УЛС ТӨР

Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг Л.Наранбаатар зогсоож, С.Бямбацогт чичилсний учир

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Зам тээврийн шинэ сайд С.Бямбацогт ажилдаа ороод юун түрүүнд Дарханы замыг зорив.

Тэр зам дээр зорчиж ирээд хар шөнөөр “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” цемент нийлүүлэхгүй тасалдсанаар замын ажил саатах гол шалтгаан болоод байгаа” гэх утга бүхий пост бичсэн юм.

Сайдын хариулт болгож “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан Дарханы замд 235 вагон буюу 15,500 тонн цемент өнөөдрийг хүртэл тасралтгүй нийлүүлсээр байгаагаа бичсэн. Ингэснээр Дарханы замд Монцемент гол ачааллыг нь үүрч байгаа ч, гуравдугаар сараас хойш вагон хангалтын асуудал сайжраагүй гэсэн билээ. Эл мэдэгдлээс хувийн хэвшлүүд нь тодорхой хэмжээний ачаалал үүрэлцээд мачийж буй ч, төрийнх нь байхгүй гэж дүгнэж болохоор байгаа юм.

Харин С.Бямбацогт сайд яагаад гэнэт “Хөтөл цемент шохойн үйлдвэр”-ийг чичлэхэд хүрэв гэдэг асуулт гарч ирж буй.

Уг нь “Хөтөл цемент шохой” үйлдвэрийг хувийн хэвшлээс хураасан эзэн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар. Засгийн газрын гишүүн болсон С.Бямбацогт уг нь төрд авсан өмч рүүгээ ноцож дайрмааргүй байлтай. Үүний цаана эрх ашиг чухалзаж байгаа юу, замын асуудалд санаа зовсон сайдын зовнил уу гэдэгт учир бий.

-С.БЯМБАЦОГТ САЙДЫН ЗЭМЛЭЛ ЭРХ АШГИЙН ҮНЭРТЭЙ ЮУ-

НЭГДҮГЭЭРТ: Түүнийг эрх ашгийн үүднээс ийн чичилж байгаа хэмээн хардагсад бий юм. Учир нь сайдаар томилогдсон даруйд түүнийг цементийн буюу дэд бүтцийн үйлдвэртэй тул ашиг сонирхлын зөрчилтэй хэмээж байв. Энэ удаад ч эл хардлага адилхан. Түүний чичлэлт Дарханы зам дээр цемент нийлүүлэгчийн халаа солио оруулах уу гэх утга.

Тэрбээр баруун аймгуудыг хямд цементээр мөдхөн хангана гэх үгийг үргэлж амнаасаа унагааж ирсэн нэгэн билээ.

Түүний дүү нар болох С.Баянмөнх, С.Баянчулуун, С.Балжинням нарын нэр дээр бүртгэлтэй "Нью прогресс" групп нь монголын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон бүтээн байгуулагч групп компани юм. Харин тус группийн бодлогыг С.Бямбацогт гишүүн тодорхойлж, түүний дүү нар удирддаг гэх нь бий.

-ҮЙЛДВЭР ДӨНГӨН ДАНГАН АЖИЛЛАЖ, 10-Р САРААС “ТЭГ ЗОГСОЛТ” ХИЙХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА-

ХОЁРДУГААРТ: “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” чухам яагаад Дарханы зам дээр цемент нийлүүлэлт хийж чадахгүйд хүрсэн гэдэг нь сайдын хөндсөнөөр бодит асуудал уу.

Энэ дагуу бид тус үйлдвэр ажиллаж байгаа эсэхийг сураглалаа.

Ингэхэд эх сурвалжуудын мэдээллээр “Тус үйлдвэрийн үйл ажиллагаа яг ч зогсчихоогүй. Дөнгөн данган ажиллаж байгаа. Ингэж ажиллаж байгаагаа засвар үйлчилгээний ажил хийж байгаа” хэмээн ажилчдадаа тайлбарлан өдөр хоногийг аргацааж байгаа аж. Мөн дарга нь алдаг оног ажилдаа ирж байгаа гэх сураг ч байна.

Ноцтой нь: Нөхцөл байдал яг өнөөдрийн түвшинд цааш үргэлжилбэл ирэх аравдугаар сараас үйлдвэр тэг зогсолт хийх эрсдэлтэй байгаа аж.

Бидэнд олдсон нэмэлт мэдээллээр тус үйлдвэрийн Л.Наранбаатар захирал цалингаа бүрэн бүтэн өгөхөө больсон гэх.

Учир юу гэвэл, “Хийж бүтээснээр нь буюу гүйцэтгэлээр нь үнэлж цалинжуулна” гэх шинэхэн дүрэм журмыг цалингийн системдээ мөрдлөг болгож эхэлжээ.

-ЗАХИРАЛ Л.НАРАНБААТАР СУРАГГҮЙ-

“Цементийн үнийг бут цохино” уриатай гарч ирсэн Л.Наранбаатар “Хоосон ам, шалдан гуя” гэгч нь болчихов уу. Дарханы замын цемент тасалдуулсан хэргээр салбарын сайдадаа өчигдөр /2022.09.05/ зэмлүүлсэн сурагтай.

Ажилд томилогдсон цагаасаа “өм төллөө, шуудайтай боллоо, цалингаа тавилаа” хэмээн попорч байснаас бусдаар үйлдвэр нь ямар нөхцөл байдалд байгаа талаар гарч ирээд нэг ч үг цухуйлгаж байсангүй. Хэвлэлд ч хариу өгдөггүй. Хаалттай хөшиг татсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ АМАНД НЬ ОРЧИХСОН ПОП

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

АМ АЖИЛ АЛД ДЭЛЭМ ЗӨРДӨГ. ОЙМС НАРАНБААТАР АМЬДРАЛ ДЭЭР ХАРУУЛЛАА

Зочин
Зочин

Наранбаатар гэж Далжигнасан урвагч МАН-ийн бялдууч Хөтөлийн цементийн үйлдвэрийн ажилыг угаалаа даа. Энэ нөхөр шивэртэй оймсоо бөөрөнхийлж шидэхээс өөр юм чадахгүй л дээ.

Хулансаран
Хулансаран

За попорч ярих амар хийх хэцүү гэдгийг биеэрээ харуулав шив дээ, зүгээр ажиллаж байсан үйлдвэрийг ингэж юу ч биш болгож байдаг хэн хохирно улс хохирно гэж ...

Зочин
Зочин

Ehlel saihan togsgol bhgui dee

Зочин
Зочин

Поп хүнийг Хөтөлийн цемент шохойн даргаар тавихаар ийм л юм болно шд

Зочин
Зочин

АМ БАРДАМ ГУЯ ШАЛДАН ОЙМС УРВАГЧ АРХИЧИН НАРАНБААТАР

Зочин
Зочин

Ажиллаж байсан үйлдвэр .КОММУНИСТАрхичин НАРАНБААТАР төрд аваад өөртөө аваад сөнөөчихлөө

Зочин
Зочин

энэ балин хамарт онц хүн бишээ оюука

Зочин
Зочин

Өөдтэй ажиллахаар хорссон Монгол нэртэй юмнууд байна шүү.

Зочин
Зочин

Сайд биш саадууд

Иргэн
Иргэн

Ашиг сонирхлын зөрчилтэй хувийн сонирхолтой хүмүүс л МАНАН бүлэглэлд хамаардаг даа. Тэгэхээр Бямбацогт тэр бүлэглэлийн төлөөлөл юмуу

Зочин
Зочин

Дарханы замд амжилт

Зочин
Зочин

Хүн муулах хар энерги өөртөө хураах байхдаа

Зочин
Зочин

зайлуулаачээ

Зочин
Зочин

Эрх ашгийн үнэргүй юм хэзээч хийхгүй хүн луйварчид шүүдээ нүүрэн дээрээ бичээтэй байдаг

Иргэн
Иргэн

ХОВДЫХОН ХОМХОЙ ШҮҮ!!! ТҮҮН ДОТРОО МАН-АН-Н ГАР ХОЛ БЯМБАЦОГТ БҮР АЮУЛТАЙ ШУНАЛТАЙ

Зочин
Зочин

Хэн хэн нь ашиг сонирхолын зөрчилтэй. Дампуу хулгайчууд юмаа

Зочин
Зочин

би буруу санаагүй бол өчнөөн САЯ-н цалин анх удаагаа авч үзлээ гээгүй билүү.......

Зочин
Зочин

Худлаа мэдээлэл цацаж байгаад төрийн өмчийн луйварчид хөтөлийн цёмёнтийн үйлдвэрийг авах арга нь тэр..Бямбяцогтыг ёр нь сайд болгох хэрэг байсан юм уу.Хөгжилийн банкны мөнгөөр баахан хаус барьж байсан.Ховдод цёмёнтийн үйлдвэрээ дуусгаж бариагүй байгаа.Хувийн цёмёнтийн үйлдвэрээ сайн гэх ойлголтийг ард түмэнд түгээх бодол байна уу.Төрийн сайд юм бол төрийн үйлдвэрээ дэмжиж ажиллах хэрэгтэй.

Тээвэр
Тээвэр

Бямба Цогтын шалгадаг нь зөв тэр Наран баатар гэдэг хүн ямар ч удирдах талын мэдлэг чадваргүй дурак зүгээр ажиллаж байсан үйлдвэрийг зогсоож энэ балгаар олон хүн хохирлоо хуучин Шоовдор гэдэг хүн чинь зогсоохгүй ажилуулаад болоод байсан Наран баатар ажилаа аваад шууд мөнгө цавчих ажилдаа орсон доо ер нь юм гэдэг чинь улсад биш хувьд байвал хамаагүй дээр юм байна

Зочин
Зочин

Поп ууд

Зочин
Зочин

Юм болгон руу битгий шүлсээ үсчүүлж бай ажил хийж бгаа хүнд алдаа байж л байдаг олон жил шинчлээгүй тоног төхөөрөмж эвдэрдэг л байлгүй бодож ярь

Иргэн
Иргэн

УЧРЫГ НЬ ОЛООГҮЙ БАЙЖ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНИЙГ МОХООГООД ХЭРЭГГҮЙ . ӨЧНӨӨН ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ МОРАЛИЙН ЭЛЭГДЭЛД ОРСОН ШҮҮ ДЭЭ АЖИЛ АВСАН ХҮН МҮҮ ХИЙЕ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙХАА УРМЫГ НЬ ХУГАЛАХААР УУЦЫГ НЬ ХУГАЛ ГЭДЭГСЭН ЗАЛУУ ДАРГА ГҮЙЖ Л БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЕ

Зочин
Зочин

Эвдрэл гэмтэл нь тартагтаа тулчихсан үйлдвэрийг засаад янзлаад өөд нь татаад явж байгаа шүү дээ. Бүүр гүйцээгээд ахиж сэхэл авахуулахгүй байх ёстой байсын болуудаа ????????????

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи тэгээд засаачээ архичин

Холбоотой мэдээ

Back to top button