НИЙГЭМУЛС ТӨР

П.Сайнзориг: Нэг бөхөөс допинг илэрсэн, Б сорьц өгөхгүй гэвэл нэрийг нь зарлана

ХЗДХЯ-наас Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа. Тодруулбал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээллээ.

Тэрбээр “БНСУ-ын лабораториос ийт 64 бөхийн шинжилгээний хариу ирсэн. Үүнээс нэг бөх допинг хэрэглэсэн гэсэн шинжилгээний хариу гарсан. 64 бөхийн энэ хариу олон улсын WADA байгууллага руу илгээгдэж, Adams системд бүртгэгдсэн байгаа.

Шинжилгээг тухайн бөхөд биечлэн танилцуулаад, Б сорьц өгч шинжлүүлэх эсэхийг асууна. Орно гэвэл түүний нэрийг мэдээлэхгүй, орохгүй гэвэл мэдээлнэ. Есдүгээр сарын 1-ний дотор энэ хариугаа өгөхийг хүснэ.

Энэ бөх бол тавын даваанд унасан. Иймд цол нөхөж олгох асуудал яригдахгүй гэсэн үг. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломж байхгүй” гэлээ.

Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр таван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл түгсэн. Энэ тоо буурсаар албан мэдээндээ нэг болж буйг сэтгүүлчид хардаж тодрууллаа. Ингэхэд “Албан ёсны хариуг өнөөдөр л өгч байна. Өмнөх мэдээллүүд ямар эх сурвалжтайг мэдэхгүй байна” гэсэн байр суурь илэрхийллээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Их л сэжигтэй хариулт байна

Зочин
Зочин

Лаадорж

Холбоотой мэдээ

Back to top button