УЛС ТӨР

Г.Сайханбаяр ЗГ-аа "давж", Ж.Энхбаярын чиглэлээр “Восток 2022” цэргийн сургуулилтад оролцжээ

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Ж.Энхбаяр, Г.Сайханбаяр нарын тарьсан хэрэг олон улсын түвшинд улс орны чих халууцуулж, дотоодод маргаан дагуулав.

Тодруулбал, Сайд Г.Сайханбаяр ОХУ-аас Куриллын арлуудтай холбоотойгоор Япон Улсад сануулга өгөхөөр явуулсан “Восток 2022” цэргийн хээрийн сургуулилтад монгол цэргүүдийг оролцуулсан явдал.

Хамгийн хачирхалтай нь:

Нэгдүгээрт, Засгийн газар мэдээгүй байхад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр толгой мэдэн шийдвэр гаргаж, Г.Сайханбаярт чиглэл өгөөд явуулчихсан гэх яриа ихээхэн анхаарал татах өнцөг болов.

Хоёрдугаарт, Гадаад харилцааны яам нь “Энэ удаагийн цэргийн сургуулилтад оролцож болохгүй” гэсэн зөвлөмж өгсөөр байхад салбарын сайд нь Засгийн газрын бодлогоос сөрсөн үү гэх асуулт эндээс үүсч буй.

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын эрх ямбыг: ҮАБЗ-ийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах, зөвлөлийн ажлын албаны дарга, дэд дарга, Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлыг томилж, чөлөөлөх, зөвлөлийн хуралдаанд оролцож, Зөвлөлийн шийдвэр, тэмдэглэлийн төслийг боловсруулах гэхчлэн хэдэн хэдэн зүйлээр зааж өгчээ.

Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын эрх ямбыг: төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, хангамж, нөхцөлөөр хангагдаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг төлөөлж аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хүлээгдэлгүй уулзах дархан эрхтэй болгосон байдаг.

Ямартай ч Ж.Энхбаярт ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын эрх ямбад цэрэг хөдөлгөх, гадаад харилцааг дур мэдэн шийдвэрлэх нэг ч үг өгүүлбэр байхгүй.

Харин Засгийн газрын гишүүн Г.Сайханбаярт “Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн өргөсөн тангараг бий.

Тэгэхээр эрх ямбаа хэтрүүлэн ашиглаж хар хайрцагны бодлогоо үл хүндэтгэсэн, олон улсын тавцанд улсаа нүүр хийх газаргүй болгосон, Засгийн газраасаа давж шийдвэр гаргасан тэд өөрийн амаар тайлбар хийх шаардлагатай байна. Түүний дараа хариуцлагын асуудал зүй ёсоор хөндөгдөх буй за.

Ж.Энхбаярын хувьд: Цэргийн нэгдсэн дээд сургууль, МУИС-ийг дүүргэсэн эрх зүйч мэргэжлээр төгсөөд 2008 оноос хойш гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзаж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийн Ахлах зөвлөхийн албыг хаших сонголтыг хийсэн. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа түүнийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаараа авч ирсэн. Эл албан тушаалдаа ирээд нэг жил гурван сар болж байна.

Г.Сайханбаярын хувьд: 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар анх орж ирсэн. Сая Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох дүйвээнээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гуйж үлдээсэн таван сайдын нэг. Мөн зарлиг гаргаж, генерал цол олгосон таван хүний нэг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

enhbayar bol jadambaagiin huu jdu-cin

Доги
Доги

Ж.Энхбаяр БХИС төгсүүгүй нусан буу.

Зочин
Зочин
Reply to  Доги

Муусайн Доги могитой ч харьцахгүй л чадвартай хүн ш дээ

Зочин
Зочин

Одоо сайханбаярлуугаа бухаа наасан????

Гатан ээж
Гатан ээж

ЖДҮ хулгайлагчид

Зочин
Зочин

Энхбаяраа чи жүжиг тавихаа болиоч

Зочин
Зочин

оролцох нь юунаас дутдагийн

erka
erka

zob zob zaabal oroltsoh estoi oros ahiigaa dagbal zugeer muu yponuud yadag um gazar nutagui nobshnuud oros ah nar hurdan ukrainiig duusgaad ogooch

Зочин
Зочин
Reply to  erka

Зайл пизда тэр Орос руугаа нохойн гөлөг минь

Иргэн
Иргэн

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭДҮҮД ХҮҮХЭЛДЭЙ БОЛЖ ТОГЛОЖ БАЙГАА АЯТАЙ АЯГЛАЖ БН ШҮҮ МАЛНУУД МИНЬ, БОЛОВСРОЛГҮЙ Ч ГЭСЭН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮН ШҮҮ

Гатан ээж
Гатан ээж

ЖДҮ хулгайлагчид

Suma
Suma

Ene buural nusgaig zailuul

ЗочинХовд аймгийн хурлын гишүүн
ЗочинХовд аймгийн хурлын гишүүн

Толгойтой үс нь цав цагаан болсон ч, түүний доторх мэдлэг боловсрол нь цэцэрлэгийн хүүрдийн түвшинд ажээ. Энхбаяр цэргийн сургууль төгсөж чадалгүй хасагдсан, тэгэнд бас "төгссөн" гэж шаадаг байнаа, янз нь.Ичиг ичиг ичиг.

Zochin
Zochin

Oroltsohgui gevel benzin,tsahilgaani homsdold l orno shde,songoltoo hiine bz...

Зочин
Зочин

Зөв хэн нь явуулсан нь тодорхой биш орос япон хоёрт хэлэх үгтэй

манайх
манайх

ЭНЭ БУУРАЛ БАЦААНЫГ ИНГЭЖ ТОМ ТОЛГОЙ ГАРГУУЛЖИЛ БАЙДАГ ТӨР ХААНА БАЙНАА

Зочин
Зочин

Тэгвэл Энхбаяраараа БХ-ын сайд тавьчихвал яасан юм бэ

Зочин
Зочин

ерөнхийлөгчөөс давж зөрж сургуулалтанд орно гэж юу байхав дээ ярилцаад л оно биз дээ манайх чааваас бензинээ бодоод л яаж ч чадахгүй л байгаа биз дээ

Зочин
Зочин

Энхбаяраараа туг тахих нь ????

Холбоотой мэдээ

Back to top button