18-р сургуулиас: Хордлогын шалтгааны дүгнэлт гаралгүй 22 хонож, 11 настнууд турж, хөл гар нь бадайрч эмнэлэгт байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид есдүгээр сарын 21, аравдугаар сарын 12 гээд 21 хоногийн зайтай хоёр удаа хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгдлээ.
Тодруулбал, есдүгээр сарын 21-нд “Монгол бизнес” дээд сургуулийн байрны гуравдугаар давхарт 53 хүүхэд хичээллэж байснаас 21 нь, аравдугаар сарын 12-нд сургуулийн үндсэн байрныхаа 305 номерт 52 хүүхэд хичээллэж байснаас 15 нь хордлогод орсон. Хоёр удаагийн тохиолдолд сурагчдын толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огиудас хүрэх, бие чичрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн бол уржигдар ихэнх нь хөл нь бадайрч, чирч явахад хүрчээ.

Эхний 21 хүүхдээс 8 нь эмнэлэгт хэвтсэн бол, сүүлийн тохиолдлоос 4 нь эмнэлэгт байна. Тэднээс гурав нь хүү, 12 нь охин бөгөөд 14 нь эхний удаа хордлого илэрсэн хүүхдүүд.
Бид тус сургуулийг зорьж мэдээлэл бэлтгэлээ.
Биднийг очиход өглөөний ээлжийн хичээл хэвийн үргэлжилж байв.
Эднийх 3131 сурагчтай ч үндсэн байрных нь хүчин чадал ердөө 920 сурагч багтаах боломжтой. Тийм учраас Монголын бизнесийн дээд сургуулийн хичээлийн байрыг дөрөв дэх жилдээ түрээслэж, 6-8 дугаар ангийн 720 хүүхдээ хичээллүүлж байж. Гэвч 11 настнууд учир битүүлгээр хордлого өгсөн тул түрээслэх үйл ажиллагаагаа зогсоож, ангиудаа эндээ авч иржээ.
Энд өнөөдөр дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ажиллаж байлаа. Тэд Орчны агаарын хяналт, шинжилгээний газар захиалга өгсөн. Ирж шинжилгээ авна. Бусад дүгнэлт, шинжилгээний хариу гартал тухайн ангийг ашиглахгүй гэв.
-18-р сургуулийн захирал Д.Ган-Уяа: Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ өгөх хэрэгтэй байна-

-11 настай нэг ангийн хүүхдүүд хоёр дахь удаагаа хордлогын шинж тэмдэг илэрч эмнэлэгт очлоо. Сургуулийн захирлын хувьд та энэ асуудал дээр тодорхой мэдээлэл өгөөч?
-Эхнийх бол бидний 720 хүүхэд түрээсийн байранд хичээллэж байхад болсон явдал. Дараагийнх нь өөрийнхөө үндсэн байранд хичээллэж байх явцад энэ ангийн 52 хүүхдээс 15-д нь шинж тэмдэг илэрсэн гэж ойлгож болно. Өмнөх үйл явцын дараагаар бид хэлэлцэж, ярилцаад бүхий л шатны байгууллагын удирдлагуудтай хамтран тохиролцож сургалтын үйл ажиллагааг хэвийн авч явах нь чухал гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс 1-5 болон 12 дугаар ангийн сургалтыг үндсэн байрандаа тасралтгүй хоёр ээлжээр танхимаар, 6-8, 9-11 дүгээр ангиа бүлэг болгон долоо хоногоор танхим, онлайн гэсэн сургалт зохион байгуулж яваа. Хүүхдүүд юунаас болж хордсон бэ гэдэг шалтгааныг мэргэжлийн байгууллага гаргах учраас дүгнэлтийг хүлээгээд байж байна.
-Түрээсийн байрны ангийн ар талаас ямар нэг үнэр үнэртдэг гэсэн мэдээлэл бий. Хүүхдүүд энэ талаар ямар мэдээлэл өгсөн бэ?
-Тухайн есдүгээр сарын 21-ний өдрийн нөхцөл байдал дээр дүүргийн боловсролын хэлтэс, сургуулийн удирдлага, цагдаа, онцгой гээд холбогдох байгууллагууд бүгд газар дээр ажилласан. Ер нь бол тодорхой хэмжээнд үнэр гардаг гэсэн мэдээлэл өгч байсан. Чухам ямар үнэр хаанаас гэдэг дээр мэргэжлийн байгууллага л дүгнэлтээ гаргаад өгөх хэрэгтэй байна.
-Эхний тохиолдлоос хойш 20 гаруй хоносон ч сургууль, эцэг эхчүүд хүүхдээ юунаас болж хордлого илэрснийг мэдэхгүй явсаар хоёр дахь удаагаа давтагджээ. Сургуулийн зүгээс мэргэжлийн байгууллагуудаас асуудлын учир шалтгааныг тодруулахыг шахах, биечлэн лавлах байдлаар ажилласан уу?
-Дүүргийн боловсролын хэлтэс, НБГ хамтраад бүх шатны хүмүүстэй холбогдож хамтран ажиллаж байгаа. Хамгийн гол нь цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаанд 21 хоногт хэрэг үүсгэдэг. Үүнээс хойшхи бол хугацаатай гэсэн. Тэгэхээр энэ талын мэдээллийг цагдаагийн байгууллага л өгөх боломжтой, тэднийг л харж хүлээхээс өөр аргагүй болчхоод байгаа юм.
-ХУД Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо: Таамаглал дэвшүүлэх ямар ч боломжгүй, хүүхдүүд суурь өвчтэй болохвий гэхээс айж байна-

-18 дугаар сургууль дээр үүсээд байгаа нөхцөл байдал дээр та өнөөдөр ямар мэдээлэл өгөх боломжтой вэ?
-Хан-Уул дүүрэгт 12 сургууль гурван ээлжид орох нөхцөл байдал үүсч, зургаа нь түрээсийн байранд шилжсэн. Үүний нэг нь 18 дугаар сургууль бөгөөд Монголын бизнесийн дээд сургуулийн байрыг дөрөв дэх жилдээ түрээслэж байлаа. Харамсалтай нь олон хүүхэд хордсон шинж тэмдэг илэрч, эхлээд найман хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Одоо бид энэ байрыг түрээсэлж болох уу, үгүй юу гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг л хүлээж байна. Цагдаагийн газраас дүгнэлт гартал энд түрээс битгий ажиллуулаарай гэсэн учраас үндсэн байран дээрээ 720 хүүхдээ татаад үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулах ажлыг зохион байгуулж байна.
Сургуулийн удирдлагын зүгээс НЭМГ, эрүүл мэндийн байцаагч нартайгаа хамтраад агаарын орчны шинжилгээг анги тус бүр дээр хийсэн. Өчигдөр болсон үйл явдалтай тохиолдуулаад Агаар орчны хяналтын шинжилгээ хийлгэхээр захиалгаа бас өглөө, үдээс хойш ирнэ гэсэн. Өнөөдөр өөр хүүхдүүдийн бие, бусад ангиудад өөрчлөлт гарах нь уу гээд санаа зовоод сургуулийн удирдлага, боловсролын хэлтэстэйгээ хамтран сургууль дээрээ ажиллаж байна.
-Эрүүл мэндийн талаас нь ямар нэг байгууллага ажиллаж байна уу?
-Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал н.Уранчимэг, хүүхдийн эмч н.Туяа, сургуулийн эмч гээд бүгд л энэ асуудалд төвлөрөөд ажиллаж байна. НЭМҮТ-өөс групп нээгээд мэдээлэл солилцоод явж байгаа. Дүүргийн эрүүл мэндийн төв ЭХЭМҮТ-өөс мэдээлэл авах, оношийг зөв тайлбарлаж өгөх зорилгоор бид нарт тусламж үзүүлж байна. Сургуулийн эмч хүүхдүүддээ эмнэлэгт хүргэх, ажиглах, үлдсэн хүүхдүүдээ анхаарах гээд залуу хүн маш хурдтай ажиллаж байна.
-Хүүхдүүд хоёр дахь удаагаа хордлоо. Энэ дээр ямар нэг тайлбар мэдээлэл өгөх боломж байна уу?
-Хоёр дахь хордлогыг ийм, тийм гэж таамаглах ямар ч боломж алга. Хүүхдүүд маань эцсийн эцэст ямар нэг суурь өвчинтэй битгий болоосой, гарах сөрөг үр дагавар нь бага байгаасай, хурдхан хордлогоос нь гаргах, энд хичээллэж байгаа 3130 хүүхдийг хордлогод орууулахгүй байх талаар санаа зовниж байна. Таамаглал дэвшүүлэх ямар ч арга алга.
-Нөхцөл байдлыг дүгнэх оролдлогоор асуухад хүүхдүүдийн гэр нэг чиглэлд үү, ангидаа бөөнөөрөө нэг дор суудаг уу?
-Суудлын хувьд янз янз. Өөр өөр салаанд өөрөөр хэлбэл тарж суудаг. Гэр орны байршлын тухайд ч өөр өөр зүгээс хичээлдээ ирдэг. Сургууль, цэцэрлэг хүүхдийг авахдаа судалгаа хийж, суурь өвчин харшлах бодис зүйлсийн талаар мэдээлэл авдаг. Энэ мэдээллээ харахад ч тэгчив үү, ингэчив үү гэх шалтгаан байхгүй.
-Өнөөдөр энд ажиллахад аав, ээжүүд, багш нар, сургуулийн дүүргийн боловсролын хэлтсийн удирдлага юунаас болж хүүхдүүд ийм байдалд орсныг дүгнээд гаргаад ирэх мэргэжлийн байгуууллагын мэдээллийг хүлээж байна. Та тэдгээр газруудад хандаад юуг хэлмээр байна вэ?
-Энэ бүхний цаана олон мянган хүүхдийн хувь заяа яригдаж, олон мянган эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл их түгшиж байна. Багш нар ажлын орчиндоо тайван ажиллаж чадахгүйд хүрлээ. Дүгнэлт ингэж удах нь бүх нөхцөлд нөлөөлж байгаа учраас энэ дүгнэлтүүд цаг хугацааны хувьд шуурхай, дээрээс нь ил тод, нээлттэй байгаасай.
-Хүүхдүүд эхний хордлогоос хойш үнэрт хэт мэдрэг болсон, хоёр дахиа хордоход хөлөө даахгүй чирч явж эхэлсэн-
Бид хүүхдүүд хоёр дахиа хордлого илэрхэд хичээллэж байсан 305 номерийн танхимд очлоо. Анги удирдсан багш ч ирлээ. Тэрбээр ширээн дундуур явж хүүхдүүдийнхээ нэрийг хэлж уржигдар энд, энд сууж байсан хэмээн тайлбарлав.

Тодруулбал, хордлого дахин илэрч эмнэлэгт хүргэгдсэн 15 сурагч 1, 2, 3 дугаар салаанд хуваагдсан байдалтай зарим нь дараалж, зарим нь хэдэн ширээ алгасан сууж байжээ. Багш “Хүүхдүүд маань эхлээд есдүгээр сарын 21-нд урд түрээсийн байранд байхад хордлого илэрсэн. 21 хүүхдээс найм нь эмнэлэгт хэвтсэн. Тэр хооронд түрээсийн байраас үндсэн байр руу татаж онлайн, танхимаар хичээллэх зохион байгуулалтад орсон. Өчигдөр хордлогын шинж тэмдэг 3 дугаар цаг дээр илэрсэн. Тэрний өмнөхөн ангид орж ирэхэд хүүхдүүд бэлэн гоймонгийн үнэр аймаар хурц үнэртэж байна гэж хэлсэн. Удалгүй хүүхдүүд маань эхнээсээ толгой нь өвдөх, огих, бөөлжих, бие чичрэх шинж тэмдгүүд илэрсэн. Энэ удаа бүгд хөлөө даахгүй чирч явсан. Гар, хөл нь бадайраад эхэлсэн. Одоо эмнэлэгт байгаа нь ч, гэртээ харьсан хүүхдүүд ч хөл яг тийм хэвээр байна.

Мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний хариуг манай эцэг, эхчүүд багш, сургууль маш хүлээцтэй хандан хүлээж байгаа. Гэвч анх хэлсэн хугацаандаа гараагүй, дээрээс нь сурагчид маань дахиад ийм байдалд орчхоор сэтгэл санаа түгшүүртэй, айдастай, санаа зовниж байна” гэж ярилаа.
Багш, сургуулийн нярав нар бидэнд ангийг онгойлгож танилцуулаад, буцааж цоожлов. Энд удахгүй мэргэжлийн байгууллага ирж агаар орчны шинжилгээ авах юм.
-Сурагчид эхэлж хордсон түрээсийн ангийг лацдаж, хүн орохыг хоригложээ-

Үүний дараа сургуулиас гарч түрээсээр хичээллэж байсан “Монгол бизнесийн дээд сургууль” –ийн хичээлийн байранд ирлээ. Гадаах хаалга дээрээ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль гэсэн хаягтай аж. Бидний зорилго анх хүүхдүүд хордсон ангийн зургийг авах. Гэвч хамгаалалтын ажилтан бүр дээш давхар руу ч гаргасангүй. Учир нь хүүхдүүд хордлогын шинж тэмдэг илэрсэн өдөр ирсэн цагдаагийн ажилтан “Хэнийг ч оруулж болохгүй, бүр дээш нь ч хүн гаргах хэрэггүй” хэмээх чиглэл өгч лацадсан гэв.
-Эцэг, эхийн төлөөлөл: Юунаас хордсоныг нь мэдэж байж бид хүүхдээ эмчлүүлэх ёстой биз дээ, гэтэл...-

Эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй ярилцаж, санал бодол, нөхцөл байдлыг тодруулсан. Нэгдүгээрт, аав ээжүүд маш их айдастай байна. Тэдний дуу нэгтэй хэлж байгаа зүйл бол хордлогын шинжилгээний дүгнэлтийн удаашрал.
“Бид хүүхдээ юунаас хордсоныг мэдэж байж эмчлүүлэх ёстой. Гэтэл юуг нь ч мэдэхгүй ингээд хугацаа алдаад 20 гаруй хонолоо. Дээрээс нь дахиж хордлогын шинж тэмдэг илэрч, илүү их хүндэрлээ. Өчигдөр бол үнэхээр хэцүү байсан. Бүгд хөлөө чирээд, салгалж чичрээд. Яагаад бидний хүүхдийг ийм болчхоод байхад цагдаагийн байгууллага, шүүх эмнэлэг бусад газар ингэж хайнга хандаж байгаад үнэхээр гомдолтой байна. Өнөөдөр бид нар Эх нялхсын эмчийн л мэдээллээр явж байна. Хоёр дахиа очиход Эх нялхсын эмч нар маш их сандарсан, бас хурдан арга хэмжээ бүгдийг нь усанд оруулаад, хувцсыг нь солиод үзлэг, шинжилгээнд оруулсан. Гэвч эмч нар ч, ээж аавууд ч тэднийг юунаас болж ийм байдалд хүрчхээд байгааг мэдэхгүй л сууж байна”. Тэд ингэж ярьсан юм.
Дээр тэмдэглэсэн, эдгээр 15 хүүхдийн 14 нь эхэлж хордсон 21 сурагч дотор байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхэд бүр дээр өөр өөр шинж тэмдэг илэрсэн. Ихэнх нь энгийн үнэрийг ч мэдрэгээр хүлээн авч, хурц үнэрт шууд реакц үзүүлдэг болсон. Зарим нь хоолондоо дургүй, цочимтгой. Бас турж, форм нь томдох болсон хүүхэд ч байна.

Бидний уулзсан багш, захирал, аав ээжүүд бүгд нэг л зүйлийг хүсч байна. Энэ мэдээж хүүхдүүд юунаас болж, ямар шалтгаанаар ингэж хордлогод орох болсныг дүгнэсэн хариу.
-Холбогдох хуулийн байгууллагуудын дүгнэлт мэдээлэл нэгтгэгдээгүй-
Учрыг тодруулахаар ШШҮХ-тэй холбогдоход "Манайхаас мэдээлэл өгөх ямар ч боломжгүй. Наад асуудлаа харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс асуугаарай" гэв. Ингээд Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, тухайн асуудлыг хариуцаж байгаа цагдаагийн ажилтантай холбогдоход "Хуулиараа би мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрөлтэй байж мэдээлэл өгдөг. Нөгөө талаас энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулж мэдээлэл өгдөг зохицуулалттай" хэмээв. Тиймээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтнаас тодруулан асуулаа. Тэгэхэд "Аливаа гэмт хэргийн гомдол мэдээллийг шалгахад доод хугацаа нь 18 хоног. 22 хоног өнгөрөөд дүгнэлт гараагүй байна гэдэг нь хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд явж байна гэсэн үг. Нөгөө талаас тухайн тохиолдол дээр олон мэргэжлийн байгууллага ажиллаж, өөрийн өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр ажилласан. Тухайн газруудын дүгнэлтүүд нэгдэж байж, тайлбар мэдээлэл өгнө. Сүүлийн тохиолдол дээр дахиад шинжээч томилоод процесс нь ингэж өрнөнө" гэж тайлбарлалаа.
Нийгмийн сүлжээнд сурагчдад өөрсдөд нь ямар нэг учир байна уу гэсэн өнцөг явж байгаа. Тэгвэл сургуулийн зүгээс тухай бүрд холбогдох орчны камерын 4-5 цагийн бичлэгийг шалгажээ. Эндээс сурагчид ямар нэгэн эрсдэлт үйлдэл хийгээгүй гэдэг нь батлагджээ.
Эцэг эхчүүд 11 настай жаахан хүүхдүүдийг газ хэрэглэсэн гэх мэт баталгаагүй худал мэдээлэл гарсанд гомдолтой байгаа гэж ярьсан. 18 дугаар сургуулийн захирлын даралт нь ихдэж, сурагчдаа юунаас болж хордлогын шинж тэмдэг илрээд байгааг мэдэхээс нааш тайван байх аргагүй. Жаахан нялх хүүхдүүд шүү дээ хэмээн сууна. Тэд өөр сурагчдаас ямар нэг хордлогын шинж тэмдэг илрэх вий гэсэн айдастай байгаа нь илт. Дүүргийн боловсролын хэлтсийн дарга "Яая даа байз. Өөрсдөө буруутай юмшиг санагдах юм. Бушуухан дүгнэлт гараад, учир байдлыг нь мэдэж авахсан".
Үнэхээр энэ тохиолдлуудаас болж хаа хаанаа айдаст автжээ. Мэдээж хэрэг, мэргэжлийн байгууллагууд хуулиараа, журмаараа, зохицуулалтаараа ийм л дээ гэх үгээ л хэлэх. Эцэг эхийн төлөөлөл дүгнэлт гаргадаг байгууллагуудын хаана нь гацаа үүсгэж ингэж удааж байгааг холбогдох шатны газруудад мэдэгдэж, шаардахаас өөр сонголт алга. Эмнэлэг хүртэл юунаас болсныг нь мэдэхгүй болохоор ерөнхий эмчилгээ л хийнэ гэдэг. 22 хоног албаныхан юу хийснээ энэ асуудалд яаж хандсанаа нийтэд тайлагнах, нийтэд нээлттэй мэдээлүүлэх болно гэсэн юм.

Эцэст нь эерэг мэдээ дуулгахад тус сургуулийн өргөтгөлийн барилга ирэх 12 дугаар сард ашиглалтад орохоор ажил ид өрнөж байгаа нь энэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын хогийн барилгын матери�##� ашиглаж барьдаг, тэрний үнэр танар гэж авах юм байхгүй. Эцэстээ хүний тархи мэдрэлд нөлөөлж саажилт үүсгэж явж чадахгүйд хүрэх нь
Ийм үед л толгойтой толгойгүй хүмүүсийн - мэргэжилтний ялгаа гардаг юм даа.
Сургуулийн байраа ямар будгаар будсан юм бэ, 22 хоног болж байхад хариугаа яагаад гаргуулж аваагүй юм, ямар гөлийсөн сургуулийн захир�##� гээч вэ, хүүхдүүд чинь хордоод байна
нөгөө мэргэжлийн хян�##�т нь хаачсан юм бэн
татан буулгасан
Энэ эрх мэдэлтнүүд мэргэжлийн хян�##�тын байгууллагуудыг татан буулгаад Монгол улсыг хорлоод байгааг УИХ ЗГ мэдэхгүй мэдэн будлиад байгаа нь хачирх�##�тай
Ene yamar muuxai yum be. Xyyxdyyd deer turshilt xiigeed baigaa yum uu. Arai ch dee.
яачихсан сургуулийн захиргаа вэ
3000 хүүхэд шүү
ЭНД
АШИГ СОНИРХОЛЫН АСАР ТОМ БҮЛЭГЛЭЛ БАЙНА АТГ АЖИЛАА ХИЙНЭ ҮҮ...
Хордуулах аргаараа дэлхийд хосгүй хойд хөрш маань байж л байна, тэндээс тусламж гуйсан нь дээргүй юу, юу хийснээ ч мэдэж байгаа
Мэргэжилийн байгууллагад нь мэргэжилтэн байхгүй. Нам дагасан суганы үснүүд �######�ний �##�чуурууд хаа сайгүй самарч байхад дээдсүүд нь тэнгэрийн аятай жүжиг тавьж байх гэж
Бэлэн гоймонг нь ш�##�гаач ээ хэн хаанаас ямар бэоэн гоймон авчирч идсэнийг нь ш�##�гаач !
Яагаад шинжилж чадахгүй удаад байна вэ, хүүхдүүдийн амь насанд эрсдэлтэй байна, допинг болохоор гадагш явуулаад шинжилдэг байж чадахгүй бол гадагш хурдан явуулаачээ, бие даасан улс гүрэн байж арай хэтэрхий юм
wtf manai angi