Нийгмийн

Нурах эрсдэл үүссэн 61 дүгээр байрны ханыг засварлаж байна

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний зам хуучирч муудсан тул засаж, шинэчлэх ажлыг уржигдар буюу наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлээд байна.

Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон тул хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетонон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарсны улмаас иргэд зорчих боломжгүй болоод байсан юм.

Түүнчлэн 61 дүгээр байрны ойролцоох авто замаар шөнийн цагт хүнд даацын автомашин зорчдог тул түшиц хананд чичиргээ өгч, нурах эрсдэл үүсжээ. Тиймээс уг түшиц ханыг Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд засварлаж дуусгахаар ажиллаж байна. Уг засварын ажлыг хийж гүйцэтгэснээр түшиц хана дээгүүр явган зорчигчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн аюулгүй зорчих боломжтой болно.

Засварын ажлын үеэр авто замын хөдөлгөөнд түр хугацаанд өөрчлөлт оруулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zovhin
Zovhin

Bitgii shaagaad bai yun 71 n ond ashgilaltand orson gej soliorood bgaan.82 onii havid orsiimda

Бат
Бат

82 оны байр . Мэдээлэлээ нягтал.

Иргэн
Иргэн

МЭДЭХГҮЙ БАЙЖ МЭДЭМХИЙРЧ БИЧИХ ЮМ ДАА . 1981 ОНООС ХОЙШ АШИЛЛАЛТАНД ОРСОН ЮМ ШҮҮ

Зочин
Зочин

Доороо гражтай биз дээ. Заавал ухаж нураах шаардлага байгаа юу ?

харамсалтай
харамсалтай

Гарааж буулгахтай байшин нурна гэж бодсонгүй дээ

Зочин
Зочин

Ямар эрсдэлтэй юм хийж бнаа

Холбоотой мэдээ

Back to top button