Нийгэм мэдээ
ХБИ өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр бэлэг дурсгалын бүтээлүүдийг урлаж байна

Хөвсгөл аймгийн тусгай хэрэгцээт иргэд аялал жуулчлалыг дэмжиж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор жуулчдад зохиулсан бэлэг дурсгалын бүтээлүүдийг урладаг байна.



Тус бүтээлүүдээ Хөвсгөл аймгийн тусгай хэрэгцээтэй иргэдийн төвд худалдаалдаг бөгөөд бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээс гадна оёдол, хүүхэд харах үйлчилгээ, гар урлал гэсэн гурван бүлэг тогтомол ажилладаг байна.
Тэд тэмээ, үхэр гахай зэрэг төрөл бүрийн амьтан болон бурхан, цаа, урц зэргийг мод, хуванцар цаас зэргээр урладаг аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тусгай хэрэгцээт гэж бичиж болохгүй шүү, тусгай хэрэгцээт боловсрол л гэдэг болхоос биш биш тусгай хүн гэж байхгүэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэр дундаа зүгээр л тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд шүү. Хөвсгөл аймгийн тусгай хэрэгцээтэй иргэдийн төв гэж бхгүэ "Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв" шүү