
АН-ын хоёр, ХҮН намын нэг гишүүний гаргасан хууль зүйн маргаан өдгөө улстөрийн маргаан болон хувирч ид сэдэв болон яригдаж байна. Угтаа “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх гэсэн санаатайгаар эхлүүлсэн эл сэдэв ҮХНӨ оруулах арга хэрэгсэл болтлоо торчихсон. Угаасаа ч зорилгодоо хүрч яваа.
Үүнийг нь шударгаар шүүмжилж, зарчим ярих УИХ-ын гишүүн МАН дотор байхгүй байв. Гэвчиг өчигдрийн /2022.08.24/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр нэлээн хэдэн гишүүн шударгын дүрд хувирчихсан загнацгааж байх юм.
Улмаар Үндсэн хуулиар оролдсон Цэцийн гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг ч хөндөн орилов. Цэцийн есөн гишүүнийг УИХ-ын танхимд авч ирж хариуцлага ярих, шүүх, огцруулах байсан гэцгээв.
Гэвч УИХ-д Цэцийг эрүүдэх хуулийн зохицуулалт байдаггүй.УИХ-ын гишүүн Н.Энхболд арга ядахдаа "Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа Цэцийн гишүүдтэй хариуцлага тооцно гэсэн зохицуулалттай" хэмээн тайлбарлаад сууж буй дүр зурагтай.
Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татна.
Тэгэхээр МАН Цэц рүү буруугаа мянга бухаад ч, дуудан шүүх, огцруулах боломж байхгүй. Огцрох магадлал байдаггүй цорын ганц институт болчхоод байна. "Цэцийн дээр хөх тэнгэр биш Үндсэн хууль байдаг" гэдэг үг бий. Гэвч ХАМГААЛАХ учиртай Үндсэн хуулиа ХӨНДСӨН Цэцийн дээр сандайлсан МАН тэдэндээ хариуцлага ч ярих чадамжгүй суух нь ээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэц гэж дэмий юм ард түмэнд хэрэггүй тарах хэрэгтэй юу ч хийж мэдэхгүй тарихны үхжилттэй хүмүүсыг хөөж явуулья ард түмэн бидэнд эх оронд огт хэрэггүй.
ҮХЦ-Г МАШ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛЖ ЯЛЛАЯ
Tsets undsen huulid haldlaa gj Davaasuren.Ayursaihan narin gishuud uzej bh shig..eruul uhaanaar harval hend ch tegj l haragdaj bna l da...songuuli oirtood ner oloh gj jujig taviagui l yum bol..ter nam mam gdeg ee orhiod .uls oronihoo erh ashigiin toloo ajillaach.. neg namiin bish.. ulsiin ih huraliin gishuun gdeg ee haruulal da........eeljit bus chuulgan... hen ni hen gdegiig haruulah bh aa???
Үндсэн хуулиа зөрчдөг Цэцийг огцруул.
Эргүүлэн тат.Хариуцлага тооц.Олон алдаа гаргаж байна
Нэрнээс цаашгүй амьтад хүн сэтгэхүй жудаг Түй ч алга
ҮХЦ ийг маш түргэн огцруулах хэрэгтэй бна дээр нь хөх тэнгэр биш ард түмэн байдаг гэдгийг сануулах нь зөв гишүүнийг дэмжиж бнаа