Нийгмийн

Арслангийн баримлыг төсвийн мөнгөөр биш Хэнтийн БТСГ-ын ажилчид барьжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Чингис хотод баригдсан нэгэн баримал олны анхаарлыг татаж, хэл ам дагуулав. Тухайн хөшөө босоод зогсч буй арслангийн дүртэй бөгөөд “зогдортой усны үхэр” хэмээн шүүмжлэгдэв.

Мөн тухайн хөшөөг 160 сая төгрөгөөр босгосон гэх мэдээлэл ч цацагдаад байна.

Хэнтий аймаг хөшөө дурсгал, түүхэн барилгаараа тэргүүлдэг төсвийн мөнгийг үрдэг тул ам уралдах шүүмжлэх хүмүүс олон байгаа юм.

Иймд би эл хүрэл өнгөтэй арслангийн тухай мэдээллийг нягтлахаар хайж үзлээ.


Хамгийн түрүүнд тус баримал Чингис хотын биеийн тамир спортын газрын гадаа байдаг болох нь тодорхой болов.

Саяхан баригдсан шинэ баримал биш бөгөөд 2017 онд барьжээ. Төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр, Чингис хотын БТСГ-ын байгууллагын ажилчид өөрсдөө сайн дураараа барьсан гэдэг мэдээлэл байна.

Ингэхдээ хуучин барилгын чулуу түүж дотор дүүргэлтийг нь хийж, төмөр рам зангидах, гагнуурын ажлыг байгууллагын ажилтнууд нь өөрсдийн гараар хийж гүйцэтгэсэн аж.

Мэргэжлийн бус хүмүүс хийсэн тул загвар хийцийн хувьд алдаа гарсан гэгдэж байна. Харин саяхнаас өнгийг нь сэргээж будсанаар ийн олны хараанд өртжээ.


НЭМЭЛТЭЭР ОЛДСОН МЭДЭЭЛЭЛ: “БТСГ-ийн хамт олон ийм арслан юм барья” гэж санаачлаагүй. н.Шархүү агсан барьж эхлүүлээд явж байсан. Улмаар хөлс мөнгөнд нь асуудал гарсан тул гомдоод орхисон гэдэг мэдээлэл эх сурвалж өгөв. Иймд жолооч н.Ганбаярын удирдлагаар аймгийн БТСГ-ын хэдэн дасгалжуулагч, залуус гүйцээсэн байна.

Аймгийн арслан цолтонгууд тус бүр 100 мянган төгрөг өгсөн гэгддэж байгаа юм.

Лондон дахь арслангийн барималтай жишигдэж “Энэ чинь сурреалист буюу хийсвэр дүрслэлийн баримал буюу урлаг ойлгохгүй юм даа. Заавал бодит амьтантайгаа адилхан байх албагүй. Монголоор дүүрэн ийм чиглэлийн баримал байхад одоо хүртэл гайхацгаасаар” гэх шүүмжлэлийн хариуд ийм мэдээлэл олдов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Илүүдээ гарсан - төграг ч хүнд байхгүй.Одоо энэ олон худлаа хандив бие биенээ эвгүй байдалд оруулах тусламжийг болимоор байна.Нийгмийн хариуцлага хүлээдэг компаниуд нь төсөв нь нээлттэй зориулалт тодорхой юм хийдэг болмоор байна.Гадаадад байгаа бхрималууд чинь уран бүтээл .Хог цуглуулаж ингэж бүтээл хийж зовоод яадгийн

tumur
tumur

arslan shig hiildee

Зочин
Зочин

Заавал арслан байдаг нь яаж байгаа юм болоо, өөр хэрэгтэй зүйл хийж болохгүй байсан юм болов уу

зочин
зочин
Reply to  Зочин

Хийморь сэргээх Арслан л хэрэгтэй болсон байхгүй юу.Заавал яг арслан байх бүр албагүй, модернизм гэж мэдэхүү.4 кв метр цагаан даавууны голд 2 см-н диаметртэй хар толбо зурчихаад Ленинград хотод олон улсын зургийн уралдаандЭстони залуу алт авч түрүүлж байсан.Далавч,эвэр,туулайны чих гэмээр юм арсландаа зүүх байсан. Хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгохыг зөв гэж үздэг Усны үхэр, хангарьд молтогчин туулайн хүсэл гэх мэтээр ойлгох байсан

Зочин
Зочин

Юм хийвэл хийсэн шиг хийгээд, үгүй бол огт хийхгүй байсан дээр шдээ. Харахад арслан ч биш монголчуудыг доромжилсон дүрс хэлбэртэй хийжэээ бүр нэг зэвүүн

Зочин
Зочин

Ёстой нэг үхэжсэн толгойтой новшнууд тархи нь сэтгэж чадахаа байчихсхн

Зочин
Зочин

Залуу хүмүүс арай өөр юм сэтгэж хийхгүй дээ. Яг үнэндээ хэнд ч хэрэггүй баримал барьж байхаар байгууламжааа тойруулаад мод тарьсан бол ирээдүйд та хэдийг магтан дуулах байсан

Зочин
Зочин

Юм хийвэл хийсэн шиг хийгээд, үгүй бол огт хийхгүй байсан дээр шдээ. Харахад арслан ч биш монголчуудыг доромжилсон дүрс хэлбэртэй хийжэээ бүр нэг зэвүүн

Зочин
Зочин

Ямар амьтан юм болоо эрт дээр үед монголд байсан юм бол уу.

Bidon
Bidon

Haha doromjilj bn doo arslang haha

ЗОЧИН
ЗОЧИН

МӨНГӨ УЙЛДАГГҮЙ ГЭЖ ЭНЭ! АРСЛАНГ АРСЛАН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДЭЭ ГУТААСАН ШАВАР ОВООЛГО!!!

Зочин
Зочин

Байгууллагынхааа гадаад өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хэнтий аймгийн биеийн тамирын залуучууд сэтгэлээрээ нэгдэж л ийм хөшөө бий болгосон нь сайхан санагдав. Гэтэл төсвөөс мөнгө гаргачихсан юм шиг л зарлаад байсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

арслан бариад байгууллагын, орон нутгийн өнгө зүс сайжирлаа юу хаха

Холбоотой мэдээ

Back to top button