УЛС ТӨР

ТАНИЛЦ: С.Лавров төрийн гурван өндөрлөгт бараалхаад, ЮУ ЯРЬСАН БЭ

Өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт бараалхсан.

Тус тусын албан мэдээнд дурдсанаар, С.Лавров юу ярьсныг багцлан хүргэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИД: В.ПУТИНЫ МЭНДЧИЛГЭЭГ УЛАМЖЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжлав.

Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

УИХ-ЫН ДАРГАД: ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН АЖИЛЛАГААНЫ КОМИССЫН ДҮРМИЙГ БАТАЛНА

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Улсын Их Хурлын даргатай дахин уулзах боломж олдсонд баяртай байна гээд ОХУ, Монгол Улс хооронд парламент хоорондын хамтын ажиллагаа төдийгүй манай хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга ОХУ, ЗХУ-д төгсөгчдийн холбоог тэргүүлж, Эрхүүгийн Их сургуулийн дэргэд судалгааны төв байгуулахад манлайлан оролцсон нь манай хоёр улсын харилцааг улам баяжуулж байна. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комисс байгуулагдаж байгаа бөгөөд уг Комиссын Дүрмийг ойрын хугацаанд эцэслэж, бэлэн болгоно гэдэгт найдаж байна. ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин таны урилгаар ирэх намар Монгол Улсад айлчлах үеэр манай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг батлах, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдах төлөвтэй гэв.

ЕРӨНХИЙ САЙДАД: ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ НЯГТ АЖИЛЛАХЫГ САНАЛ БОЛГОЛОО

Хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд учирч буй хүндрэлийг арилгах чиглэлээр Евразийн эдийн засгийн холбоотой илүү нягт хамтран ажиллахыг санал болгож, энэ талаар дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов. Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, нэн ялангуяа, ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолой, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэн, цаашдын хамтын ажиллагааны зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Мөн  уулзалтаар худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хоёр талын асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэх нь зүйтэйг дурдав.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Таныг манай путинг их дуурайдаг гэсэн та одоо хүртэй дуурайсан алиалагч шиг хэвээрэй юу кк ... ядаж байхад оросоор нэг онигоо болчихсон хүүк тэгээд путин нь бүүр нэр хүндгүй болчихсон байдаг, тамын тогоо кк

Зочин
Зочин

Хүрэлсүх Путинд гөлөг болоод буцсан хариугаа Лавровоос авсан байлгүй. Ядаж амыг нь дагуулаад... МАНайхны ганц чаддаг ажил.

Зочин
Зочин

Таамаг дэвшүүүлсэн ярианд итгэхээн болий

Холбоотой мэдээ

Back to top button