Нийгмийн

ШЕЗ: Гурван шүүгчийг чөлөөлөх саналаа Ерөнхийлөгчид хүргэнэ

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар гурван шүүгчийг чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч. Алтанцэцэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, мөн аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Сарантуяа нар өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

Түүнчлэн дөрвөн шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэв.

  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормааг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяаг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  •  Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус 2 жилээр;
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжинг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөгдөх хүртэл сэлгэн ажиллуулахаар тогтлоо.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button