Нийгмийн

ЗХУТ: Иргэд цаашдаа тэгш, сондгойгоор зорчих асуудалд хэрсүү хандаж байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Нийслэлийн захирагчийн албаны захирамжаар тээврийн хэрэгслүүд найман өдөр тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон. Уг шийдвэрийн хэрэгжилт өчигдрөөр дуусгавар болж замын ачаалал хэвийн горимдоо шилжээд буй.

Энэ талаар асууж тодруулахад “Хичээлийн бэлтгэл ажил хангахтай холбогдуулан зохиомол түгжрэл үүсэх, хөдөлгөөний дундаж хурд найман км цагаас доош болохоос сэргийлж тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргасан. Өдөрт 450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд  оролцдог байсан бол энэ өдрүүдэд 250 мянган машин оролцлоо. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байгааг хараахан хэлэх боломжгүй байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад  мөн адил томоохон замууд ачаалал авчихсан байгаа. Цаашид замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор зорчих талаар манай төвд иргэдээс санал ирсэн. Нийт саналын 40 хувь нь энэ шийдвэрийг үргэлжлүүлэх зүйтэй гэж үзсэн бол үлдсэн хувь нь нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулья гэх мэтээр иргэд энэ асуудалд хэрсүү хандаж байна. Асуудлыг судлаад, санал боловсруулаад дүгнэлт гаргаж шийдвэрт хүрэх байх” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хамгийн зөв шийдвэр бол нийтийн тээврийн ая тух хүртээмж ихтэй, хүртээмж их гэдэг нь хүн болгон сандал дээр суугаад явдаг болоход иргэд аяндаа машинаа орхихыг хэлээд байгаа юм

Zochin
Zochin

80% n demjihgui bgaa,ajilaa sain hiij,tolgoigoo ajilluul,gants ene jil bish,olon jil zugeer suulaa...

Зочин
Зочин

Тэгш сондгойгоор явуулбал татвараа 50% хас.

Холбоотой мэдээ

Back to top button