Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын шүүх АНУ-ын консулын ажилтныг тагнуул хийсэн гэж үзжээ

ОХУ-ын шүүх АНУ-ын консулд ажилладаг байсан Роберт Шоновыг Украины дайн болон бусад асуудлаар Вашингтоны талд тагнуул хийсэн буруутай гэж үзжээ.

ТАСС агентлаг мэдээлснээр ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Шоновтой холбоотой байсан Москва дахь АНУ-ын элчин сайдын ажилчдыг байцаахаар төлөвлөж байгаа аж.

Шонов Владивосток хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газарт 25 жилийн турш ажиллажээ. 2021 онд ОХУ тус консулын үйл ажиллагааг зогсоосон юм. АНУ-ын Төрийн департамент мэдээлснээр Шонов Москва дахь АНУ-ын ЭСЯ-тай гэрээгээр ажилладаг хувийн компанийн ажилтан байхдаа баривчлагджээ.

ФСБ-ийн мэдээллээр бол тэрбээр цэрэг татах үйл ажиллагааны явц, үүнд тулгамдаж буй асуудал болон дайчилгаатай холбоотой олон нийтийн дунд үүсээд буй эсэргүүцлийн талаар мэдээлэл цуглуулсан байна. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард баривчилжээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер Шоновыг баривчилсан явдал нь огт үндэслэлгүй зүйл гэж хэлжээ. Тэрбээр нэмж “ОХУ-ын төрийн өмчит телевиз болон Аюулгүй байдлын алба манай ажилчдыг айлган сүрдүүлэх, дарамтлах гэсэн оролдлого гаргаж буйг бид эрс эсэргүүцэж байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button