Нийгэм мэдээ

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 33 дэх жилдээ тэмдэглэж байна

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан.

Өдгөө дэлхийн 100 гаруй улс орон “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЮНЕСКО-гоос жил бүр тухайлсан нэг улс оронд хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндсөн форумыг зохион байгуулж ирлээ.

Хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж буй. Тухайлбал: “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2022 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу АСУУДАЛТАЙ гэж дүгнэсэн бол 2023 онд манай улс 180 орноос 88 дугаарт бичигдсэн юм. Харин энэ онд Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилж 85-рт бичигдсэн.

Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэхэд “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн бас нэгэн чухал шалтгаан оршдог.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button