Нийгмийн

Өлсгөлөн зарлаж буй ээж: Улсаас орон байраар хангаад өгөөч

ХНХЯ-ны гадна өрх толгойлсон, гурван хүүхдийн ээж өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдэн, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Миний хүүхэд 10.000-д 20  тохиолдох өвчинтэй. Коронавирусийн халдварын улмаас хүүхдийн бие улам хүндэрсэн. Эд эрхтэнд нөлөөлж, 10 удаа эмнэлэгт хэвтсэн. Төр, засгаас тусламж хүсэн, “Ийм хүүхдэд ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх вэ” гэж асуусан. “Би хүүхдийнхээ эрхийг зөрчих гээд байна. Би хүүхдээ алдах гээд байна, бие нь улам хүндрээд байна” гэсэн. Гэтэл төр, засгаас ямар ч дэмжлэг, боломж байдаггүй юм байна.

Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт би очсон, гадна нь хоносон. ХНХЯ-ны харьяа газар. Даргатай нь уулзах гээд хүчрээгүй. Бусдын нус, нулимсаар таашаал аваад л сууж байдаг дарга нартай. Би хүүхдүүдээ айлд үлдээгээд очлоо. Гэтэл “Хуралтай байна. Тараад уулзъя” гэсэн. Би хүлээсэн. 16,30 минут боллоо. “Ажлын цаг дууслаа. Бид нар явчих уу” гэсэн чинь “Дарга ажлын цагаа сунгаад уулзана” гэсэн. Тэгэхээр нь хүлээлээ. Тухайн үед Батдорж дарга нь чөлөөтэй байсан. Орлогч дарга Саранхүүг нь бид нар хүлээсэн байхгүй юу.

18,30 минут боллоо. “Хурал нь дууслаа. Манай даргатай уулз” гэсэн. Яваад ортол Саранхүү дарга нь байгаагүй. Утас руу нь залгатал аваагүй. Гайхаад харуулд нь хэлтэл “Гарч яваа камераар харагдаагүй. Та нар сайн хай” гэсэн. Бусад өрөөгөөр хайгаад олдоогүй. Биднийг төлөөлж буй албаны хүмүүс яагаад тийм хүнд сурталтай байдаг юм бэ. Тэр өдөр хэвлэлийнхэн бүгд амарчихсан байсан.

Бид Гэр бүл, хүүхдийн хөгжлийн төвийн гадна хоносон. Гэтэл нөгөө Саранхүү дарга чинь “Сошиалаас та нарыг харлаа. Ийм хүмүүс байна гэнэ” гээд шөнө 02,00 цагт хүрээд ирсэн.

Бид тэнд хоносон. Маргааш нь хүүхдээ эмнэлэгт үзүүлчихээд, дараа нь дахиад холбогдох гэж оролдлоо. Туслахаас нь асуухад “Нарийн бичиг хянаад, нэг, нэгээр нь дуудна гэсэн” гэлээ. “Яг хэзээ дуудах вэ, уулзах вэ” гэж асуухад “Нийслэлийн гэр бүл, хөгжлийн газрын Уранчимэгтэй уулз” гэсэн. Уранчимэгтэй холбоо барихад “Манайх танд шаардлагатай, шалтгаалах бүх бичиг баримт, юмнуудыг нь өгсөн. Гэр бүл, хүүхдийн хөгжлийн төв л одоо шийднэ” гэсэн. Ингээд гацчихаж байгаа юм.

Хөөцөлдсөөр байгаад Саранхүү дарга руу ярихад “Би Өмнөговиос томилолтоор ирлээ. Ядарч явна. Хувийн утас руу залгалаа” гэж уурласан. Тэгэхээр нь би “Танайх миний хүүхдийн асуудлыг шийдэж өгөхгүй байна. Би өлсгөлөн зарлана” гээд утсаа салгачихсан юм. Тэгсэн чинь буцааж залгаснаа “Манайх төсөв, мөнгөгүй. Хүчирхийллийн эсрэг л тодорхой төсөвтэй. ХНХЯ л шийдэх чадвартай” гэсэн.

Яагаад ажлаа хийдэггүй, ийм хүмүүс байгаа юм бэ, Ариунзаяа сайд аа. Хүүхдийн фондны мөнгийг тэмцээнд, уралдаанд оролцсон  хүүхдэд олгоно гээд хөдөлдөггүй. Уг нь эрүүл хүүхдүүд шүү дээ.

Би халамжийн мөнгө авдаггүй. Хүүхдээ эмчлэх боломж бүрдүүлж, орон байраар хангаад өгөөч. Тиймээс би өнөөдөр өлсгөлөн зарлаж байна.

Би тэгвэл хүүхдээ дааруулахгүй, хөрүүлэхгүй хангаж өгч чадна. Одоо бол би тэгж чадахгүй байна. Үер бууж байна, хүүхэд минь даардаг” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Инхл
Инхл

Зовлон тоочвол олон хүн бгаа ингэж бас ядуу орноо дарамталж болохгүйшүү байр чиний эцсиин зорилго юмуу хүүхдээрээ шантаажлаад бнуу буруу бна аав нь хаа бна

Зочин
Зочин

Бас арай ч дээ.Хүн болгон гачигдал хэлээд төр засагтаа гоморхоод явна гэж байж болохгүй асуудал.Таны хүүхдэд төр засаг 20 төгрөгөө 100 мянга болгоод өгөв.Амьдрал гэр бүлийн асуудлаар өлсгөлөн зарлан гэдэг байж болохгүй ээ.Чамд өгөх албагүй .ШАНТААЗЧИНГУУД БОЛИОЧ .Чиний хүүхдэд төр засаг ӨВЧИН тусгаагүй шүү.Хүүхдээ асарч тойлох чиний ажил. Чи гаргасан чи хариуцлага хүлээнэ шүү.Даварцсан айн

Irgen
Irgen

Bi olon huuhed gargaad ertuntsiin zovlong uzuuleed yahav geed huuhed turuuldeggui.Nasnii etsest min huliig min huchna Geed tejeej,hairlaj ,hamgaalj chadahgui baij olon huuhed turuuleed zovoogood bdag humuusiig oilgodoggui!

Зочин
Зочин

Одоо бүр амар юм болох нь ээ. Хүн болгон ээлж ээлжээрээ очиж өлсгөлөн зарлаж асуудлаа шийдүүлдэг гаж тогтолцоотой болох нь. Би ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Зовлонгоо яривал түмэн юм байна. Энэ амьдралыг болгож бүтээх гээд зовлонгоо сөрөөд тэмцэж байна. Одоо арай хэтэрч байнаа. Орилж хашгирч сенсацилж, өлсөнө барина гэж айлгасан нь хождог хорвоо болчихсон юм уу?

del
del

дэндүү даварсан юм байна гаргасан хүүхдийн асуудалаа өөрөө шийд эцэггүй баахан хүүхэд цувуулаад дэндүү жудаггүй байгаа юм бишүү

зочин
зочин

Эхний удаа тусламж гуйхад нь өгөхөд тэрээр баярлана, дараагийн удаа гуйхад нь өгөхгүй бол уурлана, түүнээс хойш авах ёстой юм шиг аашилж загнаж, элдвээр хэлж харааж зүхэж, бүр дайсан болноо гэж үнэн үг юм шүү. Халамжийн бодлогын үр дүн нь ийм л байна даа.

Зочин
Зочин

Хүүхэд дуранда гаргаад орон сууц нээх юм баына даа ийм ч юм байхгүй биз дээ Монголоос өөр газар

Зочин
Зочин

Тэжээж чадахгүй байж хүүхдийн мөнгөөр амьдрах гэсэн авгайчууд
Битгий давраад бай чиний хүүхэд чиний л асуудал
Өвдсөн хүн болгон сошиалаар хашгирч хэвлэлийн хурал хийгээд байдаг улс Монголоос өөр байх чүгүй
Хүүхдийн тоо УБт хэтрээд байгаа2с дээш хүүхэдтэй болох бол 18 нас хүртэл хөдөө байх хууль гаргавал таарна хөдөө очиж оркуудыг төрдөг болгоё

Зочин
Зочин

Даварсан юм бэ. Одоо яая гэхэв. Халамжийн бодлого чинь ихдэхээр ингэж байгаа юм. Халамжлаад бай кккк

ЗОЧИН
ЗОЧИН

ИЙМЭРХҮҮ Л ТӨР ЗАСАГТАЙ БАЙНА ДАА БИД . ДУНД ШАТНЫ ХҮМҮҮС ИХ ХҮНД СУРТАЛТАЙ.

Зочин
Зочин

Аргаа барсан ээж төр засагтаа хандсан л байна ганц бие ээжийг гоочилж зовлон дээр нь зовлон нэмж яах гэсэн юм дарга нар нь шууд уулзаад болохгүй бүтэхгүйгээ хэлээд яв лдаа зугтаж ийш тийш нь явуулж зовоохоо боль

Уншигч
Уншигч

3 хүүхэд төрүүлсэн эхчүүдэд улсаас үнэгүй байраар хангах хууль санаачилах хэрэгтэй юм байна шүү, поопп гишүүд ээ.

Зочин
Зочин

Хүүхдийн мөнгө гэдэг юм улс төрчдийн попорлоос гарсан эх орноо эдийн засгаа гэж байгаа бол Хүүхдийн мөнгийг болих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button