УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Нусан буу”-тай эвсэж, “нусан буу”-тай тэрсэгч

“АН-ын дарга Л.Гантөмөр нэгийг нь нусан буу хэмээн голж, нөгөө нусан буутай гар барилаа”.

Ийм жиргээ хөврөв.

Өчигдөр УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал хэвлэлийн хурал хийж “Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн тойрогт би очиж нэр дэвшинэ” гэдгээ зарласан. Л.Гантөмөр тэр дор нь хариуг нь өгч “О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ” хэмээсэн юм. Тэд БЗС-ийн асуудлаарх “дайснууд”. Л.Гантөмөрийг Боловсролын сайд байхдаа Харвардын шалгуур хангасан О.Батнайрамдалд олгоогүй боломжоо өөрийн том охин Г.Хуландаа олгосон. Түүгээр ч зогсохгүй эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувийн данс руу нь хоёр ч удаа нэмэлт гүйлгээ хийлгэсэн гэх асуудлыг сүүлийн жилүүдэд хөндөж, араас нь элдэж буй. Ингэж ил цагаанаар дайсагналцан тэмцдэг хүмүүс сонгуулийн өмнө өс зангидалтаа ийн билүүдэн хурцатгав.

АН-ын дарга нэг гараараа О.Батнайрамдалыг инчдэж, нөгөө гараараа “Либертари нам”-ын дарга Д.Амартүвшинг барьсан нүүдэл хийсэн нь олныг гайхшируулав. Уг нь “комедиан” Амараагийн намыг УДШ бүртгэхээс татгалзсан. Гурван удаа УДШ-д хандсан ч буцааж, дөрөв дэх удаагаа бүртгүүлэхээр УДШ-д хандахад сонгуулиас өмнөх 90 хоногийн хугацаанд шинэ нам, эвсэл бүртгэхгүй гэсэн журмын дагуу мөн л бүртгээгүй. Мөн бичиг баримтын зөрчилтэй гэдэг агуулгаар мэдээлэл гаргаж байв. Тэгэхээр АН-аас тараасан “АН, Либертари намтай сонгуульд хамтарч орно” гэх агуулга “Л.Гантөмөр Д.Амартүвшинтэй гар барьж, сонгуульд хүч үзнэ” болж хувирч буй. Д.Амартүвшин ч үзэл сурталгүйгээ харуулав. Хэдхэн сарын өмнө тэрбээр Ардчилсан намыг нам биш гэх агуулгаар шүүмжилж байсан билээ.

Ямартай ч АН-ын дарга Л.Гантөмөр нас ойролцоо хоёр залуугийн нэгийг “нусан буу” хэмээн тэрсэж, нөгөөтэй нь эвсэн хүчээ нэгтгэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2024 10:13

Ардын хүүхдийн боломжийг хулгайлж өөрийн охиндоо өгдөг ....өөрөө ёстой нусан буу за Лу овогтоо

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 23, 2024 11:04

ИЙМ НЭР МУУТАЙ АЛИА САЛБАДАЙ ГЭГДСЭН ТЭГЭЭД БҮР ЦААНА НЬ ЭЛБЭГ ГЭГЧ ДОХИЖ ДУУГАРГАДАГ ГЭГДДЭГ АРЧААГҮЙ ЭНЭ АМЬТАНТАЙ БҮР ЭВСЭЖ ОРНО Ч ГЭХ ШИГ, ЭНЭ ГАНТӨМӨР АН-ЫГ СОНГУУЛЬД ЗОРИУД УНАГАХ ГЭЭД БАЙНА УУ, АЛЬ ЭСХҮЛ СОНГУУЛИЙН НААНА ШУУГИАН ТАРИАД ЭНЭ МЭТИЙГ ХӨСӨР ХАЯХ ГЭЭД БАЙНА УУ? ХИЛИЙН ЦААНААС АТИГНААД БАЙГАА ЭЛБЭГ ГЭГЧИЙН ҮГЭНД Л БҮҮ ОРООРОЙ ДОО.

Зочин
Зочин
4 сар 23, 2024 12:25

Ан лам олдохгүй болхоор буцахдаа амраагч з�##�жээ Гантөмөр тэртээ тэргүй урагшлахгүй ээ батнайрамд�##� Энх-Амг�##�ан сайдтай өрсөлд тэгвэл их гоё тэмцээн болноо

Уншигч
Уншигч
4 сар 23, 2024 13:36

Нусан буунуудын баримт�##�даг үзэл санаа өөр өөр байж болно.

Бодит байдал
Бодит байдал
4 сар 23, 2024 14:57

"Нусан буу"намын дарга гантөмөр

Холбоотой мэдээ

Back to top button