг болох, даатгалаар хөнгөлөх боломжтой юм бэ?
-Энэ яг Засгийн газрын хуралдаанаар яригдах, шийдвэрлэгдэх ёстой асуудал. Бид эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгөх үүрэгтэй. Бүрдүүлээд өгчихсөн байгаа. Төлсөн хэмжээгээрээ даатгалын сангаас мөнгөө буцааж авах боломж бололцоо нээгдсэн. Харин өөрийн чинь асууж буй зарим ургамалтай холбоотой эмүүд хил гаалийн асуудалтай холбоотойгоор ямрыг нь оруулж ирж болох, болохгүй вэ гэх жагсаалтаараа ХЗДХ-ийн харьяаллаар хуульчлагдаж шийдвэрлэгддэг. Зөвшөөрсөн эмүүдийг оруулж ирсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалтууд бий. Хүүхдүүд болоод урлаг соёлынхон мансуурлаа гэх асуудал нийгэмд гардаг. Тэдэнд боломж гаргахгүйгээр яг хэрэгцээт, зорилтот хүмүүст нь хүргэхээр зохицуулах бүрэн боломжтой гэж бодож байна.
-Хуульд хэрхэн тусгаж өгөх юм бэ?
-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий бол Засгийн газраас нэн яаралтай хуулиа өргөн барих ёстой. Хуулиа өргөн баригдсаны дараа бид уналт таталттай хүүхдүүдийн минут, секундээр хэмжигдэж байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэх бололцоотой. Одоогийн нөхцөлд хэрэглэгдэж буй эмүүдийг ЭМДС буюу төрөөс даагаад явах бололцоо нээлттэй байгаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ali toirgoos garsiimbe tengeriin amitniig gazart byylgai
Өөрөө харин бусдын зовлонд бүү дөрөөлөөрэй
ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГЧ УЛС ТӨР ТУСДАА ГЭДГИЙГ ЭНЭ АВГАЙ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ ДАА.ЧИНГЭЛТТЭЙ ДҮҮРГИЙНХЭН БОДООРОЙ ДОО .ГЭРТЭЭ БООРЦОГОО ХИЙГЭЭД ИДЭЭД СУУЖ БАЙВАЛ БОЛНОО ДОО
ulaim tsaim shchaad guriij ntr, bodoj baij naad boovtoi amnaasaa ug unagaj bmaar
Ер нь бол баярсайхан гишүүн хэтэрхий түргэдээд маргаанаа дийлэх гээд дайн шиг л бодчилоо гишүүн хүн тэр байтугай зүйл тэвчих ёстой
Тэнэг авгай төрхөмдөө буц/СЭТГҮҮЛЧИЙН АЖЛАА ХИЙЖ ОРДНЫ ГАДАА ЗОГС
Зайл тэнэг гичий
Энэ балай авгай гадаа жагссан эхчүүдийн хажууд доёлзоод битгий улс төржөөд байгаарай гэж муухай саарал хоолойгоор хашгираад байсан. Одоо юу вэ. Байнгын хороонд хэлсэн ч гэх шиг. Ковидоор хүнд өвчилж ухаан нь орж гараад байгаа бололтой. Гадаа явж байхдаа байнгын хорооны хурал дээр сууж байна гэж бодож явдаг байх нь.
МАН ийм эргүүчүүдээр дүүрчихээр яаж төр барих вэ. Одоо болио. УИХ хурдан тарах ёстой.
Уих сууж бгаа махан толгой эмэгтэйчууд гай болохоор зайлмаар юм
Пиздец авгай зайл2
АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ, АНИА МИНЬ