Гадаад мэдээДЭЛХИЙ

90 настай Британи өвөө 500 дахь уралдаандаа оролцжээ

Их Британид 90 настай өвөө 500 дахь уралдаандаа оролцсон байна. Нортхэмптоншир мужийн Уолгрейв хотын иргэн Боб Эммерсон уралдах дуртай. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт /2023.09.02/ Нортхэмптоншир мужид болсон 5 километрийн уралдаанд гүйсэн байна.

Энэ нь Эммерсоны оролцсон 500 дахь уралдаан байжээ. Тэрбээр 11 жилийн өмнө, радио дээр долоо хоног бүр зохион байгуулагддаг 5 километрийн уралдааны талаар сонссон аж. Тус цагаас хойш Эммерсон уралдаанд оролцсоор иржээ. Бямба гарагт /2023.09.02/ болсон уралдааныг зохион байгуулсан хүмүүсийн нэг, Мэтт Бушел Эммерсоныг хотынхоо уралдааны ертөнцөд од болсон хүн гэж ярьсан юм.

Ноён Эммерсон ногоон цамцтай уралддаг тул зохион байгуулагч нар түүний 500 дахь уралдаанд хамт оролцож буй хүмүүсийг ногоон зүйл өмсөхийг уриалсан байна. Уралдаан дууссаны дараа тэрбээр “Би долоо хоног бүр уралдаж эхэлснээсээ хойш олон зуун найзтай болсон” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 6, 2023 14:37

Үе мөч сайтай хүн байна. Би ч гэсэн 5 км-т гүйх дуртай ч үе өвдөөд зогсоод байна.

зочин
зочин
9 сар 6, 2023 14:53

ингэж биеэ зовоох гэж.

Холбоотой мэдээ

Back to top button