Иргэдийн мэдэх эрхийг уландаа гишгэгч ТӨР, ЦАГДАА

Төр нь дээрэнгүй, цагдаа нар нь хүчирхийлэгч болсоор. Тэд нийлж байгаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээ дээрэлхдэг, нухчин дарах нь улаан цагаандаа гарлаа.
Яг ийм явдал өчигдөр /2022.06.10/ болов.
Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүдийг нурааж төр нь хувийн хэвшилд халдсан үйлдэл гаргасан. Улмаар өчигдөр цагдаа нар очиж эздийг нь гавлаж байгаад өргөж, чирж гулдчив.
Төр өмчүүдэд хайр найргүй халдаж, хувийн хэвшлээ хайрласангүй. Бизнес эхлүүлсэн залуус монголоос залхаж байна. Хөрөнгө оруулагч царцаа нар монгол дээр суухаа байлаа. Хотын дарга, Засгийн газар, МАН-ын томчууд ер нь бүхэлдээ ийм дээрэнгүй болж байна.
Харин тэрхүү байдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчийн биед цагдаа нар халдаж, түлхэн унагаж буй бичлэг цахим орчинд тархсан юм. Унтраалттай камерний цаана цагдаа нар сэтгүүлчийг чирч гулдчин машиндаа чихэж, шалан дээр нь нүүрээр нь нааж байгаад дэвсэлж. Хүний эрхийг хамгаалдаг цагдаа нар сэтгүүлчийн биш иргэний мэдэхийг эрхийг уландаа гишгэлж, асар гутамшигтай аашлав.
"Хууль бус сурвалжилга" хийсэн гэж хачин тайлбараар халхавч хийж, сэтгүүлчийн эрхэнд шууд халддаг төртэй, цагдаатай орон болчихлоо.
МАН дангаараа эрх барьж буй хугацаандаа хэвлэлийн эрх чөлөө рүү халдаж, сэтгүүлчдийн эрхийг уландаа гишгэж байна гэхэд хилсдэхгүй. Хотын дарга Д.Сумъяабазар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар уучлал гуйх ёстой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ichij amidraasai ene said darga, khotiin manager nar. Sumita chamaig khotiin manager khii gsn bolokhoos end tend ochij gazriin khulgai khii gej tomiloogyi baikh shyy. Khaa saigyi um nuraasaj, buulgakhaas uur um khiikhgyi um.
Монголын нийгэм улам л зэрлэгшиж байна дөө. МАН ч арай л дэндэж байх шив
Тэр хэсэг ч хувийн өмч биш. Газрын өмчлөгч биш зөвхөн эзэмшигч байх магадлалтай. Хэрэв эзэмшигч бол түрээслэгч гэсэн үг, улс газраа авъя гэвэл эсвэл хууль бусаар авсан бол буцааж өгөх ёстой. Өмчлөгч биш учраас. Харин хэн нэгэн чамаас бичлэг хийхгүй байхыг хүсвэл ойлгоод болих хэрэгтэй. Харин цагдаа хийсэн бичлэгийг нь техникээс нь устгасан бол тэр буруу. Хууль зөрчсөн асуудал.
Yambii jandaarmuud ugaadsandaa tsadaj haha
Buruu l zug ruu ywaad baina daa
энэ сэтгүүлч гэх мэдлэг боловсролгүй мөнгөний төлөө нохдын БОЛХИ ЖҮЖИГ байна.Энэ газрын жинхэнэ эзэн луйварчмн Мөнхбат сурмалжлагч нэрт хүүхэн редакци бас өөрийн уяаны нохдодоо булууны яс шидчихээд өөрөө ичээнээсээ алсаас удирдан турхирч суугаа.Тэр тийм л хогийн бас хөгийн гар...бизнесийн түүх нь дан хүний гараар могой бариулж ирсэн ЛУЙВАРЧИН ЭТГЭЭД...