СПОРТ

Монгол хүн пара спортын сэдвээр докторын зэрэг анх удаа хамгаалжээ

Биеийн тамир, спортын салбараас доктор төрлөө. Тэгэхдээ монгол хүн пара спортын сэдвээр анх удаа доктор болсон нь энэ.

Монгол улсын Эрдмийн их сургуулийн докторант Ж.Загас “Монгол улсын паралимпийн байгууллагын хөгжлийн судалгаа” сэдвээр докторын зэрэг горилж, амжилттай хамгаалав.

Монгол Улсын баатар Н.Жамбаагийн охин, модон бөмбөг, пара волейболын ОУХМ, волейболын спортын мастер тэрбээр Монгол Улсад модон бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө олон жил зүтгэж яваа эрхэм.

Б.Баянбулаг, Д.Оюунтуяа тэргүүтэй түүний олон шавь Монголын модон бөмбөгийн спортын өнөөгийн өнгийг тодорхойлж яваа билээ. Ж.Загас модон бөмбөгийн олон улсын шүүгч юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button