Өвөрхангай аймгаас: "Охиныг нас бардаг өдөр өмгөөлөгчөөр нь дамжуулж мэдүүлэг өг гэж дуудсан нь үнэн"

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай охин зургаан давхар барилгаас үсэрч, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Манай сайтын сурвалжлах баг тухайн хэргийг тойрсон агуулгуудыг тодруулж, хуулийн байгууллага, холбогдох талуудаас мэдээллийг хүргэхээр газар дээр нь ажиллаж байна.
Нэмэлт 18:48 цаг
Өвөрхангай аймгийн 12-р багийн Засаг дарга Б.Хэрлэнгээс тодрууллаа.
-15 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэргийн талаар хэр мэдээлэлтэй байна. Танай багт амьдардаг байсан юм байна?
-Би энд 14 жил ажиллаж байна. Энэ айлыг сайн мэднэ. Хэргийн тухайд бол үнэндээ одоо л мэдэж байна. 15 настай охины хувьд нэгдүгээр сард ар гэртээ хэлэлгүй хоёр хоног алга болсон. Ээж нь тухайн үед бидэнд болон цагдаад ч хэлээгүй хоёр хоног болсон байсан. Ингээд хоёр хоносны дараа мэдэгдсэн. Үүний дагуу хамтарсан баг гараад хайж байтал цагдаагийнхан шуурхай хайгаад олчихлоо гэсэн.
Энэ асуудлаар манай нийгмийн ажилтан ээжээс нь холбогдож тодруулахад “хэлэлгүй айлд хоёр хоночихсон байна” гэсэн. Мөн маргааш нь дахин холбогдоод танай охин хэлэлгүйгээр гадуур айлд хоёр хоночихсон байна. Тийм учраас хамтарсан баг кэйс дээр ажиллах ёстой. Үүний дагуу танай хүүхдээс мэдээлэл авч нөхцөл байдлын үнэлгээ хийх гэсэн юм аа гэхэд хүүхдээ аваад хөдөө явчихсан байсан. Ээж хэлэхдээ “бид хөдөө мал руугаа явж байна. Одоо очиж уулзах боломж байхгүй ээ. Гэлээ ч манай хүүхдийн асуудал та нарт хамаагүй. Тиймээс уулзахгүй” гэж хэлсэн. Үүний хариуд манай нийгмийн ажилтан болохгүй ээ ном журам нь ийм гэдгийг тайлбарлахад “бид цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ ээ” гэсэн тайлбарыг өгөөд эсэргүүцсэн.
-Цагдаагийн газраас хамтарч ажиллах санал тавьж байсан уу?
-Цагдаагийн байгууллагаас бидэнд хэлсэн зүйл байхгүй. Хоёрдугаарт цагдаагийн байгууллага хэрэг шалгагдаж дууссаны дараа албан тоотоор багийн ажлын албанд өгдөг.
-Танай хамтарсан багийн үүрэг юу юм бэ?
-Хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй хамтарсан баг.
-Үүргээ биелүүлж чадаж байна уу?
-Чадахын төлөө ажиллаж байна.
-Охины тухайд гэр бүл нь зөвшөөрөөгүй гэдэг үндэслэлээр танай баг ажиллахгүй орхисон гэсэн үг үү?
-Тухайн үед өрнөсөн порцессийг бид мэдэхгүй. Охин найзындаа хоёр хоночхоод гэртээ харьсан юм уу, гэр бүлийн ямар асуудал байгааг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн асуудлаас болоод нуугаад, хаалттай байсан учраас бидэнд ажиллах боломжийг олгоогүй. Биднийг цагдаагийн байгууллага шиг нууцлалтай хандахгүй гэж бодсон байж болно. Ингэж таамаглаж байгаа.
-Цаашид хэрхэн ажиллаж вэ. Ийм хэрэг дахин гарахгүй гэх үндэслэл алга байна шүү дээ?
-Манай хамтарсан баг 15 хэсгийн ахлагчтай. Эдгээр ахлагч нарыг гудам болгоноор явуулаад айл өрхийн архидан согтуурал, гэр бүлийн хүчирхийллийг судлаад ир гэсэн үүргийг өгөөд сарын аян хийх гэж байна. Хэсгийн ахлагч нартаа тусгай хантааз өмсгөөд явуулна. Мөн цагдаа нартай хамтарсан эргүүл хийж ажиллах гэж байна.
Нэмэлт: 17:44 цаг
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Чимэддагваас тодруулга авлаа.
Тэрбээр хамгийн анх хоёрдугаар сараас эхлэн талийгаач охины ээжийн гомдлын дагуу хүчирхийлүүлсэн гэх хэргийг шалгаж байсан гэлээ.
-Охиноос хэдэн удаа мэдүүлэг авсан бэ. Цагдаа нар мэдүүлэг авахдаа айлгаж, ичээсэн байж магадгүй гэдэг хардлага явж байна?
-Өмгөөлөгчийг байлцуулж хоёр удаа мэдээлэл авсан. Цахим орчинд ярьж байгаа шиг айлгаж, дарамталсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.
-Амиа алддаг өдөр цагдаагаас мэдүүлэг өгөхгүй юм уу гэдэг байдлаар залгасан гэсэн?
-Өмгөөлөгчөөр нь дамжуулж л дууддаг. Тухайн өдөр өмгөөлөгчөөр дамжуулж мэдүүлэг өгөхийг хүссэн зүйл бий.
-Шүүх шинжилгээний дүгнэлтээр охин хүчирхийлүүлсэн нь тогтоогдоогүй гэсэн?
-Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт дор явагдаж байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Ар гэртэй нь ямар байдлаар холбоотой ажилласан бэ?
-Холбогдох хүмүүстэй нь ажиллаж, бусад байгууллагуудад зөвлөмж өгсөн зүйл бий.
-Сургуулиас нь бол охиныг цагдаа дээр мэдүүлэг өгч байсан талаар мэдээгүй гэсэн?
-Мэдээллийг өгч байсан.
-Охины алга болох үеэр өөрөөс нь ахмад насны хүмүүс хамт явсан гэж аймгийн сэтгүүлчид бичиж, мэдээлж байна.
-Бид прокурорын зөвшөөрөл өгсөн хүрээнд л та бүхэнд мэдээлэл өгнө.
-Сэжигтнээр 24 настай төрийн албан хаагчийг шалгаж байгаа гэсэн?
-Дахин хэлэхэд хэрэг шалгагдаж байгаа учир энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Нэмэлт: 17.26 цаг
Өвөрхангай аймгийн ГБХЗХГ-ын дарга Н.Цэвээндуламтай ярилцлаа.
Тэрбээр "Ийм үйл явдал болсонд бид маш харамсаж байна. Эмгэнэл илэрхийлэх нь зүйтэй болов уу. Өмнө нь манай байгууллагад талийгаач охины асуудлаар ямар нэг мэдээлэл ирж байгаагүй. Хоёрдугаар сард цагдаагийн байгууллагаас охинд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх хүсэлт ирүүлсэн. Ийм л нэг удаагийн мэдээлэл бүртгэгдсэн байгаа" гэлээ.
-Цагдаагийн хүсэлтэд танай байгууллага яж ажилласан юм бол?
-Манайд орон тооны сэтгэл зүйч байдаггүй. Тиймд бүсийн оношилгооны төвийн эмчийг холбон зуучилсан байгаа.
-Эргэх холбоо бий юү, тухайн сэтгэл зүйчтэй?
-Сэтгэл зүйчид ээжийнх нь дугаарыг өгсөн байсан. Сэтгэл зүйч холбогдоход хөдөө явж байна, хөдөө байна гэх мэт хариултаар охины ээж татгалзаж байсан гэж байна. Ямар нэг байдлаар уулзалт зохион байгуулаагүй юм байна, ээжтэй нь.
-Охин 10 хоног хичээлдээ ирээгүй болохоор хамтарсан багт хандаж эрсдэлийн үнэлгээ хийлгэе гэхэд ээж нь мөн л татгалзсан гэсэн?
-Үүнийг бид мэдэхгүй. Тэр хамтарсан багт манай байгууллага ордоггүй. Манайх удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангадаг.
-Охиныг бага эрсдэлтэй гэдэг үнэлгээ тэгж гаргахад танайх оролцоогүй юм байна?
-Оролцоогүй, манай байгууллагаас ямар нэг эрсдэлийн үнэлгээ хийгээгүй.
-Яагаад бага эрсдэлтэй гээд үнэлчихсэн нь л анхаарал татаад байна. Ер нь ийм тохиолдолд танай байгууллага яаж ажилладаг вэ?
-Эрсдэлтэй хүүхдүүдийн мэдээлэл ирдэг, эрсдэлийн даатгалд хамруулж ажилладаг. Харин талийгаач охины хувьд манайд ямар нэг эрсдэлийн мэдээлэл ирээгүй. Тэгэхээр бид цагдаагийн байгууллагын хүсэлтээр сэтгэл зүйч зуучилж өгснөөс бусдаар ямар нэг оролцоотой ажиллаагүй.
-Сүүлийн хугацаанд танай аймагт өсвөр насны гурван охин харамсалтайгаар нас барлаа. Танай байгууллага үүн дээр яг хэрхэн ажиллаж байна вэ?
-Хуулийн хүрээнд нийгмийн бүлэгт чиглэсэн үйлчилгээнүүдийг үзүүлээд явж байна. Хамгийн нэгдүгээрт нэгж дээрх хамтарсан багийг чадавхжуулах, цаашлаад ЕБС-иудын нийгмийн ажилтныг чадавхжуулах чиглэлд нэлээд ажлыг зохион байгуулж байна. Он гарснаас хойш хүүхдийн өмнө үүрэг хүлээгсдийн зөвлөгөөнийг хоёр удаа зохион байгууллаа. Өнгөрсөн долоо хоногт уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар уулзалт хийлээ. Тухай бүрд нь зөвлөмж, чиглэлийг сумддаа хүргэж, эргээд хэрэгжилтийг нь хянаж, тайлан мэдээллийг яам, агентлаг руу хүргүүлдэг.
-Танай байгууллага тэгэхээр сэтгэл зүйчийг нэг удаа холбож өгөөд л орхичихсон гэсэн үг үү?
-Цагдаагаас холбогдсон болохоор л дээрх мэдээллийг авч байгаа юм л даа. Ийм байдлаар цөөнгүй ажилладаг. Нэг бол утсаа авахгүй, нэг бол хөдөө явж байна гээд уулзахгүй байсан гэдэг мэдээллийг сэтгэл зүйч өгч байна.
-Сэтгэл зүйч хэдий ийм хариу өгсөн ч дараагийн шатанд танай байгууллага юу хийснийг л асуугаад байна л даа?
-Тийм юм байхгүй л байна.
-Эрсдэлийн үнэлгээн дээр баг ажилладаг юм байна. Танайх багийн түвшинд хүрдэг үү, холбоо хэр вэ?
-Холбоо байлгүй яах вэ. Манай мэргэжилтнүүд ялангуяа Арвайхээр сумынхаа багууд дээр очиж эрсдэлийн үнэлгээ хийнэ, хамтарсан багуудад зөвлөгөө өгнө. Хамтарсан багийн хүрч чадахгүй байгаа хэсэгт ч анхаардаг. Энэ чиглэлд сайн анхаарч ажилладаг.
-Эцэг эх нь татгалзлаа гэнгүүт л танай байгууллага ингээд орхичихсон гэж үү. Ээж нь холбоо барихгүй яваад байсан гэж байна. Ингээд хаячхаж болж байгаа хэрэг үү?
-Хэрэв хүүхэд 108 дугаарын утсаар өөрөө холбогдсон бол хамтарсан багт нь цохох байсан. Гэтэл мэдээлэл ийм замаар ирээгүй. Зөвхөн цагдаагийн байгууллагаас сэтгэл зүйн зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлт ирсэн.
-Сургууль дээр нь сэтгэл зүйч байгаа шүү дээ. Танайх яагаад сургууль руу нь холбогдоогүй вэ?
-Тэр хүүхдийн талаар бүрэн мэдээлэл байгаагүй учир эргээд сургууль руу нь холбогдох боломж байхгүй шүү дээ.
-Ээж нь сэтгэл зүйчтэй холбоо барихыг хүсээгүй учраас л охин ингээд орхигджээ?
-Тэгсэн байна. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө асуудлыг нуун дарагдуулж явснаараа ийм байдалд хүрэв үү гэж харж байна л даа.
-Цагдаагийн байгууллагаас сэтгэл зүйч томилж өгөөч гэж хүсэхдээ дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн үү. Албан тоотдоо нөхцөл байдлыг ойлгогдохуйц дурдсан байсан уу?
-Үгүй. Энэ байдаг л зүйл. Ингэж холбогдохоор нь бид сэтгэл зүйчээ ажиллуулаад л явдаг.
Нэмэлт: 15.27 цагт
Энэ хүрээнд талийгаач охины суралцаж байсан ЕБ-ын 4-р сургуулийн захирал Г.Лхагваас тодрууллаа. Тэрбээр юуны өмнө эмгэнэл илэрхийлэв.
-Охины нөхцөл байдалд нийгмийн ажилтан нь хамтарч, эрсдэлийн үнэлгээ хийснээр эрсдэл багатай, ар гэрийн анхаарал халамж сайн гэсэн дүгнэлт гарсан гэсэн?
-Хэзээ хийлгэсэн үнэлгээ юм бол. Эрсдэлийн үнэлгээний талаар мэдэхгүй байна.
-Нийгмийн ажилтнаас та мэдээлэл авч амжсан уу?
-Сүүлд тодруулснаар аав ээж нь ажил хийдэг, хоёр дүүгээ хардаг гэсэн мэдээлэл авсан.
-Нэгдүгээр сард охины ээж эрсдэлийн үнэлгээ хийлгэхээс татгалзсан гэсэн?
-Хичээлдээ хэд хоног ирээгүй юм билээ. Уулзаж, ярилцсаны дараа хичээлдээ ирээд явсан. Чиг үүргийн дагуу аав ээжид нь болон холбогдох байгууллагуудад энэ талаар мэдэгдээд явсан.
-Хэрэг гардаг өдөр хичээлдээ ирсэн үү?
-Ирсэн. Өглөө эхний цагт ирээгүй, бусад цагт нь суусан.
-Танай сургуулийн сэтгэл зүйч хэрхэн ажилладаг вэ?
-Хувь хүүхдүүдийн мэдээллийг дэлгэх боломжгүй. Манай сургууль 1800 хүүхэдтэй. Ажиллаад явж байгаа зүйлүүд бий.
Нэмэлт: 14.00 цагт
Энэ хүрээнд талийгаач охины ангийн багш н.Адъяасүрэнгээс товч тодруулга авлаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Өвөрхангай аймгаас: Амиа алдсан 15 настай охины багшаас тодруулга авч байна
Posted by Eguur News on Wednesday, May 10, 2023
Тэрбээр талийгаач охиныг "Сурлагадаа дунд хэрийн, хоёр дүүгээ хардаг, аав ээж нь тогтмол ажилгүй тул байн байн гэрээсээ явдаг. Хоёр дүүгээ тэр охин л бие даан хариуцдаг байсан. Өөртөө анхаарах анхаарал их сул байсан" гэж тодорхойллоо.
-Танай ангийн охин харамсалтайгаар нас барлаа. Ангийн багшийн хувьд хэдхэн зүйлийг тодруулахыг хүслээ. Тэр өдөр охин хичээлдээ ирсэн үү. Ойрын үед хичээлийн идэвх санаачилга хэр байсан бэ?
-Урд өдөр нь хичээлдээ ирсэн. Хичээл 08.00 цагаас эхэлдэг ч охин 09.00 өнгөрөөж орж ирсэн. Яагаад хоцров гээд хаалганы гадна зогсоод асуухад "Цэцэрлэгийн дүүгээ хүргээд ирлээ" гэсэн. Тэр өдөр хичээлээ тартал суусан.
-Тэр өдөр давтлагатай гээд явсан гэсэн?
-Үдээс хойш сонгох хичээлийн давтлага ордог л доо. Охин бараг ирдэггүй. Би хэлдэг л байсан. Нэгдүгээр ангийн дүүгээ хүргэж, авдаг учраас үдээс хойших хичээлдээ амждаггүй гэж учирлаж байсан.
-Ойрын үед сэтгэл санааны хямрал ер ажиглагдсан уу?
-Тэгж нэг их ажиглагдаагүй. Дөрөвдүгээр сард урлагийн наадам болсон. Түүнд дуулдаг учраас ангийнхнаа манлайлж оролцсон.
-Прокуророос мэдээлэл авахад, эрсдэлийн үнэлгээ хийсний дараа охин хараа хяналт сайтай гэдэг дүгнэлт гарсан гэлээ. Энэ тал дээр та ямар нэг мэдээлэл авсан уу?
-Нийгмийн ажилтантай хамтарч эрсдэлийн үнэлгээ хийдэг. Нийгмийн ажилтан энэ талаар мэдэж байгаа. Ангийн багшийн хувьд ажиглах нь ээ, ар гэрийн анхаарал халамж муу нь иль мэдэгддэг байсан. Би удаа дараа аав, ээжид нь хэлдэг байсан. Ачаа нь хүнддэж байна, анхаараарай гэж.
-Эцэг, эх нь яаж хүлээж авах уу?
-Уучлаарай, дахиж тэгэхгүй. Ийм, тийм ажилтай байна, ойлгож байна, аргагүй ээ л гэдэг байсан.
-Нэгдүгээр сард охин 10 хоног хичээлдээ ирээгүй. Та нийгмийн ажилтанд хэлж, эцэг эхэд нь хандаж байсан гэсэн?
-Сурагчдын амралт болчихсон байсан л даа. Хичээл ороход охин ирээгүй. Ээжээс нь асуухад “Хүүхдээ эмнэлгээр үзүүлж явна, бие нь өвдөөд байгаа юм” гэж байсан. “Зүгээр үү, надад ярьж байсан нөгөө асуудал мөн үү?” гэж асуусан л даа. “Зүгээр ээ, эмнэлгээр үзүүлчхээд хичээлд нь явуулна аа” гэсэн. Ингээд дараа нь хичээлдээ ирсэн.
-Эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд ээж нь хүлээн зөвшөөрөөгүй гэсэн?
-Би нийгмийн ажилтанд охины хичээлдээ төвлөрч өгөхгүй байгааг хэлж байсан. Би ар гэртэй нь байнгын холбоотой байсан. Нэг удаа аавтай нь бүр уулзаж хэлсэн. Нэг л төвлөрч өгөхгүй байна шүү гээд. "Гурван хүүхдээ би мал аж ахуйн ажилдаа оролцуулдаггүй" гэж аав нь гэсэн. Одоогийн ачаа нь ч хүнддэж байна, хичээл номондоо муу төвлөрч байна гэдгийг би хэлж, сануулж л байсан.
Нэмэлт: 12.30 цагт
Аймгийн Прокурорын газар видео болон аудио бичлэг хийхийг хориглов
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Бидний эхний очсон газар Өвөрхангай аймгийн Прокурорын газар юм. Тус газарт зорьж ирсэн учир байдлаа танилцуулахад дүрс, аудио дуу бичлэг хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүйг дуулгасан тул ганцхан сэтгүүлч гар утсаа хураалгаад орлоо.
Ингээд тус газрын орлогч даргын өгсөн мэдээллийг бичиж тэмдэглэж авсан юм. Тэрбээр,
"Тухайн охины хэргийн талаар шалгагдаж дуусаагүй учраас тодорхой мэдээлэл одоо алга. Шалгах ажиллагаа үргэлжилж байна. Засаг даргын дэргэдэх сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар хамтарсан үнэлгээний баг охины сэтгэл санаанд бол үнэлгээ хийсэн. Ингэхэд тухайн охин эрсдэлтэй нөхцөл байдалд байгаагүй. Эцэг эхийн хараа хяналт сайн байсан учраас охин бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн гэсэн мэдээллийг бидэнд холбогдох газраас ирүүлсэн" гэлээ.
Харин аймгийн ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас цагдаагийн газраас прокурорт хэргийн материалыг ирүүлээгүй гэх мэдээлэл гараад байгааг тодруулахад,
"Бидэнд цагдаагийн газраас тухайн хэргийг нэгдүгээр сараас шалгаж дуусаад ирүүлсэн. Гэвч гэрчийн мэдүүлэг, холбогдох баримт дутуу байсан учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Цагдаагийн байгууллагаас дахиж ирүүлээгүй учраас тодорхой мэдээлэл алга" гэлээ.
Харин тухайн хэрэг нэгдүгээр сараас хэрхэн яаж өрнөснийг цагдаагийн байгууллага тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэв.
Аймгийн Прокурорын газраас бидэнд видео ба аудио бичлэг хийх зөвшөөрлийг олгоогүй тул үйл явдлын тайлбарламжийг гаднаас нь хөтлөн хүргэснийг линкээр хавсаргав.
Эхлэл: 08.00 цагт
Өвөрхангай аймгаас: Охиныг амиа алддаг өдөр цагдаа “Өнөөдөр ирж мэдүүлэг өгөхгүй юм уу” гэж залгажээ
Энэ сарын 09-ний өдөр 21.00 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай эмэгтэй хүүхэд орон сууцны дээврээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна.
Манай сайтын сурвалжлах баг эл хэргийн мөрөөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж эхэллээ.
Сургуулиасаа 300 метрийн зайд байрлах “Саруул Өргөө” хотхоны зургаан давхар байрнаас үсэрчээ
Бидэнд олдсон хамгийн эхний мэдээллээр талийгаач охин аймгийнхаа төвд байрлах “Саруул-Өргөө” хотхоны зургаан давхар орон сууцнаас үсэрчээ.
Тус орон сууц охины сургуулиас холгүй буюу 300 орчим метрийн зайд байрладаг аж. Харин охины гэрээс хоёр км орчим зайтай байна.
Арвайхээрт хамгийн өндөр нь арван давхар бөгөөд охины үсэрдэг барилга нь тэр хавьдаа хамгийн өндөр нь байжээ.
Хэрэг явдал оройн 21.00 цагийн орчимд болсон бөгөөд цагдаа нар 22.00 цагийн үед хэргийн газарт тууз татаж, ажилласаар байсныг харсан гэрчүүд ярьж буй юм.
Охиныг өндрөөс үсэрдэг өдрийн өглөө нь “Өнөөдөр ирж мэдүүлэг өгөхгүй юм уу” гэх агуулгаар залгажээ
Хэрэг болохын өмнөхөн буюу тухайн өдөр цагдаагийн байгууллагаас охин руу холбогджээ. Тодруулбал “Өнөөдөр ирж мэдүүлэг өгөхгүй юм уу” гэх агуулгаар залгаж ярьсан гэх мэдээлэл байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдээд байгаачлан “энэ оны нэгдүгээр сард охины ээж “Охин маань бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй байна. Шалгаж өгнө үү” гэж цагдаагийн байгууллагад хандсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэлжээ.
Гэвч одоо хүртэл прокурорын байгууллага руу шилжүүлээгүй байсан байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл шалгаж байсан мөрдөгч нь хэргийг удаашруулсан гэсэн үг.
Прокурорын байгууллага руу шилжүүлээгүй тул хэн ч яллагдагчаар татагдаагүй болж таарч байна.
Хэргийн сэжигтэн 24 настай залуу нэгдүгээр сард “Залаа” нэртэй буудал дагуулж оржээ
Хүчингийн хэргийн сэжигтнээр одоогоор Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 24 настай алба хаагч нэрлэгдээд байгаа юм.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Тухайн цэргийн алба хаагч өнгөрөгч нэгдүгээр сард охиныг дагуулан Арвайхээр сумын төвд байрлах “Залаа” гэх буудлаар үйлчлүүлсэн” гэв.
Тухайн үед буудлын өрөөнөөс бэлгэвч олдсон гэдгийг албан бус эх сурвалж хэлсэн юм.
Шүүх шинжилгээний дүгнэлтээр “охиныг хүчирхийлүүлээгүй” гэх мэдээлэл ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна.
Харамсалтай нь хэрэг прокурорын байгууллага руу шилжээгүй, хэн ч эл хэрэгт яллагдагчаар татагдаагүй тул цэргийн ангийн захирагч нь “Ангийн алба хаагч хүчингийн хэрэгт холбогдоогүй” хэмээн үгүйсгэсэн байр суурийг илэрхийлсэн байж болзошгүй юм.
Бид уг хэргийн талаар эргэн мэдээлнэ.
Өвөрхангай аймагт ажиллаж буй томилолтын баг:
Сэтгүүлч: П.Урнаа, Н.Сумъяасүрэн
Зураглаач: О.Улсболд





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өсвөр насны охидтой цагдаа болгоомжтой харилцах ёстой, ээж нь ч гэсэн цагдаад хэлэхээсээ өмнө өөртэй нь сайн ярилцах ёстой бсан. Охиноо хэрэгтэн юм шиг цандаад өгөөд, нөгөө байцаагч нь хэрэгтэнтэй харьцаж бгаа юм шиг Мэдүүлэг өг гэж дуудахаар Хэн ч айна шдэ. Ээж, байцаагч 2 буруу харьцсан бна. Тэр цэрэг нөхөр насанд хүрээгүйг мэдсээр байж харьцаанд орсон буруутай.
охин жирэмслээд дээр нь цагдаад дуудаастай сэтгэлзүйн хямралд орсон бололтой, яасан ухаан муутай ээж вэ.
Ээж цагдаад өгч тэнэгтсэн юм бишүү
өгөхгүй тэгээд хүчиндүлсэнийг хүлээн зөвшөөрөх юмуу тэнэг юм бээ
ээжрүү нь эсвэл ангийн багшруу нь ярих ёстой байжээ. Насанд хүрээгүй хүүхэд байцаалт мэдүүлэг өгөхөд заавал батлан даагч байх ёстой гэдэггүй билүү
ercheede hunii jaahan huuhdiig er hunii nudeer bitgii haraache ted yugaa ch medehgui tani huuhed shig l huuhed. uneher ih haramsaj bn. etseg ehchuudee huuhde sain har l da
Хүний хувийн орон зайд дэндүү халдаж бгаа юм биш үү.арай илүү хэрэгтэй,гэгээлэг мэдээ тавьж бмаарийн.
lalariin tsagdaa l daramtalsan bn s#a nar
Насанд хүрээгүй хүүхдийг дуудаж мэдүүлэг авч байсанаас очиж уулзаад авч болдгүй юм байх даа .том хүн биш хүүхэд шүү дээ.сэтгэл зүйн хувьд эмзэг нас шүү дээ
Мэдүүлэг авахад гэрт нь очиж авна гэж тэнэгтээд байгаа эргүү вэ
Гэрт нь гэрийнхэн нь сонсож байхад бүр эвгүй. Ямар хулгайн тухай ярих гэж байгаа биш. Гэхдээ хүүхэд рүү утасддаг нь буруу.
Утсдахгүй баривчлах байсан юмуу мал аа
Байцаагч бас гаж донтой яг!!!!! Байн байн дуудаж яриулж таашаал авдаг бсан юм шиг санагдаж бна.Хохирогчоос нэг л мэдүүлэг авахад болмоор юм.Хэрэгтэн ч бхгү ийм хэрэг дээр жоохон охиныг байн байн дуудаж яг яадаг бсан гэсэн үг вэ
Байцаах хууль байна шүүдээ
Байцаагч далдыг харах биш аль нь үнэн хэлж буйг мэдэхгүй. Нөгөө 2 нь хоёулаа үнэнг мэднэ. Байцаагч мэдэхгүй. Яриагаар нь шалгана. Худал ярьдаг хүмүүс олон дахин асуухаар худал түүх зохиосон тул өмнөх ярьснаас нь зөрдөг гэсэн. Тактик арга.
Гэрэл гэгээтэй гое мэдээ үзмээр байна
чи гоё мэдээ сонсмоор байнуу.танай охин хүчиндүүлээгүй.гоё байн уу
Тэр цэргийн пездааг буудаж хоррр
tsagdaagiin daramt l bna sh tee ooriig ni odoo suulga ter baitsaagchiig
4 сар мөрдөөд хэргийг прокурорт өгөөгүй байгаа нь сэжигтэй байнаТэр охиныг олон удаа дуудаж байцаасаар байгаад хэрэг хэргсэхгүй болгох бодлоготой явж байжээ Тэр 2 хүн оролцсон маш тодорхой хэрэг байна шүүдээ.Цэргийн албан хаагч хайр дурлалын хэлбэртэй харилцаа тогтоосон байж магад. Хүчиндсэн гэдгийг ээж хэлж зүтгүүлээд будилаан хутгасан байх магадлал байна.Охин цэргийн залууд хайртай байж таарах гээд байна. Бэлгийн харилцаанд тохиролцож орсон Гэтэл цагдаа цэргийг баривчлаад хүчингийн хэрэг нээгээд үзтэл харилцан тохиролцсон бай
наёанд хүрээгүй хүүхэд байвал хайр сэтрэл харилцан тохиролцсон бсн ч насанд хүрээгүй хүүхэдтэй гээд хуулийн ялын заалттай
Хүчин юм уу өөрөө зөвшөөрч бэлгийн харьцаанд орсоныг нт шүүх цагдаа болоод байснаас үсрээ юу гэхдээ л насанд хүрээгүй байхад бэлгийн харьцаа,,, ээж нар охидтойгоо ярилцдаг бол,
Ээж маш хариуцлагагүй байна.Охинтойгоо маш дотно нээлттэй ярилцах байсан …охиныгоо ойлгохыг хичээх байсан …энэ тааламжгүй хариуцлагагүй байдлаас охины амь нас эрсдэлд хүрсэн…тэр цэргийн ангийн залуу дурлаж хайрлаж болно шүү дээ залуу хүн… түүнд бурууг чихэж болохгүй баймаар…түүнийг цаашид амьдрах итгэлийг нь бүү алдуул… хүмүүс минь
охид зуучилдаг хүн хуурч аваачсан гээ биз дээ
Бүх буруу ээжээс болсон байна даа
хүчиндсэний зөвүү мэдрэлээ
Гэхдээ л цэргийн хүн бол насанад хүрээгүй хүнд дурласан бол насанд хүрэхийг нь хүлээж болно. Ёс зүйтэй эрчүүд тэгдэг. Энэ бол зүгээр насанд хүрээгүй хүн Х Ү Ч И Н Д С Э Н хэрэг. 24 настай хү 15 настай хүн 2-т асар их ялгаа бий. Нэг нь өөрийгөө аль талаар хамгаалж чадахгүй. Өлхөн хууртагтаж урхинд орж гэмт хэргийн золиос болно.
Бэлгийн харьцаанд орох, хүчиндүүлэх 2 чинь тэс өөр биздээ. Охиноо тэгж хэлээд шалгуулаад явдаг юмуу
Бэлгийн харьцаанд орсон охин тэгээд амиа хорлох уу, ойлгомжтой шдээ
Эсвэл энэ албаар алдаатай бичдэг юмуу
Erhleed okhintoigoo yariltsahgui Dee
Энэ мэдээ үнэн ХОГ байнаа. Яг сэтгүүлч хүн бичсэн үү. Нэг өгүүлбэрээ хамгийн багадаа 2-3 удаа давтаж бичиж. Урт болгох гэж ядаад байдаг юмуу. Редактор нь 6 жил ажилласан гэхээсээ өмнө ийм хог нийтэлж байгаагаасаа ич. Дахин ийм алдаа битгий гаргаасай гэсэндээ бичлээ.
сэтгэл санааны хүнд байдалд оруулаад. бас нэг охиныг сока н захирал хүчирхийлсэн үгүй гэж маргалдсаар байгаад дарамтанд оруулаад нисгэчихээгүй юу
Дарамтлаад юу гэж ярьсан бол доо ялархаад ажлаа хийх гэж хүүхэд гэдгийг ойлгосон юм болов уу.
24 настай цэргийн албан хаагчийн буруу. Насанд ороогүй хүнтэй .... хориглосон. Одоо ингээд үхчихээр яллагдахгүй бүр баярлаад сууж буй биз. Гэхдээ бусдыг амиа хорлоход хүргэсэн гэдэг нэг заалт байдаг даа ?
Цагдаа охинтой биш ээжтэй буюу асран хамгаалагчтай ярих ёстой. Тэгээд ийм эмзэг насны хохирогчтой маш зөөлөн туслах маягаар эмэгтэй байцаагч, өмгөөлөгч асран хамгаалагч бүгд эхлээд хоорондоо ярилцах ёстой тэгж байж охин очно. Ээж нь тэнэг байна.
Угаасаа ийм хэрэг мэргэшсэн өмгөөлөгчтэй байхгүй бол хэцүү. Нөгөө тал нь насаа нуусан гээд гүтгэнэ. Насанд хүрээгүй гэдгээ хэлээгүй хүрсэн гэж хэлсэн гэж гүтгэнэ. Өөрөө хамт буудал сайн дураараа орсон гэж гүтгэнэ. Цагдаа цэрэг 2 нийлэхээр энгийн 15 настай бүү хэл насанд хүрсэн туршлагатай хүн ч жулдана. Үнэхээр харамсалтай байна. Шалгалт сайн явуулж. Цэргийн анги нь тэр хүнээ халбал сайн байна. Насанд хүрээгүй хүнтэй харьцдаг хүн армид байхад зохимжгүй. Бид татвар төлөгчийн мөнгөөр тийм гахай тэжээмээргүй байна. Ёс зүй моралтай, хууль зөрчдөггүй хүн байх ёстой. Ялангуяа хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдоогүй хүн.
Цагдаагийнхан бол буруу ажилласан байна. Бүх газраа хэрхэн ажиллахыг зааж өгөх ёстой. Чиглэл өгч болно. Сургуульд нь заадаггүй юм уу. Хүүхэд хохирогч бол гээд ....
Монгол Улс цаазын ялаа сэргээж охидуудыг хүчиндэж, хүчирхийлж байгаа эрэгтэйчүүдийг цаазалмаар байна, арай дэндлээ. Эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ араатан биш, хүн болгож хүмүүжүүлэхэд анхаармаар юм.
Адгууснууд ёстой яамаар ч юмбдээ орон нутгийн засаг дарга нь анхааараачээ
Цэргийн анги тэр хүнээ Х А Л Б А Л сайн байна. Архи уусан гэж халдаг , тэрний дэргэд энэ том гэмт хэрэг.
24-тэй гахайг заавал яллаарай !
Яг үнэндээ тохироод буудалд орсон байна дагаад орсон байна
Манайд насанд хүрээгүй хүнтэй асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авч энэ тохиолдолд бараг хамт байж асуудаг харьцдаг гэдгийг ойлгохгүй байна.
Жирийн зодооны хэрэг дээр л эцэг эх өмгөөлөгч байж байгаад цагдаа нэг өөрсдөд нь таагүй асуулт тавибал хариулахаас татгалзаад шууд хүүхдээ дагуулаад гараад явчихдаг.
ӨВӨРХАНГАЙН
БОЛОВСРОЛЫН ГАЗАР
ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ГАЗАР
ХҮҮХДИЙН ТӨВ ОРДНЫ
НИЙГМИЙН АЖИЛТАН
ГБХЗХГЫН ДАРГА
НАРЫГ БҮГДИЙГ НЬ
АЖЛААС НЬ
ХУС
ОГЦРУУЛ
ЗАЙЛУУЛ
тэр цэргийн пиздаг буудаж ал
Ergvv ats shig yum bichhiin tarhinii turaalt alnuud.
Залаа гэж бүтэхгүй буудал. Эзэнд нь хариуцлага тооц. Бага насны хүүхэд оруулж л байдаг. Мөнгө л нүдэнд нь харагдсан хүмүүс байна.
Мөн сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн зөвшөөрлөөр л цагдаа асран хамгаалагчаар нь дамжуулж яривал ярина. Бэлэн бус бол ярихгүй. Бэлэн болтол нь хүлээнэ.
Хүүхдэ нь цагдаад хандъя гэхээр ээж нь цагдаад өгсөн үү ? Ээж нь эхлээд сайн бодож судалж өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байж хөдлөхгүй дээ. Бүгд л муу байж хөөрхий охинд хэцүү байсан байна. Хэн ч туслалгүй нэг охиныг амьдралаас нисгэчих гэж харамсалтай байна.
Medeelelee unen zov bichildee 6davhar bish 5davhar oroinii 20tsagiin uyd turgen tuslamj avchrhd ali hediin zurhn zogsson bsan.
Яадаг гөлөг вэ? Хэргийг сайтар шалгаж үхэлд хүргэсэн шалтгааныг олох хэрэгтэй. Ялтанд хэргийг нь үүрүүл
Boli
Золбин ардчиллын балаг энэ шүү дээ. Үхэр Монголчууд өөрсдөө ийм хариуцлагагүй хогийн нийгмийг хүсэж элбэгдорж хүүрийг олон удаа сонгоо биз дээ
НОДНИН НЭГ ОХИН БУУДУУЛСАН
ЭНЭ АЙМАГ ИХ
БААРТАЙ
БАЙНА
ЕРДӨӨ
АРГА
ХЭМЖЭЭ
АВАХГҮЙ ЮМ
ЗАСАГ ДАРГА ИШДОРЖ ОГЦОР
ЗАЙЛ
Прокурорт шилжүүлэхгүй шхлгана гэж огт байхгүй хуулиа унш. 14 хоног дотор л прокурорд өгдөг
Ээж нь жаахан мэдрэл авгай, аягүй бол мөнгө нэхэх юм бодож цагдаад очсондоо, манай цагдаа ч гэж нэг тэнэг хар юмнууд хар хур хийгээд нохой шиг архираад хүүхэд айлгачихсан бна доо, Өвөрхангайн цагдаа хүүх дэд ширүүн газар тэр жил бас нэг бандийг камергүй буланд шахаж байж зодоод бүр амий нь хороосон ш дээ !
Ysn hetsvv niigem be ene hergiiig ysn c chemeegui namjaaj bolhgui shvv
Ажлаа хийгээч ээ. Удаа дараа ийм хэрэг гарч байхад хүнлэг ёс хаана байнаа. Арай дэндүү юм биш үү та нар.
Зуд болохоор нохой баярлана гэгчээр хүмүүсийн зовлонгоор хандалт авах гээд ядчихсан юм. Ийм сэтгүүл гэж юу байхавдээ. Аргаа барсан сайт байнадаа
Бичиж сэрэмжлүүлэх хэрэгтэй. Ялангуяа манайхан хүүхдүүдээ хараа хяналтгүй хаядаг, хүүхдүүдээ хайхардгүйгээс ийм харамсалтай хэрэг боллоо. Энэ хэргийг сонссон цөөн хэдэн эцэг эхчүүд ч атугай сэрэмжилж, хараа хяналтаа сайжруулах байлгүй. Дээрээс нь цагдаагийн газар ажлаа сайжруулах хэрэгтэй. Айлын жаахан охин хүүхэд 4 сар зовж шаналж явсан бна.
Хандалтдаа биш, одоо болтол бүтэн 4 сар шийдэгдээгүй хэргээс болж охин амиа алдчихаад байна.
er em humuus setgeltei boloodl untaj hevten bizd..huchin enter gj soliorohoo bolimoor ym ae ger ni archaaguu boloodl amia horloj bgamalda.
Сэтгэлтэй хүн амиа хорлоод байгаарай !
15 nas bol balchir ohin bishl de
18 нас хүрч байж насанд хүрсэнд тооцогдоно. 24 настай хүнд бол яаж л бол яаж хууртагдана. Юу гэж хэлснийг нь бид мэдэхгүй. Зарим оронд юу гэж хэлэх ч хамаагүй насанд хүрээгүй л бол шууд гэмт хэрэг ! Хоорондоо тохирох ч хамаагүй.