Нийгмийн

Нийт 600 гаруй иргэн цасанд боогджээ

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр аравдугаар сарын 30-нд ахиу хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурсны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, зорчиход хүндрэлтэй байдал үүссэн.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цасанд боогдож, суусан 295 автомашин, 626 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. 

Тухайлбал, Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн суманд 18 зорчигчтой зургаан автомашин, Хэнтий аймгийн Баян-Овоо, Цэнхэрмандал, Хэрлэн суманд 20 зорчигчтой найман автомашин, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Шинэ гүүр”, “Тэрэлж”-ийн даваа” гэдэг газар 350 зорчигчтой 190 автомашин, Багахангай дүүргийн “Төмөр замын гарам” гэдэг газар 107 зорчигчтой 36 автомашин, Багануур дүүрэгт хоёр зорчигчтой нэг автомашин тус тус цасанд суусан тухай дуудлагаар тухайн аймаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд нэг, нийт хоёр иргэн малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагаар ажиллаж, иргэдийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button