Э.Амаржаргал Ардын бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлжээ

Ардын бүжгийн наадмуудын дэлхийн ассоциациас зохион байгуулсан Ардын бүжгийн дэлхийн аварга шалгаруулах “World folk 2022” арванхоёрдугаар уралдаанд бүжигчин, бүжгийн найруулагч Э.Амаржаргал хоёрдугаар байрт шалгарчээ.
Тэрбээр энэхүү уралдаанд “Нуман туульс” бүжгээр оролцсон байна. Харин уг бүжгийг бүжиг дэглээч, СУИС-ийн багш, доктор М.Мөнгөнцэцэг дэглэж, хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр аялгууг нь зохиожээ.

Ташрамд эх орныхоо нэрийг олон улсад хэдэнтээ гаргасан бүжгийн багш, бүжиг дэглээч, бүжигчин Э.Амаржаргал нь "Seoul international dance competition 2021" тэмцээнд урилгаар оролцож "Нуман туульс" бүтээлээ гала тоглолтод үзүүлж байсан удаатай. Мөн олон улсын А зэрэглэлийн уралдаанд оролцож "Бугуйлт биелгээ" бүжгээр хоёрдугаар байр эзэлж байсан бөгөөд энэ нь түүний олон улсын тэмцээнээс зургаа дахь удаагаа шагнал хүртэж буй явдал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.