УЛС ТӨР

Д.Ганбат: Эрх баригчдын амьдрал "цагаан сар", ард түмнийх "хар нулимс"

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийж байна. Чуулганы нээлтийн өдөр сөрөг хүчнийхэн мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Д.Ганбат үнийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Юмны үнийг харж байгаа байх. Ханшийн өсөлт, ард түмний амьдрал, эрх баригчдын бялуурсан байдал харагдаж байна. Зохиолч Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" гэх өгүүллэг бий. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт "хар нулимс" болж байна. Эрх баригчдын хувьд өдөр бүр "цагаан сар" болж байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байна.

Өнөөдөр УИХ бол УИХ биш болсон. Засгийн газар 20-30 сайдтай болчихсон. Гэтэл ард түмний амьдрал ямар байна. Үндсэн хуулийн гол утга санаа бол УИХ, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалд хяналт тавьж ажиллах. Шүүх засаглал тусдаа ажиллах ёстой. Гол утга учир нь бие биедээ харилцан хяналт тавих. Гэтэл энэ нөхцөл байдлыг УИХ байхгүй болголоо. УИХ ямар ч ёс зүйгүй, ёс суртахуунгүй болсон. Өргөсөн тангарагтаа үнэнч бус байна. Тэгэхээр ард түмэнтэйгээ хамт даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгох зам руу АН, миний хувьд ажиллаж эхэлнэ. Амьдрал үнэхээр хүнд байна. Төсвийн хэмнэлтийн хууль, Төрийн хэмнэлтийн хууль гэж гаргасан нэр төдий.

АН-ын бүлэг гэж ер байхгүй болж. Бүлэг дотоод асуудлаа шийдэх ямар ч боломжгүй. Манай намын дотоод асуудалд МАН оролцож, УИХ, Засгийн газрыг ямар ч хяналтгүй болгож байна. Би эсэргүүцлээ илэрхийлж, УИХ-ын чуулганы нээлтэд гишүүнийхээ картыг УИХ-ын дарга Занданшатарт аваачиж өглөө. Энэхүү үйлдлээрээ УИХ-ыг УИХ биш болсныг, хууль тогтоох байгууллага гүйцэтгэх байгууллагад хамаг юмаа шилжүүлээд хяналт тавих ямар ч боломжгүй байна гэдгийг илэрхийлж буй юм" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2022 14:24

Чи �######�б�##� монгол хегжине

Холбоотой мэдээ

Back to top button