Б.Батмөнх: Манай крипто зах зээлд эргэлдэж буй хөрөнгө 1 их наядаас 307 тэрбум болж буураад байна

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнхтэй виртуал хөрөнгийн зах зээл, түүнийг эргэсэн асуудлууд, Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон бусад зүйлсийн талаар ярилцлаа.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 15 байгууллагын үйл ажиллагаа зогссон
-Виртуал хөрөнгө үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийг шинээр бий болгосон юм билээ. Хэлтсийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Үндсэн чиг үүрэг нь юу вэ?
-Энэхүү хэлтсийн үндсэн чиг үүрэг нь виртуал хөрөнгүүдийг болон хууль журамд заасан шаардлагуудыг хэр хангасан талаар бүртгэж, баталгаажуулах явдал юм.
Виртуал хөрөнгө үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль тогтоомж байгаагүй. Уг хуулийг 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байна. Энэ өдрөөс хойш шилжилтийн зохицуулалт гэх шинэ үйлчилгээг олон улсад нийтлэг хэрэглэдэг болсон. Хууль хэрэгжихээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудыг шилжилтийн үеийн зохицуулалтад гурван сарын хугацаанд хамруулсан юм. Энэ хугацаанд бүртгүүлэх хүсэлтээ ирүүлэх шаардлагыг тавьж байлаа. Улмаар зургаадугаар сарын 26-ны өдрөөс есдүгээр сарын 26-ны өдрүүдэд хугацаа олгосон.
Хууль хэрэгжихээс өмнө нийт 24 байгууллага ямар нэгэн бүртгэл зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Үүний дагуу шилжилтийн үеийн зохицуулалтад 13 байгууллага хүсэлтээ өгсөн Үүнээс дөрвөн байгууллагыг бүртгэхээс татгалзаж, есөн байгууллагад одоогоор бүртгэл олгосон. Нийт 15 байгууллага үйл ажиллагаагаа зогсоосон.
-Компани болон хувь хүн койн гаргахад шаардлагатай шалгуур, дүрэм, журам байгаа юу?
-Төрөөс болон Санхүүгийн зохицуулах хорооноос койн гаргагчдад тавьж буй холбогдох шаардлага гэж байхгүй. Харин төрөөс хийж буй зохицуулалт нь тухайн койн, токеныг арилжаалах биржид ямар шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг нь тогтоож өгдөг. Биржүүд ямар виртуал хөрөнгийг өөрийн платформ дээр арилжаалах, шинээр жагсаалтдаа оруулах, хасах журмаа баталж, ирүүлэх шаардлагатай байдаг. Энэ журамд нь хэд хэдэн шаардлага тавьдаг.
Өөрөөр хэлбэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу тухайн койныг гаргагчдад хяналт тавих, мэдээлийн баримт бичиг /white paper/-ийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих гэх мэт шаардлагуудыг тухайн байгууллага дотоод журмаараа шаарддаг юм.
-Цагдаагийн байгууллагаас койн гаргасан компани, хувь хүмүүсийг мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа талаар мэдээлсэн. Санхүүгийн зохицуулах хороо койн гаргагчдад хяналт тавих боломж байдаг уу. Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах гэмт хэргийн эсрэг ямар байдлаар оролцож байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх байдлаар оролцдог. Манай байгууллага хянаж, мөрдөн шалгах эрхгүй. Тиймээс ямар койноор мөнгө угааж байна гэдэгт хяналт тавихаас илүүтэйгээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагад мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж явдаг гэж ойлгох хэрэгтэй.
Тухайлбал, гарын авлага тогтмол бэлтгэж гаргах, мөнгө угаахын эсрэг хяналтыг улирал бүр зохицуулагч байгууллагуудад бүгдэд нь хэрэгжүүлж байгаа. Мөн газар дээрх болон зайны шалгалт хийж байна. Холбогдох сэдэв бүхий сургалтыг явуулах гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулдаг.
Блокчэйн технологи цаашдаа өсөлттэй байна
-Дэлхийн крипто зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай улсын крипто зах зээлийн зохицуулалтыг дэлхийн бусад улс орноос хоцорсон гэж хардаг. Учир нь виртуал хөрөнгө 2008 оноос хойш маш хурдацтайгаар хөгжсөн. Тиймээс ихэнх улс орнууд өөр өөрийн гэсэн онцлог арга хэмжээг авсан байдаг. Зарим нь Үнэт цаасны тухай хуулиар зохицуулдаг бол нөгөө хэсэг нь тухайлсан Виртуал хөрөнгийн тухай хуулиар зохицуулж байх жишээтэй. Өөр нэг хэсэг нь виртуал хөрөнгийг хориглосон. Нийт есөн орон хориглосон байдаг. Харин 54 улс орон зөвшөөрсөн. Үлдсэн улс орнууд ямар төрлөөр үйл ажиллагааг нь явуулахаа шийдээгүй.
Олон улсад өмнөх хугацаанд криптовалютын өсөлтүүд нэлээдгүй ажиглагдсан. Үүний хажуугаар саар мэдээ ч гарч байна. Учир нь 2017 оноос хойш криптовалютаар дамжуулж мөнгө угаах тохиолдол дэлхий дахинаа нэмэгдсэн. Сүүлийн гурван жилийг тоймлоод харвал 20 гаруй тэрбум ам.доллар угаагдсан гэх мэргэжилтнүүдийн тооцоолол бий.
Урьдчилан сэргийлэхийн тулд ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага зөвлөмждөө шинэчлэлт оруулж, улс орнуудад хяналт шалгалт хийх, үүнтэй холбоотойгоор хууль тогтоомжид бодлогын өөрчлөлт оруулах, зохицуулагч байгууллагыг тодорхойлох гэх мэт шинэ зохицуулалтыг бий болгосон. Үүний дагуу 2018 оноос улс орнуудад хүлээн зөвшөөрөх эсвэл хориглох хоёр сонголтыг өгсөн юм. Манай улс бусад улс орны адилаар зөвшөөрснөөр эрх зүйн баримт бичгийг боловсруулж, үйл ажиллагаа явуулж байгаа.
-Крипто зах зээлд гарсан өөрчлөлтүүдээс дурдвал?
-Ойрын хугацаанд цар тахлаас үүдэлтэйгээр олон өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, маш их хөөсрөлт бий болсон. Биткойны ханшийг дагаад олон криптовалютын үнэлгээ өссөн. Одоогоор биткойны ханшийг дагаж криптовалют унаж байна.
Тухайн виртуал хөрөнгийг 100 хувь баталгаатай, ашиг өгөөжөө үргэлж өгдөг, үнээ тогтвортой хадгалдаг гэх ойлголт нь хийсвэр ойлголт юм. Саяхан крипто зах зээлд терагийн уналт болсон. Үүнээс шалтгаалж олон койн болон түүний хөрвөх чадварыг баталгаажуулж байдаг компаниуд дампуурсан байх жишээтэй. Олон улсад амиа хорлосон хүмүүсийн тоо ч их байгаа. Энэ мэт эрсдэлтэй зүйлс боллоо.
-Хийсвэр ийм зүйлийн үнэ цэн нь юу вэ?
-Криптовалют блокчэйн технологийн нэгээхэн хэсэг. Цаашид блокчэйн технологи өсөлттэй байна гэж бид харж байгаа. Үүний хэрэглэгдэхүүн нэг хэсэгт криптовалют зайлшгүй орно. Тиймээс тухайн виртуал хөрөнгөд ямар үйл ажиллагаа, хөрөнгө байна вэ гэдэг нь чухал болоод байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд манай улсад ажиглагдсан зүйл бол нэр хүндээ ашиглаж олон хүнээс хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа эхлүүлсэн үйлдлүүд билээ. Тэгэхээр ардаа үнэ цэнийг бий болгож байдаг, тухайн виртуал хөрөнгө нь ямарваа нэгэн байдлаар хэрэглэгдэх нөхцөлтэй байснаар илүү үнэ цэнтэй байх болов уу гэж харж байгаа.
-Хорооноос зөвхөн койн гаргагчдын бүртгэлийг хийдэг гэж байна. Тэгэхээр бүртгэл хийхдээ тухайн компанийн үнэ цэнийг үнэлсэн үнэлгээ гэх зүйлийг хийдэг үү?
-Үнэлгээ гэх зүйл одоохондоо байхгүй. Тухайн байгууллагуудын крипто зах зээлд хэр их хэмжээний хөрөнгөөр арилжаа хийдэг вэ гэх судалгааг л хийж байна.

Крипто зах зээл эрсдэлийн үнэлгээгээр дундаж түвшинтэй байна
-Крипто зах зээлд хэн арилжаа хийсэн нь ил тод харагдахгүй. Үүнийг ил тод болгох боломж байдаг юм болов уу?
-Блокчэйнд хийж буй гүйлгээ зарим тохиолдолд ил тод байдаг. Ингэхдээ ямар блокчэйн ашиглаж байна вэ гэдгээс хамаарна. Монголд ихэвчлэн “Binance smart chain”-ийг ашиглаж, токенуудыг боловсруулж гаргадаг.
Виртуал хөрөнгийн зах зээлийн уламжлалт зах зээлээс ялгарах ялгаа нь хэн оролцож байгаа, хэн рүү шилжүүлж байгаа нь мэдэгдэхгүй. Үүнийг нэг төрлийн эрсдэл хэмээн тооцож байгаа юм. Тиймээс олон улсын байгууллагууд “Travel rule” гэх нэр томьёог гаргасан. Хэн оролцож, хэнээс шилжүүлж байгаа гэдгийг ил тод болгох хэрэгтэй хэмээн үзсэн. Үүний дагуу манай улс холбогдох ажлуудыг цаашдаа хийж явна.
-Энэ зах зээл бүхэлдээ эрсдэлтэй шүү дээ. Эрсдэлийн үнэлгээ гэх зүйл байна уу?
-Эрсдэлийн үнэлгээг 2021-2022 онд жил дамнаж хийсэн. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, хууль хүчний байгууллагууд хамтарч эрсдэлийн үнэлгээг хийсэн юм. Үүнд холбогдох дүгнэлтүүд гарсан. Дүгнэлтээс нь танилцуулъя.
Тухайн салбарын эрсдэл нь дундаж түвшинтай байна гэж гарсан. Эрсдэлийг бууруулж байгаа зүйл нь эрх зүйн орчин болон зохицуулагч байгууллагуудтай болсон явдал юм.
Харин эрсдэлтэй байлгаж буй зүйл нь нэгдүгээрт, тухайн виртуал хөрөнгийн зах зээл “төрөлхийн” эрсдэлтэй учраас энэ салбараар дамжуулж мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх гэмт хэрэг бүрэлдэх боломжтой. Шалтгаан нь өмнө ярилцсан нэрээ нууцалсан арилжаа хийдэг учраас гэмт хэрэг үйлдэгчдийн бай болдог. Хоёрдугаарт, хил дамнуулсан гүйлгээ хийх боломжтой байдал юм. Гуравдугаарт, дэлхий даяар “Travel rule” буюу аяллын дүрмийг эцэслэж шийдээгүй байгаа. Зөвхөн төвлөрсөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд хэрэгжих боломжтой. Хэрэв төвлөрсөн бус руу энэ мөнгө шилжвэл харагдах боломжгүй болох тул эрсдэлийг нэмэгдүүлж байгаа.
Дээрх асуудлуудыг үнэлээд, Монгол Улсын түвшинд крипто зах зээлийн эрсдэл дундаж түвшинд байна хэмээн харсан.
-Дундаж түвшнээ задлаад яривал?
-Дундаж түвшнийг задлаад харвал аюул заналхийлэл, эмзэг байдлын үнэлгээ гарч ирдэг. Аюул заналхийлэл 49 хувьтай буюу дундаж түвшинтэй байгаа. Харин эмзэг байдлын хувьд 61 хувьтай буюу дунджаас харьцангуй дээш хувьтай байна.
Эмзэг байдал гэдэг нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд мөнгө угаахыг санхүүжүүлэх болон бусад гэмт хэрэгт тухайн салбараар дамжуулан хэрэг үйлдэж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх ойлголт тодорхой хэмжээнд байна гэсэн үг.
Аюул заналхийлэл гэдэг нь зах зээлд ирэх аюул их байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр дундаж түвшний буюу 49 хувийн гэмт хэргийн аюул заналхийлэл энэ салбарт байж болзошгүй гэж тооцоолсон хэрэг. Энэ нь төвлөрсөн бус биржээс төвлөрсөн бирж рүү үл таних койн, токен ашиглаж , цаашдаа угаагах эрсдэлтэй тул ийн тооцоолсон.
Крипто зах зээлд оргил үед 1-1.5 их наяд төгрөг эргэлддэг
-Хуулийн дагуу бол хувь хүн өөрөө койн гаргах боломжгүй байх аа?
-Тийм ээ. Зөвхөн бүртгэлтэй компаниуд дээр шинээр койн гарах, олон нийтээс хөрөнгө татах байдлаар явна гэх хууль байгаа учраас үүнийг дагаж үйл ажиллагаа нь явна.
Энэ заалтаар бол ICO буюу хувь хүний дансаар мөнгө цуглуулж, өөрөө вебсайт хөгжүүлж, олон нийтээс мөнгө татах үйлдлийг хуулиар хориглож, зөвхөн бүртгэлээ хийлгэсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд IEO хэлбэрээр гарах боломжтой гэсэн үг.
-ICO, IPO, IEO гэх мэт олон төрлийн нэршил бий. Эдгээрийн ялгаа нь юу вэ. Уншигчдад маань тайлбарлаж өгөхгүй юү?

-Хөрөнгийн зах зээлд байх IPO-тэй төсөөтэй нэршлүүд нэлээдгүй гарсан.
Нэгдүгээрт, ICO гэдэг нь Хөрөнгийн бирж дээр бус хувь хүн өөрөө койн гаргах явдал юм. Ингэхдээ өөрийн дансыг байршуулдаг бөгөөд тэнд ямар нэгэн байдлаар арилжаа хийхгүй. Зөвхөн хөрөнгө босгох үйл ажиллагаа юм. Тухайлбал, IZ койн гэх мэт. Энэ нь маш эрсдэлтэй байдаг. Тухайлбал, Япон улс 2009, 2010 онд 100 гаруй ICO хийсний улмаас залилан ихээр бий болсон гашуун туршлага байдаг учраас үүнийг хорьсон.
Хоёрдугаарт, IEO гэдэг нь анхдагч болон хоёрдогч арилжаанд нэг талбарт байна гэсэн үг. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн биржээр гарах бөгөөд тухайн биржийн шалгуурыг хангасан тохиолдолд авах боломжтой юм. Өмнөхөөс ялгаатай нь хувь хүн бус компанийн биржтэй холбогдоно.
Гуравдугаарт, IDO гэж ойлголт бий. Төвлөрсөн бус биржээр дамжуулж олон нийтэд гарах койн юм. Төвлөрсөн бус зах зээлийг манай улс уулиар хориглосон.
Дөрөвдүгээрт, IPO гэдэг нь компани хувьцаагаа олон нийтэд нээлттэйгээр санал болгож, хөрөнгө оруулагч татах явдал юм.
Тавдугаарт, STO гэх ойлголт бий. Энэ нь үнэт цаасаар баталгаажсан койны төрөл юм. Гэвч манай улсад хуулиар хориглосон. Виртуал хөрөнгө гэдгийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар хориглосон байдаг. Энэ тодорхойлолтоор нэгдүгээрт, үнэт цаасны зах зээлийн ямар нэгэн харилцаанд оролцохгүй байх, хоёрдугаарт, Монголбанкны цахим мөнгөний харилцаанд оролцохгүй гэж заасан. Түүнээс бусад хөрөнгө оруулалтын шинжтэй эдийн бус хөрөнгийг виртуал хөрөнгө хэмээн тодорхойлдог. Тиймээс STO ч манай улсад хориотой юм.
-Энэ зах зээлд эргэлдэж буй мөнгөн хөрөнгийн хэмжээ хэд вэ?
-Оргил үедээ 1-1.5 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан. Өнөөдрийн байдлаар 307 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн эзлэхүүнтэй болж буурсан байна. Койны ханш болон хүмүүсийн итгэл унасантай холбоотой хэмээн харж байгаа.
-Шинээр койн гаргахаар хандсан компани байгаа юу?
-Одоогоор мэдэгдсэн хуулийн этгээд байхгүй. Хуулийн дагуу шинээр виртуал хөрөнгө гаргахаар бол Виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.5-д заасанчлан нийтээс шинэ токены хөрөнгө оруулалт татах зөвшөөрлийг авсан байх шаардлагатай юм. Үүнийг хийлгэсэн компаниуд виртуал хөрөнгийг шинээр IEO хэлбэрээр гаргаж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүрэгтэй байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mash sonirholtoi medeelel bna
ene udaa corona, dain geh met umnu baigaagui uzegdeluud baina
Irged unshij, sudlahgui setgel hudloloor orj ariljaa hiij bgaa ni haragdaj bna. Er ni Mongolchuud Mongoloo demjij baij l deeshilne. Gadaadiin irged Mongoliig hogjuuleh gej irehgui l baih..Gehdee ardiinhan mundag bna.
Delhiin birjid burtguulsen gedeg ni tom amjilt. Dungoj garsan zuiliig shuud hun medne gej bhgui shuudee. Yamarch bsan ehnii udroo ariljaa ni yavagdsan gedeg ni chuhal. Yamar ch bsan ehelsen. Unasan ch bai, usson ch bai.
Унах нь ойлгомжтой байсан.Ард коин.эх үүсвэр тодорхой биш.бат�##�гаажилт муу.танигдаагүй.хэт өндөр үнэтэй 0.25с .цаашид бүр 0.02 болох магадл�##� өндөр....Хэрэв өсвөл сайн л бн.Амжилт.
Ард санхүүгийн нэгдэл, Ард кредит, Ард даатг�##�, ХОС гээд Ардын компаниуд 2021 онд ашигтай ажилласан, хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг өгөхөөр боллоо гээд зарлаад бсн. Ш�##� худлаа юу ч өгөөгүй. Зүгээр л хүний мөнгийг ашиглагч луйварчид
saihan medeelleer tseneglej baidagt bayarlalaa