Нийгмийн

СУДАЛГАА: Туслах малчдын 18.3 хувь нь ажил олгогчийн хүчирхийлэлд өртсөн

“Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн судалгааны үр дүнг Хүний Эрхий Үндэсний Комисс (ХЭҮК) танилцууллаа.

ХЭҮК-ын гишүүн, төслийн захирал Х.Мөнхзул "Улсын хэмжээнд 20,000 гаруй иргэн туслах малчнаар ажиллаж байна. Туслах малчны хөдөлмөрийн харилцаа нь ердийн хөдөлмөрийн харилцаанаас тэс өөр. Ихэнхдээ аман тохиролцоогоор зохицуулж байна гэсэн үг. Албан ёсны гэрээ байгуулдаггүй учраас хөдөлмөрлөх эрхийн маш олон зөрчил гардаг. Цалин хөлсөө ихэвчлэн мөнгөн бус хэлбэрээр авдаг учраас туслах малчны аж амьдралд хүрэлцдэггүй. Өглөөнөөс үдэш хүртэл цаг наргүй ажилладаг. Энэ мэтчилэн хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй асуудлууд байсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгайлсан заалт оруулах асуудлыг судалгаанд үндэслэж тавьсан" гэлээ.

Европын Холбооны санхүүжилтээр ХЭҮК-оос "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь" төслийг 2020-2021 онд Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудад хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд хийсэн судалгаанд зургаан аймаг 18 сумын 1,244 малчныг хамруулсан байна.

Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилтийн талаарх судалгаагаар:

  • Туслах малчин 3 өрх тутмын 2 нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай бөгөөд тэдний цалин, нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн зах зээлд тогтсон цалин хөлсний жишгээс доогуур тооцож олгох нь түгээмэл байна.
  • Туслах малчдын 94.6 хувь нь долоо хоногийн өдөр бүр амралтгүй ажилладаг бөгөөд эрэгтэйчүүд өдөрт 10.28 цаг, эмэгтэйчүүд 9.65 цаг ажилладаг байна.
  • Судалгаанд хамрагдсан туслах малчдын 8.6 хувь буюу нийт 101 малчин бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байжээ.
  • Судалгаанд хамрагдсан туслах малчдын хүүхдүүдийн 27.4 хувь нь буюу 129 хүүхэд ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлдэг, үүнийхээ төлөө цалин хөлс авдаггүй.
  • Туслах малчдын 8.6 хувь буюу нийт 101 малчин ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байжээ. Тодруулбал, 13.4 хувь нь сэтгэл санааны, 4.6 хувь нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна.
  • Хүчирхийлэл үзүүлж буй хүмүүсийн 18.3 хувь нь ажил олгогч малчин, 27.2 хувь нь тэдгээрийн гэр бүлийн гишүүд байна.
  • Хүчирхийлэлд өртсөн туслах малчдын 10 хувь нь цагдаагийн хамгаалалт үйлчилгээ, мөн 10 хувь нь шүүхийн болон бусад хуулийн байгууллагын үйлчилгээ, 80 хувь нь ямар нэгэн тусламж аваагүй, холбогдох байгууллагад мэдэгдээгүй байна.
  • Малчин өрхүүд эрүүл мэндийн үйлчилгээнээс дунджаар 23.5 км алслагдмал амьдарч байна.
  • Эмнэлгийн тусламж авч чаддаггүй шалтгаан нь оршин суугаа газрын иргэний харьяалал байхгүй, зав чөлөө муутай, эдийн засгийн боломж муу, эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Нийт малчид ихэвчлэн өвчнийг хүндэрсэн үед нь оношлуулж, эмчлүүлдэг.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЁСТОЙ ҮНЭН ШҮҮ БИ НӨХӨРТЭЙГӨӨ ТУСЛАХ МАЛЧИН ХЙИЖ БАЙСАН ОДОО ӨӨРСДӨӨ МЯНГАТ БОЛСООН МАЛЖИХ ГЭСЭН САНАА УГ НЬ БОЛ .ГЭТЭЛ ЯАЛАА МАНАЙ АЖИЛ ОЛГОГЧ ГЭЖ НЭГ МУУ ХАЛТАЙСАН МУДАК ӨӨРИЙГӨӨ БОССОО ГЭЖ ДУУДУУЛАХ ДУРТАЙ БОХИР ЗАВААН ОЙ ГУТМААР АМЬТАН ЮУ ГЭСЭН ГЭЭЧ ЧИ НАДАА НЭГ ТЭГҮҮЛЧИХ ХУРГАТАЙ ХОНЬ ӨГЬЕӨ ГЭСИЙШТ.ТЭГЭХЭЭР НЬ ЯНЗЫГ НЬ ҮЗЭЭД АРВАНН ХУРГАТАЙ ХОНЬ ӨГВӨЛ НЭГ ШӨНӨ ЧАМД БАВУУЛЬЯА ГЭТЭЛ ЖААХАН ЯРЬЧИХ ГЭЖ ХУЦСИЙШТ.ТӨВД АМЬДАРДАГ ХҮҮХДҮҮД НЬ ИРЭХЭЭРЭЭ БОССЫН ДҮРД ТОГЛОНОО МУУСАЙНУУД БИ НӨХӨРТЭЙГӨӨ ТЭНД УДААГҮЙ АРЧААГҮЙ ХОГНУУД ӨНГӨРСӨН ХАВАР ХОТОО ХАРЛУУЛААД НЭГ ТЭМЭЭНД ГЭРЭЭ АЧААД ТАНАЙД ТУСЛАХ МАЛЧИН ХЙИЕ ГЭЭД ИРСИЙШТ.МИНИЙ НӨХРИЙГ ОЛОН УДАА ЗОДСОН ДОО НЭГ БАНДИ НЬ МАНАЙ ОХИНЫГ ШАЛДАЛЦАН ХЭЛҮҮГИЙ НЬ ДОЛООГООД БАЙЖ БАЙХАД НЬ БИ ТАС ОРООЛГООД ОХИНООСОО АСУУТАЛ ТАНАЙХЫГ ААВДАА ХЭЛЖ ХӨӨЛГӨНӨ ГЭЭД ЯГ БАВАХ ГЭЖ БАЙСЫШТ.ЭНЭ БОЛ ХҮЧИРХИЙЛЭЛ НАМАЙГ БАВЧИЙ ГЭЖ МӨН Ч ИХ ОРОЛДСОН ДОО ЭНЭ БОЛ АЖЛЫН БАЙРНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ БИЗ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button