
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрах адуун сүргийнхээ дуудлага худалдааг зохион байгуулжээ. Энэ үеэр түүний бор үрээг нэгэн эрхэм 70 сая төгрөгөөр худалдан авав. Энэ нь Монголын морины дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн өндөр үнэ юм.
Энэ ажнай “Хангарьд-2019” наадамд түрүүлснийг морины хорхойтнууд сайн мэднэ.
Завхан нутгаас сүүлийн жилүүдэд өнгөтэй наадаж буй Т.Галбадрах улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 32 айраг, түрүү хүртсэн амжилтаар өнгөрсөн жил Тод манлай уяач цол хүртсэн юм.
Өнөө жилийн улсын наадмын их насны морьдын уралдаанд түүний бор морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн билээ.
Сонирхуулахад, саяхан болсон дуудлага худалдааны үеэр Тод манлай уяач Д.Ононгийн хүрэн даагыг Тод манлай уяач Д.Хишигжаргал 61 сая төгрөгөөр ХУДАЛДАЖ АВСАН юм.
Б.БУЯНДАЛАЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mangar nariiin p###a Xun muutai zalyy
Адгуус худалдаж авахад зарцуулсан мөнгөө сайн үлсэд зориулсан бол ннэ бол хойд насны чин буян болох байлаа. Ид шидийн орон 2 төсөлд өнөөдөр 250 сая төгрөг нэн шаардлагатай байна.
Адгуус мал хүний аминаас үнэтэй болж адгийн карманы хулгайч тод манлай уяач цол хүртээд төрийн хүндэтгэл хүлээгээд зогсох юм.цөвүүн цаг ирж дээ.дамбын хишгээ хармаачин одоо морь уялаа юу?