Нийгмийн

Б.Баасандорж: Найман үйлдвэрийн махнаас шинжилгээ авахад нянгийн тоо хэтэрсэн гэж гарсан

Чанарын шаардлага хангаагүй, дулааны аргаар боловсруулж худалддаг гэх махны асуудал дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл МХЕГ-ын  мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж  дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Мах экспортлох эрхтэй 12 аж ахуйн нэгжийн 90 тонн махыг  өчигдрөөс экспортолж эхэлсэн.

Улмаар мах экспортолдог дараах 12 үйлдвэрийн 6590 тонн маханд шалгалт хийж дуусаад  шаардлага хангасан гэж үзсэн. Тиймээс БНХАУ-аас хүсэлт ирсэн тохиолдолд адууны мах гаргана гэв. Ингээд шалгалтын явцад мах экспортлох эрхтэй 12 ААН болон эрхээ хэтрүүлсэн долоон байгууллагыг танилцъя.

Мах экспортлох эрхтэй 12 ААН:

  • Дархан меат фүүдс ХХК
  • ХКҮ ХХК
  • Монгол эко мах ХХК
  • Ихэр шарангад ХХК
  • Преком ХХК
  • Дүнь Юань ХАА ХХК
  • Жэй Икс Си Эс ХХК
  • Агромийт групп ХХК
  • Траст Трейд ХХК
  • Эрүүл Монгол мах эко ХХК
  • Монгол тогоруу ХХК
  • Цан сэн тиан ий ХХК

Мах экспортлох эрхгүй ч /эрхээ хэтрүүлсэн/мах бэлтгэсэн долоон үйлдвэр

  • Үүлэнгөү ХХК
  • БӨЖТ ХХК
  • Натуралд грийн пүүдс ХХК
  • Оргилон гүн ХХК
  • Номин тав трейд ХХК /агуулах/
  • Монамимийт ХХК
  • Өлзийт тал ХХК

Дээрх экспортын эрхгүй долоон аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541 тонн маханд хяналт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй байна.

Гэхдээ экспортлох эрхгүй байгууллагууд. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн. Мөн шинжилгээний шаардлага хангаагүй найман аж ахуйн нэгжид хадгалж байсан 507 тонн махыг устгуулах шаардлагыг нийслэлийн зөвлөлд хүргүүлсэн. Учир нь тус найман ААН-ийн хувьд махнаас нь дээж авч лабораторийн шинжилгээ хийхэд нянгийн тоо хэтэрсэн гэж гарсан.

Түүнчлэн, энэ хугацаанд бид 22 аж ахуйн нэгжид 71.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 16 аж ахуйн нэгжийн эрхийг цуцлаад буй. Цаашдаа МХЕГ махны худалдаа явуулдаг томоохон захуудад шалгалт хийж, хатуу арга хэмжээ авна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
9 сар 7, 2022 18:03

БААСАНДОРЖ ДАРГАА ШУУД УСТГААРАЙ НОМИН ТАВ ТРЕД Ч ЮУЧИВДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button