Нийгмийн

Аавынхаа ажиллаж байсан сургуулийг 1.5 тэрбум төгрөгөөр засварлажээ

Аавынхаа ажиллаж байсан сургуулийг үр хүүхдүүд нь 1.5 тэрбум төгрөгөөр засварлажээ. Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат багш Ч.Доржгочоо агсаны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлаж шинэ хичээлийн жилээр ашиглалтад оруулсан байна.

"Доржгочоо" сангийнхан гадна талбайгаас эхлээд анги танхим, спорт заал, тавилга хэрэгсэл гээд бүгдийг иж бүрэн шинэчилжээ.

Ингэснээр 500 орчим сурагч, 46 багш, ажилтантай тус ахлах сургууль орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг болж буй аж.

Сургуулийн үйл ажиллагаатай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцжээ. Мөн шаардлагатай байсан гал тогооны тоног төхөөрөмжөөр хангаж байгаагаа мэдэгдсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг байна баярлалаа. Энэ улс төрчид жаахан ичээсэй.

Зочин
Зочин

Aaviinxaa surgan xumuujuulex uilsiig urgeljluulen tuunii nasaaraa ajillaj baisan surguuliig ni shine surguuli gej anduurmaar zasvar uilchilgee xiin toxijuulsan ur xuuxed ach zee nart ni eruul enx az jargal xamgiin sain saixniig surguuliin xamt olnoos xusej baina Mongoliin ireedui bolson ur xuuxduuded aguu tom gaixamshigt uilsiig buteejee Sain aaviin sain xuuxduud baina daa Tanai aavaar bolon ta naraar olon myangan mongolchuud bolon Mongol uls baxarxaj baina

Холбоотой мэдээ

Back to top button