УЛС ТӨР

Төмөр замын нууцын зэрэглэлээр Х.Баттулга Ч.Хүрэлбаатарын аманд багтахын учир

"Санжийн Баярын Засгийн газрын эхлүүлсэн төслийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гацаанаас гаргаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүлээн авлаа". МАН-ынхан сүүлийн дөрвөн өдөр есдүгээр сарын 09-нд нээсэн төмөр замынхаа нүүрэнд дээрх өгүүлбэрийг нааж, пи-араа хийцгээх шив.

Төмөр замын нээлтийн үеэр дуулдсан нэгэн сонин өгүүлбэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын амнаас унажээ.

Тэрбээр “Засгийн газрын 2019.05.17-ны өдрийн 196 дугаар тогтоолд багтсан зарим мэдээллийг “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-д нэмсэн. Түүнийг төрийн нууцаас гаргана” гэв.

Түүнд нь “Төмөр замыг барихад зэвсэгт хүчний хичнээн бие бүрэлдэхүүн оролцсон, ашигласан техник хэрэгслийн тоо хэмжээ, санхүүжилт, гэрээ...” зэрэг багтсан буй.

Тэр Сангийн сайдаар ажиллахдаа шинэ төмөр замын ажлыг шалгах шийдвэр гаргаж, Тагнуулын байгууллагад хандан, нууцаас гаргах хүсэлт тавьж байжээ. Ерөнхийдөө Х.Баттулгын сайн мууг л үзнэ, түүнийг болоод төмөр зам дээр ажилласан хүмүүсийг нь ухна л гэсэн үг юм.

Учир нь ҮАБЗ-ийн дэргэд тусдаа нэгж маягийн юм үүсгэж байснаа ЗХЖШ-д төвлөрүүлж, “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар” гэж их социалист нэр өгөөд, төмөр замын төслүүдийн бүх худалдан авалт, санхүүг нууцын зэрэглэлд оруулчихсан хачин түүх Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед гарсан.

Тухайн “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар”-аа өөрийнхөө хүмүүсээр дүүргэсэн байдаг. Төмөр замын төсөлд гар бие оролцон нууцын зэрэглэлтэй ажилласан андуудаа шагнасан билээ. Ингэхдээ Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд “Хөдөлмөрийн баатар”, “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт Аж үйлдвэрийн Гавьяат өгч, Голомтын Д.Баясгалан Гавьяат эдийн засагч болгож, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргалыг ч зохих хэмжээгээр шагнасан.

Ерөнхийлөгч Х.Баттулгын үед өрнөсөн ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ НЬ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛСАН төмөр замын төслүүдийг МАН-ынхан зүгээр орхихгүй. Ямар ч тендер зарлагдаагүй, ямар ч нээлттэй худалдан авалт хийгдээгүй хоёр их наяд шахам мөнгөний урсгалыг ингэж хэдхэн хүн базсан эл кейсийг хэзээ нэгэн цаг нууцын зэрэглэлээс гаргаж таарна.

Түүнийг МАН-ынхан нэг нэгээрээ боорлохын учир ч энэ.

Сая нээлтээ хийх үеэр Х.Баттулга гацаасан МАН-д харьяалагдах нохой бүр эл төмөр замыг урагшлуулсан гэх мессежийг асар сайтар шидэв. Ямартай ч МАН-ынхан нээж буй ч гай, гавъяа хоёрыг нь эдлэх ёстой хүн Х.Баттулга. Түүнийг төмөр замаар ч болов унагааж авах туйлын их хүслэн буй билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх ерөнхийлөгч төмөр замын ажлыг дуусгаж чадлаа шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Х.Баттулга эхлүүлж У.Хүрэлсүх тууз хайчлах.

Зочин
Зочин

У. Хүрэлсүх гэдэг хүн ер нь ичдэг болвуу

Зочин
Зочин

Жонхуй баттулга түүнийг долоогч нар удахгүй ялаа эдлэх нь ойлгомжтой болсон.Ингэж байж МАН массаас асар их итгэл хүлээх болно.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яаж ииж унагах гэсэн хүмүүс өөрсдөө гавьяаг мундаг үүрч баинаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Төмөр зам тавих эхлэлийг тавьсан гээд Ч.Хүрэлбаатрын шээс нь гоожих гээд байнаа даа.Харин шалгуулах хүн бол МОНГОЛЫГ ӨРИЙН ДАРАМТАНД ОРУУЛЖ ӨРӨНД БАРИУЛСАН Ч.ХҮРЭЛБААТРЫГ ШАЛГУУЛАХ НЬ ЗӨВ. УИХын дарга Зандан шатар ХҮРЭЛБААТАР ЧИ сангийн сайд байхдаа хамгийн их өр тавьжээ дээ . МОНГОЛ улс газар нутгаа чөлөөлж өгөх хэмжээнд хүрчээ гэж хэлснийг МОНГОЛЧУУД МАРТААГҮЙ байгаа шүү.

Зочин
Зочин

Хүрэлсүх үнэхээр Түгжил юмаа

Зочин
Зочин

Өргөн царигаар Орос руу төмөр зам тавина.... гм олон долоон шалтаг шалтгаанаар солиороод гацаасан нь үнэн ш дээ.

Зочин
Зочин

Яг юу хийсэн юм болдоо мөнгө л өгсөн байх

Зочин
Зочин

Бас л хорсол тачаалын эзэн хүний бичлэг юм бүтээсний төлөө ингэж цухалдаж байна гэдэг хөгжилтэй!

Зочин
Зочин

Үнэн илчил.Ардчилагчидийн хийсэн бүхнийг бүгд хүртэж байгаа шүү.Дэвсэж гарна гэж байхгүй

Зочин
Зочин

unen bdal iim l bna neere jenko bol neere tumur zamaas hamag mungiig ni idj uugad duussn hun dee tumur zamig 100 huvi gatsaasn hun shudee ali hzeni barigdaad ashiglaltand oroh bolomjtoi bsn ene olon jilin hugatsaand bol uneher setgelgui eh orniho tuluu bish hun iim l bh ym daa neeree

Зочин
Зочин

10 жил гацаагдсан төсөл шүү яадаг ч байсан одоо бол хөрөнгө ихээр олох байх

Зочин
Зочин

hurelseh yrunhiilugch harin tumur zamiig ashiglaltand oruulj chdlaa shuu mash tom buteen baiguulaltig hj chdsn daa yrunhiilugch hun erni alivaad uls eh ornihoo tuluu hj buteey gsn zorilgotoi bh l chuhal shudee

Зочин
Зочин

Ajil hiigeegui, hiih ch setgel baigaagui hog do

Зочин
Зочин

атар талхыг 20'0 мянгаар нийлүүлсэн сураг гарсан шүү

Зочин
Зочин

Ийм хариуцлагагүй явдал болсон байхад яагаад зарим нөхдүүд Баттулга даа баярлалаа гэж хэлээд байгаа юм бол доо

Зочин
Зочин

Hariutslaga gej bnuu Arai yumaa

Zochin
Zochin

ГАЗАР ГЭХ СОЦ ҮЕИЙН НЭР ГЭЧИХЖЭЭ.ГАДААД НЭР ӨГӨХ ЁСТОЙ ЯМУУ.МАЛ ЧИ МГЛ БИШ БХАА

Зочин
Зочин

Женкогийн тролууд үүнийг хараад юу бодож бгаа бол

Зочин
Зочин

Энэ төмөр замыг баттулга хүрэлсүх хоёрын хэн нь хийсэн юм бол монгол инжинeр ажилчид нэртэй хужаа нар манай баялагыг цөлмөх гэж бариа биз төмөр зам бүү хэл засмал зам дэрээ гацдаг нөхдүүд жич ДАРХАНЫ замыг хараач хэдэн жил сар өдөр саатав энэ хоёр хулгайч луйварчдаар дүүрсэн намаар удирдуулж байгаа орон хөгжхүү хэдэн үнэтэй жирийн иргэд авч чадахгүй орон сууц барилаа түнийгээ хөгжил гэж ярих дуртай...

Оооо
Оооо

Дэлхийд төмөр замыг 1 км-ыг бүх дэд бүтэцтэй нь 2.5 сая $ барьдаг. Энэ зам хэт өндөр 233 км замыг 1 тэрбум $ барилаа. 233*2.5=582.5 .Хэн идчихсэн бэ .

нөхөр
нөхөр

За даа хоёр хар хэрээ бие биеийнхээ харыг гайхав гэгчээр хэн хэн нь түмний хөрөнгө рүү хуруугаа дүрцгээсэн улс шүү дээ. Бид мартаагүй шүү. Хотгор шанага гээд л Хүрэлбаатарын ах дүү нарын хэрэг юу болов? Нэртэй шүүгч нь авилга хахууль авч баригдаад яав даа? Ер нь томчууд өөрсдөө ил далд идсээр монголын газар шороог харийнханд зараад дуусч бгаа юм биш үү? Өөрсдийгөө чөдөрлөсөн, хөгжил ярихаас цаашгүй....

tuguldur
tuguldur

Jencog shorond orohiig harchmaar l bna shuu

Зочин
Зочин

Өмнө нь эхэлсэн Дарханы замаа дуусгаж чадаагүй нөхөд, 700 км төмөр замыг 2 жилд барьж дуусгасан гавьяаг харлуулах санаатай. Шалгахын оронд ажил зохион байгуулах чадвар, гүйцэтгэлийн хурд, бага мөнгөөр бүтээн байгуулалтыг яаж хийдгийг суралцмаар юм.

Back to top button