Нийгмийн

О.Цогтгэрэл АН-ынхны "Давхар дээл"-д зүтгэх сонирхлыг ЗАНГИДНА

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.08.23/ хуралдаж, О.Цогтгэрэлийг даргаар сонгожээ. Процессын хувьд, түүнийг АН-ын бүлгийн даргаар батламжлах тухайгаа УИХ-ын даргад мэдүүлэх учиртай.

Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албанаас буухын өмнөхөн АН-ын бүлэг хагарсан байдаг. Үүнээс хойш дотооддоо байр сууриа нэгтгэж чадахгүй хүчгүйдэж, улмаар бүлгийн даргын асуудал нь ч маргаантай болсон.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд үндэслэн ҮХНӨ хэлэлцэх, УИХ-ын гишүүдээс хэд хэдэн сайд томилох асуудал өрнөж эхэлсэн өдрүүдэд тэд учраа оллоо.

АН-ын бүлгийн гишүүдээс Н.Ганибал, Ш.Адьшаа нар эрх баригчдын "давхар дээл"-ийн агуулгыг Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгч, тусалсан. Үүнийхээ хариу шагналыг ямар нэг албан тушаал, эсвэл далд дэмжлэгээр авна гэгдэж буй.

Энэ хүрээндээ, АН-ын бүлэг нэг "толгой"-той болж, ээлжит бус чуулганы хуралдаантай эдгээр өдрүүдэд ҮХНӨ-ийн асуудалд нэгдсэн нэг байр суурь илэрхийлэх нь эрх баригчдад ашигтай тусна. Үүний цаана АН-ынхан нэг ч гэсэн гишүүнээ сайдад зүтгүүлчих сонирхолтой буй. Эрх баригчид ч зарим нэг гишүүнд санал тавьсан гэх мэдээлэл хөврөөд өнгөрсөн билээ.

Сөрөг хүчин хүчгүйдэж, АН улс төрд байр суурьгүй болсон энэ цагт Засгийн газарт төлөөлөл нь орж ажиллана гэдэг том амбиц. Ийм учраас томоохон хүлээлтийн өмнө тэд нэгдсэн нь, тэр дундаа О.Цогтгэрэлийг даргаар сонгосон нь ихээхэн анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл бүлэг дотроос хэнийг сайдад зүтгүүлэх вэ гэсэн тохироонд өндөр үүрэгтэй оролцоно гэсэн үг.

Нөгөө талаасаа эрх баригч нам болон АН-ын бүлгийн гишүүдийн дунд зуучлагч, "хэлмэрч"-ийн үүрэг гүйцэтгэх дүр зураг харагдаж буй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнгөний хэрэг болсон хүмүүс Дундговь марш

Зочин
Зочин

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМЫГ БҮХ АГЕНТЛАГТАЙ НЬ АВАХ ХЭРЭГТЭЙ

Зоч
Зоч

Мөрөөдсөн амьтад вэ?

Зочинhg hg
Зочинhg hg

энэ шүлсээ савируулсан зайрмагны эзэн ямар ч боловсролгүй тэнэгдүү мангар шүүдээ Цогтгэрэл гэдэг бол

Зочин
Зочин

Цогтгэрэлдээ амжилт хүсье

Зочин
Зочин

uuruu ch bas neg ymand shunaad l darga boloo bailgvi

Зочин
Зочин

лалрын урвагчдаасаа салаарай

Зочин
Зочин

Архичин ганибалд албан тушаал биш архи хүүхэн 2ыг нь өг...авилгач адьшааг ажил биш тэтгэвэрт гарга

Холбоотой мэдээ

Back to top button