Нийгэм мэдээ

Т.Дэлгэрмөрөн: Өөжгий ахын зөв. Зохиогчийн эрхийг дээдлэх хэрэгтэй

Гитарчин, ая зохиогч Өөжгий буюу Д.Өлзий-Орших "Номин талст" хамтлагт зохиож өгсөн бүх дууг Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нарыг дуулахыг хориглоно гэж нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Тодруулбал тэрбээр, өөрийн цахим хуудастаа "Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та 2 дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүрмөсөн хориглож байгаа шүү. Өнөө маргаашнаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх" хэмээн Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваад хаяглан бичжээ.

Харин үүний хариуд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, “Саяхан бие даасан тоглолтоо хийх гээд миний дүү анхынхаа тоглолтод оролцоод өгөөч. Чамд бүх насаараа дуулах эрхийг өгье гээд тохиролцоод гар бариад бөөн юм болсон доо. За хоёулаа энд бичээд яах вэ. Танихгүй улс биш, уулзаж байгаад учраа олъё" гэжээ.

Мөн бидний зүгээс "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнөөс тодруулан асуухад, "Өөжгий ахын зөв шүү дээ. Бид 20 жилийн өмнө зохиогчийн эрх гэдэг зүйлийг мэддэггүй байсан учир ах дүүгийн хувиар үг, аяа зохиогоод тохиролцоод л дуулдаг байсан. Харин одоо үе өөр болсон.

"Оюуны өмч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмч шүү дээ.

Иймд энэ асуудалд зөв хандаж байгаа. Гэхдээ нийгмийн сүлжээгээр тараахдаа нийтэд буруу ойлголтыг л өгчихсөн байгаа юм л даа. Бид хэдийн уулзаад учир зүйгээ олчихсон. Энэ бол ингэж сүр болгохоор сэдэв биш шүү" хэмээн хариу мэдээлэл өгсөн юм.

Ая зохиогч Өөжгий "Номин талст" хамтлагаас гадна МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Батмөнхийн Сарантуяаг дууг нь дуулахыг хоригложээ.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2 сар 6, 2024 08:40

гэнэт мэдэж дээ хөөрхий

Зочин
Зочин
2 сар 6, 2024 08:53

Өөжгийгийн зөв гэж бодож бна шүү

зочинэм
зочинэм
2 сар 6, 2024 09:23

Зохиогчийн эрхийг хүндэтгэе

Зочин
Зочин
2 сар 6, 2024 10:04

За. Юм цаагуураа зөв болоод ирлээ шүү. Ингэж л эзэн нь юумаа мэдэж, эрэг нь усаа хаших ёстой.
Энэ тэнд хүний бүтээлээр амьдрагсад жудагтай болох, мэдэх цаг нь иржээ. Ар араас нь ингээд ороод ирэх хэрэгтэй. Баярл�##�аа Өөжгийд.

Зочин
Зочин
2 сар 6, 2024 10:22

ш�##�чигнасан хулгайчууд вэ

Зочин
Зочин
2 сар 6, 2024 10:44

Орост эртнээс ийм бсан. Тиймдээ ч эстрадын хатан хаан байр сууриа �##�дахгүй одоо ч шүтүүлсээр, дуулж хүн хүрсэн хит дуугаараа мөнгө хийсээр амьдарсаар бга. Манай хэд гэнэт яав юу болов. Өөжгийгөөр хэнгэрэг хаг�##�уулахаар болждэ. Хаанаас хэн шидсэн чулуу-?

Зочин
Зочин
2 сар 6, 2024 12:44

Deegii avgaigaa zodoj baigaa yu

Зочин
Зочин
2 сар 6, 2024 13:11
Reply to  Зочин

Хааяа л

Зочин
Зочин
2 сар 8, 2024 18:58
Reply to  Зочин

xxa

Холбоотой мэдээ

Back to top button