Нийгмийн
Нийслэлд "Хөвгүүдийн зөвлөл" байгуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөвгүүдийн зөвлөл байгуулах санаачилгын хүрээнд есдүгээр сарын 9-нд чуулга уулзалт зохион байгуулна. Уулзалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Зөв эрчүүд” клуб хамтран зохион байгуулж байна.
ЕБС бүрээс 3-5 сурагч, нэг багш оролцох бөгөөд "Өсвөр насны хөвгүүдэд тулгамдаж буй асуудал” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Ингэснээр хөвгүүд өөрсдийн асуудлыг тодорхойлж гарц, шийдлийг хайх замаар цаашдын үйл ажиллагааг явуулж нийслэлийн ЕБС-ийн “Хөвгүүдийн зөвлөл”-ийг байгуулахаар болжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байна анх эмнести интэрнешнл монголын эрэгтэйчүүдийн холбоо олон сургууль дээр ажиллуулж байсан одоо хэд хэдэн сургууль дээр баыдаг амжилт хүсье