Нийгмийн

Сонсголгүй иргэдээ сонсож үзээгүй сайдуудын "ДҮЛИЙ" шийдвэр

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан.

Үүгээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болох юм гэжээ. Өнөөдрийг хүртэл групп сунгахын тулд сонсголын бэрхшээлтэй иргэд жил бүр үзлэг оношлогоо, эмчийн бичиг хийлгүүлдэг байв.

Дээрх үзүүлж буй зургийн улаанаар дугуйлсан хэсэгт нэгэн зүйлийг тодорхойлжээ. Төрөлхийн сонсголгүй, олдмол буюу хожуу сонсголоо алдсан хүмүүс цаашид хурлаар оролгүй группээ сунгуулж болно.

Хачирхалтай нь гол бэрхшээл хэлэндээ бус сонсголдоо буй. Гэвч олдмол дүлий бол 80 хувь, төрөлхийн дүлий, хэлгүй бол 100 хувь хэмээн ангилсан аж. Тогтоосон хувь хэмжээгээрээ группийн мөнгийг олгох юм. Түүнчлэн бусад хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийг 1-3 жил тутамд хэлд орж уу, сонсгол нь сэргэж үү гэдгийг шалгаад явах гэнэ. Жил ирэх тусам сонсгол сайжирдаггүй мууддаг.

Тэдний гол бэрхшээл нь бусдыг сонсох сонсгол асуудалтай учраас сонсголын бэрхшээлтэй гэдэг. Бусадтай дохионы хэлээр л ойлголцоно. Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар гол асуудлаа ололгүй, сонсголын бэрхшээлтэй иргэдээс ямар нэгэн сонсгол хийлгүй гаргасан "дүлий" шийдвэрийг гаргаж, ирэх дөрөвдүгээр сараас мөрдүүлэх гэнэ. Ийм шийдвэр гаргаж, баталсан нь сонсголын бэрхшээлтэй иргэдтэй тулж ажиллаагүй, үгийг нь сонсох сэтгэл гаргаагүйгээс үүдсэн гэдгийг сонсголын бэрхшээлтэй иргэд хөндөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 10:39

yugsn ch vg ym oilgoh ym alga

Холбоотой мэдээ

Back to top button