СПОРТ

Маргааш дээд лигийн хоёр тоглолт болно

18:00 Хасын Хүлэгүүд vs Хан-Уул Хангарьд
20:00 Эрдэнэтийн Уурхайчид vs Багануур

Монголын тоглогчдын эрх ашгийг хамгаалах холбооноос зохион байгуулж байгаа сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн Спортын төв ордонд ид үргэлжилж байна. 20 дахь удаагийн тус лигт “Хасын Хүлэгүүд”, “Алдар Танан Гарьд”, “23 Стормс”, “Эрдэнэтийн Уурхайчид”, “Багануур”, “Хан-Уул Хангарьд” зэрэг баг өрсөлдөж байгаа билээ.

Үүний сацуу ОУХМ Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин, Г.Баттөр, С.Өрнүүнбилэг, П.Болортулга, Б.Мөнхболд, О.Ууганбаяр, Ц.Азбаяр, О.Очирбат, Г.Билгүүн, Ц.Мэргэн, Б.Болдбаатар, О.Эрдэнэцогт, М.Дорждагва, Б.Батжавхлан тэргүүтэй шилдгүүдээс гадна ур чадвар нь ахиж яваа залуу тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байгаа юм.

Маргааш буюу лхагва гарагт дээд лигийн хоёр тоглолт болно.

Эхний тоглолт нь энэ улиралд нэг хожил, нэг хожигдолтой байгаа Б.Соронзонбаатар эзэнтэй, Д.Пүрэвдорж дасгалжуулагчтай дээд лигийн зургаан удаагийн аварга, Хас банкны “Хасын Хүлэгүүд” болон мөн тэдэнтэй адил амжилттай яваа, Ч.Гантулга, Я.Энхбаатар эзэдтэй ОУХМ Ш.Сэдбазар дасгалжуулагчтай дээд лигийн хүрэл медальт “Хан-Уул дүүргийн Хангарьд” багийн хооронд болно.

“Хасын Хүлэгүүд” багийн хувьд ОУХМ Б.Билгүүн, О.Сэргэлэн, С.Өрнүүнбилэг, Т.Мэндбаяр, З.Доржсүрэн зэрэг туршлагатай тоглогчидтой бол “Хан-Уул Хангарьд”-ын хувьд үндсэн бүрэлдэхүүн дээрээ А.Одыг нэмсэн билээ.

Маргааш болох хоёр дахь тоглолт нь Б.Ганзориг ахлах дасгалжуулагчтай “Эрдэнэтийн Уурхайчид” болон Багануур дүүргийн багийн хооронд болно.

“Алдар Танан Гарьд” баг тэргүүлж байна

Одоогийн байдлаар дээд лигийг өнгөрсөн жилийн аварга “Алдар Танан Гарьд” багийн хоёр хожилтой тэргүүлж байна.

Өнөө жил дээд лигийн үнэ цэнэтэй тоглогч автомашин, шилдэг дасгалжуулагч гадаад улсад аялах, амрах эрх, 2019-2020 оны улирлын зургаа дахь шилдэг тоглогчийн шагналыг дэлхийн алдартай уураг, нэмэлт бүтээгдэхүүний компани болох “SCITEC NUTRITION”-н нэрэмжит шагналаар шагнах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button