Нийгмийн
"Шөнийн автобус энгийн тарифаар явна, үйлчилгээнд хэр удаан явуулахаа зорчигчдоос шалтгаалж шийднэ"

Нийтийн тээврийн гурван чиглэлд өнөөдрөөс /2024.06.20/ шөнийн автобус явж эхэлнэ.
Тодруулбал,
- ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар явах юм.
Шөнийн автобусны талаар нийтийн тээврийн газраас тодруулахад, "Уг автобус 22:00-02:00 цагийн хооронд явах бөгөөд нэг чиглэлд 2-3 автобус үйлчлэхээр төлөвлөж байна. Цаашдаа иргэд хэр үйлчлүүлэхээс шалтгаалан хэднийг хүртэл шөнийн автобус явуулахаа хэлэлцэнэ. Мөн шанийн автобус нь өдрийн аьтобусны тарифтай яг ижилхэн ₮500-өөр явна" гэлээ.
Нийслэл хотод хэрэглэгчдийн хүсэлтээр анх 2013 оноос шөнийн автобус явж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн жил зургаан чиглэлд 22:00-05:00 цаг хүртэл шөнийн тээвэр иргэдэд үйлчилж байжээ.
Гар утасны аппликейшнаас шөнийн автобусны байршлыг хайхдаа "ШҮ" гэж бичиж хайх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОРООЛОЛД явуулаач